сургуулиуд
Washington University in St.Louis
Сургуулийн тухай товч тайлбар
Вашингтоны Их сургууль нь 1853 онд байгуулагдсан сургууль бөгөөд дэлхийн 90 орчим орны оюутан, багш ажилчидтай олон улсад нэр хүндтэй хувийн хэвшлийн судалгааны их сургууль юм. Сент-Луис дахь Вашингтоны их сургуулиас Нобелийн 24 шагналтан төрөн гарсан бөгөөд тэдний олонх нь шагнал хүртсэн ажлынхаа нэлээд хувийг тус сургуульд суралцаж байх үедээ хийж байжээ.
Сургуулийн оюутнууд
2021 оны хаврын 10 дахь долоо хоногт гаргасан тооцооллоор нийт 14,906 оюутан Вашингтоны их сургуульд суралцаж байна гэсэн мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрийн 6,820 нь бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнууд байна.
Нийт 14, 906 сурагчдаас:
Оюутны хотхон
Уг сургуулийг бөмбөлөг дотор оршдог гэж ярьдаг нь үнэн юм. Учир нь Вашингтоны их сургууль нь оюутнуудын хэрэгцээг бүрэн хангаж, оюутнуудаа хичээлүүдээр завгүй байлгадаг тул зарим оюутнууд эргэн тойрон буюу Сент-Луис хотоо бүрэн судалж, мэдэрч үзэлгүй явсаар төгсчихдөг.
Судалгаагаар Вашингтоны их сургууль нь оюутнуудаа боломж бололцоогоор дутаадаггүй гэж гарсан бөгөөд оюутнуудын 60 гаруй хувь нь сургуульд явагдаж буй судалгаанд хамрагдаж, туршлага судалдаг байна. Тус сургууль нь бакалаврын судалгааны туршлагыг хөнгөвчлөх, оюутнуудыг зөвлөгөө, боломжуудтай холбоход туслах зорилгоор оюутны хотхондоо бакалаврын судалгааны албатай.
Мөн Сэм Фоксын Дизайн, дүрслэх урлагийн сургуульд Милдред Лэйн Кемперийн урлагийн музей байдаг. Уг музей нь 1881 оноос эхлэлтэй улсын хамгийн эртний заах музейн нэг ажээ. Энд Пабло Пикассо, Жексон Поллок гэх мэт тус улсын хамгийн нэр хүндтэй зураачдын цуглуулгууд байдаг.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Био техник, стартап нийгэмлэгүүд эрчимтэй хөгжиж буй баруун өмнөд Миссори мужийн Сент-Лиуст байрладаг тус их сургуулийн хоёр кампус нь Сент-Луис хотын соёлын төвийн ойролцоо байрладаг бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгүүд, музей, үзүүлбэр үзүүлдэг газрууд, хоолны газрууд, ногоон хорооллуудаар хүрээлэгдсэн байдаг. Сент-Лиус бол Чикагогоос 1 цагийн нислэгийн зайтай бөгөөд Нью-Йорк, Лос Анжелес зэрэг далайн эргийн хотууд руу шууд нислэг үйлдэх боломжтой хот ажээ.
Сент-Луист зун нь халуун, намуухан, өвөл нь хүйтэн байдаг бөгөөд жилийн турш үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн -4°C-аас 31.6°C хооронд хэлбэлздэг бөгөөд -12°C-аас доош эсвэл 36.1°C-аас дээш байх нь ховор байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Сент-Луисын орон сууцны дундаж зардал 27%-иар улсын дундаж хэмжээнээс бага гардаг бол нийтийн үйлчилгээний дундаж үнэ 15%-иар улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. Тээврийн дундаж зардал улсын дундаж хэмжээтэй адилхан гардаг. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
252,269$
Нэг уут талх
3.48$
Байр түрээслэх
дундаж үнэ
790.25$
Нэг сав сүү
2.03$
Эрчим хүчний
дундаж төлбөр
192.31$
Нэг картон өндөг
1.89$
Утасны
дундаж төлбөр
204.99$
Нэг баглаа гадил
3.51$
Шатахууны
дундаж үнэ
2.62$
Нэг хамбургер
4.43$
Дотуур байр
Сүүлийн жилүүдэд Вашингтоны их сургууль нь дотуур байраараа алдартай болсон бөгөөд олон оюутнууд сургуулийнхаа өрөөг гэрийн өрөөнөөсөө ч илүү гоё гэж үзээд байгаа юм. Мөн Niche.com нь уг сургуулийг шилдэг коллежийн дотуур байрны жагсаалтын хоёрдугаарт байрлуулжээ. Тэгвэл Вашингтоны их сургуулийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 14%
-
SAT онооны хүрээ: 1480-1560
-
ACT онооны хүрээ: 33-35
-
Өргөдлийн хураамж: 75$
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Вашингтоны их сургууль юугаараа алдартай вэ? Мэдээжийн хэрэг эрдэмтэд. Гэхдээ сургууль нь атлетикаараа ч мөн гайхалтай үзүүлэлттэй. Уг сургуулийн спортын баг “Баавгай” нь Үндэсний коллежийн хөнгөн атлетикийн холбооны волейболын аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа, эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд 5 удаа түрүүлсэн. Эрчүүд ч гэсэн 2008, 2009 онд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Хэдийгээр та спортын том фен биш байсан ч энэ нь уг сургуулийн оюутны хотхон дахь чухал хэсэг бөгөөд бакалаврын сургалтын байгууллагын 75 орчим хувь нь спортын тэмцээнүүдэд ямар нэгэн байдлаар оролцдог байна. Мөн сургууль нь спортод чиглэсэн 37 клубтэй ажээ. Хэрэв та спортод тийм ч сонирхолтой биш бол Вашингтоны их сургууль нь өөрийн сонирхлоо хөгжүүлж, хүрээллээ сонгох боломжтой бусад 450 сурагчдын клуб, үйл ажиллагаануудтай бөгөөд эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, боломжуудтай танилцахыг хүсвэл дараах линкээр ороорой.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Вашингтоны их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Phyllis Schlafly
Tennessee Williams
Steve Fossett
Clark Clifford
Geogre Zimmer
Нэмэлт эх сурвалж