сургуулиуд
Columbia University
Сургуулийн тухай товч тайлбар
1754 онд байгуулагдсан Колумбийн их сургууль нь Нью Йорк хотын Дээд Манхаттан хэсэгт байрлах Ivy League сургууль юм. Их Британийн хаан Жорж II-ийн Хатан хааны дүрмээр 1754 онд “King’s College” нэртэйгээр байгуулагдаж, Америкийн хувьсгалт дайны дараа 1784 онд Колумбийн их сургууль нэртэй болжээ. Колумбиа нь олон жилийн турш Оскар болон Нобелийн шагналтнуудаас эхлээд Дээд шүүхийн шүүгч төгсөгчдийг төрүүлсэн бөгөөд АНУ-ын гурван ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тунхаглал, Америкийн үндсэн хуулийг зохиогчид хүртэл уг их сургуульд сурч байжээ. Судалгаанд суурилсан хувийн их сургууль болох Колумбиа нь нийт 21 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
Нийт 31,456 оюутан залуус уг сургуульд суралцаж байгаагийн 7,701 нь бакалаврын зэрэгт суралцаж байна.
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 7, 701 сурагчдаас:
Оюутны хотхон
Колумбийн гол оюутны хотхон нь Нью Йоркийн Морнингсайд Хайтс дүүрэгт байрлах зургаан хорооллыг тойрсон Morningside Heights юм. Уг оюутны хотхон нь Батлер номын сан (Оюутны хотхоны хамгийн том барилгуудын нэг) мөн бакалаврын оюутнуудад зориулсан хорь гаруй дотуур байрнаас бүрдэнэ. Мөн их сургууль нь орон нутагт 7,800 айлын орон сууц эзэмшдэг бөгөөд үүнд багш, ажилчид байрладаг. Уг оюутнуудын хотхоны барилгуудыг Beaux-Arts архитекторын шийдэл, зарчмаар барьсан бөгөөд 19-р зууны сүүл гэхэд бүхий л салбарын оюутнуудыг бэлтгэхэд тохиромжтой оюутны хотхон байх болно гэсэн төсөөлөлтэй бүтээн байгуулж байжээ. Уг кампусын зарим онцлог газруудыг дурдвал Low Memorial Library, National Historic Landmark, ФМ радиог шинээр бүтээсэн газар, ураны цөмийн хуваагдал анх үүссэн газар гэх зэрэг орно. Мөн АНУ-ын бүх их сургуулийн хичээлийн танхимуудаас Колумбийн Havemeyer 309 лекцийн танхим нь хамгийн алдартай нь юм. Уг танхимд Spiderman, Kinsey, Ghostbusters, Mona Lisa’s Smile кинонуудын зураг авалтыг хийж байжээ.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Мэдээж Колумбиагийн их сургууль бидний сайн мэдэх “хэзээ ч нойрсдоггүй хот” Нью-Йорк-д байрладаг. Уг хот нь 8,419,316 хүн амтай бөгөөд их хотын хөдөлгөөн, уур амьсгалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Нью Йоркт та дэлхийн хамгийн алдартай урлагийн музейн нэг болох “The Met”, мөн маш сайн танигдсан “Guggenheim” музейд зочлох боломжтой. Урлагийн уран бүтээлээс гадна Нью Йоркт алдарт Америкийн Байгалийн Түүхийн Музей байдаг. Тэгвэл энэ мэт Нью Йорк хотод орших тоо томшгүй их музейн тасалбаруудыг Колумбийн их сургуулийн сурагчид үнэ төлбөргүй авах боломжтой байдаг аж.
Ажил мэргэжлийн тухайд Нью Йорк хот нь санхүү, зугаа цэнгэл, хэвлэл мэдээлэл, хэвлэлийн салбарын төв юм. Үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, мэдээллийн технологи зэрэг, ер нь бүхий л талбарт олон боломжууд уг хотод нээлттэй байдаг. Уг хотод амьдарч байсан олон хүмүүс үүнийг батлах болно- энэ хотод аьмдрах нэг л онцгой зүйл байдаг. “Гэхдээ энд нэг зүйл бий… Та нэгэн удаа Нью Йоркт амьдарч, энэ газар таны гэр болсон бол өөр хангалттай газар гэж байхгүй” - Жон Стейнбек
Нью Йорк хотод зун нь дулаан, чийглэг, өвөл нь маш хүйтэн, салхитай, жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн -2°C-аас 29°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -10°C эсвэл 33.3°C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Нью-Йоркийн орон сууцны дундаж зардал 369%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 33%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
1,628,124$
Нэг уут талх
4.27$
Байр түрээслэх
дундаж үнэ
5,100$
Нэг сав сүү
2.49$
Эрчим хүчний
дундаж төлбөр
210.08$
Нэг картон өндөг
2.32$
Утасны
дундаж төлбөр
223.94$
Нэг баглаа гадил
4.30$
Шатахууны
дундаж үнэ
3.47$
Нэг хамбургер
5.43$
Дотуур байр
Нэгдүгээр курсын оюутнуудыг оюутны хотхонд байрлахыг шаарддаг бөгөөд, бүх эхний жилийн оюутнууд “South Lawn” буюу оюутны хотхоны чухал барилга байгууламжуудтай ойролцоо хэсэгт байрладаг. Оюутнууд байрлахдаа үнэгүй угаалга хийх боломж гэх мэт бусад олон зүйлсийг эдэлдэг аж. Өрөө сонгох нь жил бүр болдог үйл явц бөгөөд ирэх хичээлийн жилд бакалаврын оюутан болон Колумбийн их сургуульд суралцах гэж буй хүүхдүүд оюутны хотхонд байрлах дотуур байрнуудаас сонголтоо хийн байрладаг. Өрөөний хувьд төрөл бүрийн сонголтууд байх бөгөөд хос, люкс өрөөнд группээрээ хамт амьдрах эсвэл коридор маягийн өрөөнд ганцаараа амьдрах зэрэг орон сууцны сонголтоос өөрт тохиромжтой систем, зохион байгуулалтайг сонгох боломжтой.
