top of page
Search

Их сургуульдаа тэнцсэний дараа яах хэрэгтэй вэ?

Хулан Нямжав

Сургуулиасаа сонгохдоо хамгийн чухал анхаарах зүйл бол таны хүсэл сонирхолтой нийцэж байгаа эсэхийг сайтар анхаараарай. Мэдээжийн хэрэг сургуулийн нэр хүнд чухал ч та дөрвөн жилийн турш сурч амьдарч маш их цаг хугацаа сэтгэл зүйгээрээ хамт байх учраас таны мөрөөдөл зорилготой нэг байгаа эсэх маш чухал шүү.


Мөн таны мэргэжил яг аль сургуультай нь тохирч байгаа эсэх сургуулиас нь өгч байгаа тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь өөр тань хэр боломжтой тохирч байгаа эсэхээ харж үзэх хэрэгтэй.


Үнэхээр сонгоход хэцүү байвал сургуулийн дотуур байр, суралцах орчин, цаг агаар, хүрээлэл, төгсөгчид гэх мэтийг харж болно. Мөн энэ сайт аар зочилж сурдаг хүүхдүүдээс нь асууж бусдын зөвөлгөөг уншвал шийдвэр гаргахад нь туслах байх.


Их сургуульдаа очихоосоо өмнө сургуулийнхаа хичээлийн үйл явц, фрофесор нар нь ямар байдаг, овутнуудын онцлог гэх мэтээ судалж үзээрэй. Зарим их сургуултудын хувьд жил болгон хичээлийн жилд ирэхээсээ өмнө уншиж, судлах материал өгдөг учраас үүнийг анхаарч мэдэх ёстой зүйлс байгаа эсэхээ шалгаарай.


Мэдээж сүүлд нь өөр улс руу очихдоо монголынхоо нэг бэлэг дурсгалын ч юм уу санагдуулах дурсамж болох зүйлээ авч яваарай, тэнд олон улсын өөр өөр маш олон хүмүүстэй танилцаж өөр орчинд маш олон зүйлийг сурч мэдэж, хийж бүтээх учраас сэтгэл зүйгээ бэлдээд тайван байгаарай.


Эцэст нь санаа зоволтгүй, чи хүсвэл бүгдийг чадна. Хийхгүй харамссанаас, хийгээд харамсах хэрэгтэй шүү.



4 views0 comments

Commenti


© 2021 by 

bottom of page