top of page
Search

Ямар ямар их сургулиудын төрлүүд байдаг вэ?

Хулан Нямжав

Их сургуулиудын төрлүүд


  • Их сургуулиудын төрлүүд

Америк улсад сургууль нь улсын сургууль (Public University), хувийн сургууль (Private University) гэж ангилж үздэг. Энэ тохиолдолд хэдийгээр хувийн сургуулийн төлбөр их байдаг ч тэтгэлийн хувьд харьцангуй их байдаг. Гэхдээ тэр хэрээрээ маш өрсөлдөөнтэй хэцүү өндөр шалгууруудтай байдаг.

Харин улсын сургуулийн хувьд “In-State” буюу мужийн оюутнууд болон “Out-of-State” мужийн бус оюутнууд гэдэг байдлаараа санхүүгийн дэмжлэг нь өөр өөр байдаг.


  • АНУ-ын улсын их сургууль юугаараа өөр вэ?

Улсын их дээд сургуулиуд засгийн газрын санхүүжилт авахаас гадна хэмжээний хувьд том байх хандлагатай байдаг. Улсын их дээд сургуулиуд илүү том кампустай, түүнчлэн илүү олон оюутнуудтай байдаг. Мужийн сургалтын төлбөртэй учраас улсын их сургуулиуд нь дотоодын оюутнуудыг илүү олноор авдаг. Зарим улсын их дээд сургуулиуд санхүүжилтээ хадгалахын тулд оюутнуудынхаа тодорхой хувийг мужаасаа хүлээн авах ёстой байдаг бөгөөд энэ нь мужаас гадуур эсвэл олон улсын оюутнуудад цөөн тооны оноо авах боломжтой гэсэн үг юм.


  • АНУ-ын хувийн их сургууль юугаараа өөр вэ?

Хувийн их дээд сургуулиуд ихэвчлэн цөөн оюутан, ангийн тоо багатай байдаг гэхдзээ бүх сургууль харилцан адилгүй байна. Ерөнхийдөө л цөөн мэргэжил, багш, профессоруудтай байх хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч хувийн их дээд сургуулиуд муж улсынхаа сургалтын төлбөрийг санал болгодоггүй учраас ихэвчлэн олон улсын оюутнуудыг авах нь их байдаг. Жижиг хувийн их сургуулиуд хөнгөн атлетик, спорт эсвэл урлагийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй оюутнуудад илүү их боломж олгодог.


Америкийн их дээд сургуулиудын хувьд зуны улирал нь сонголтот байдаг бөгөөд энэ нь заавал суралцах шаардлагагүй боловч энэ хугацаагаа ашиглан хоцрогдсон хичээлүүдээ сонгон суралцах боломжтой. Түүнчлэн мөн өөр нэгэн боломж нь аль нэг хичээлийнхээ жилийн улиралд хүсвэл бүтэн жилийн туршид өөр орны их сургуульд суралцах боломжтой байдаг бөгөөд хэрвээ та сургуульдаа тэтгэлэгтэй сурдаг бол тэр суралцах гэж байгаа сургуулийнх нь зардлыг сургуулиас нь гаргах боломжтой байдаг. Энэ мэт зүйлсийг судалж мэдсэнээр сургуулиа сонгоход тань илүү хялбар байна гэж бодож байна.





4 views1 comment

1 Kommentar


Mercury Mennal
Mercury Mennal
09. Apr. 2022

huuuh ystoi goy goy medeelel oruuldag site bn amjilt

Gefällt mir

© 2021 by 

bottom of page