Эхний жилийн дотуур байранд дараах байрууд орно.
-
Кармен Холл (Carmen Hall): Холимог болон ганц хүйсний давхруудтай
-
Фурналд Холл (Furnald Hall): Ганц хүний болон хосын өрөөнүүдтэй, зарим оюутнууд хоёрдугаар курсын оюутнуудтай өрөөгөө хуваалцдаг. Цэвэрхэн, нам гүм гэдгээрээ алдартай.
-
Жон Жей Холл (John Jay Hall): Ганц хүний болон хосын өрөөнүүдтэй, нэгдүгээр давхартай хоолны танхимтай, барилга дотроо Колумбийн эрүүл мэндийн эмнэлгийн үйлчилгээтэй
-
Суралцангаа амьдарч болох нийгэмлэг (Living Laerning Center): Хартли Холл (Hartley Hall), Уоллах Холлоос (Wallach Hall) бүрдсэн, ганц болон хосын өрөөтэй, нэг, хоёр, гуравдугаар курсын оюутнууд энд амьдардаг.
Доорх эх сурвалжаар орон дотуур байр сонгох, бүлэгт хуваарилагдах үе шатны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 5%
-
SAT онооны хүрээ: 1440-1570
-
ACT онооны хүрээ: 33-35
-
Өргөдлийн хураамж: 85$
Сургуулийн сан
Хандивлагчдын өгөөмөр сэтгэл, хөрөнгө оруулалтын стратегийн менежментийн ачаар их сургуулийн хишиг тасралтгүй өссөөр байна. Колумбын хишиг нь 2020 оны 6-р сарын 30-ны өдөр дуусах хугацаанд 11.3 тэрбум доллар болсон байна.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Колумбийн туялзуур жадны спортын хөтөлбөр нь 1800-аад оноос эхтэй, хамгийн сайн, хамгийн эртний хөтөлбөрүүдийн нэг юм. Мөн үүнээс ч өөр олон төрлийн 500 гаруй клуб, байгууллагууд Колумбийн их сургуульд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус их сургууль нь өөрийн гэсэн сурагчдын удирдлага бүхий радио станцтай бөгөөд 25 гаруй жилийн турш уг радио нь үйл ажиллагаа явуулж, мэдээллээ дамжуулсаар иржээ. Энэ мэт Колумбийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Академик
Колумбийн “Цөм сургалтын хөтөлбөр” (Core Curriculum) нь оюутнуудад уран зохиол, түүхийн философи, хөгжим, урлаг, шинжлэх ухааны өргөн хүрээний санаа, үзэл бодлыг харахад тусалдаг. Гол ангиуд нь жижиг хэмжээтэй (нэг ангид ердөө 22 орчим оуютантай) гэдгээрээ алдартай бөгөөд оюутнуудад багш нартай харилцах, харилцаа тогтоох боломжийг бүрэн олгодог. Мөн ингэснээр оюутнууд ажиглах, дүн шинжилгээ хийх, мэтгэлцэх, юмсыг том зургаар харах гэх мэт чадваруудад суралцаж чаддаг байна. Колумбиа нь Барнард коллежтэй түншлэлтэй бөгөөд уг чансаа өндөртэй эмэгтэйчүүдийн коллежийн замын эсрэг талд байрладаг. Хоёр сургууль бие даан үйл ажиллагаагаа явуулдаг боловч оюутнууд оюутны хотхоны аль алиных нь хичээл хамрагдаж, бие биенийхээ клуб, арга хэмжээнд оролцох боломжтой. Энэ нь оюутнуудад Айви Лигийн томоохон байгууллага болох Либерал Артсийн жижиг коллежид амьдрал ямар байгааг нэгэн зэрэг мэдрэх боломжийг олгодог аж. Колумбийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Jake Gyllenhaal
Warren Buffet
Julia Stiles
Lou Gehrig
J. D. Salinger
Нэмэлт эх сурвалж