сургуулиуд
Stanford University
Сургуулийн тухай товч тайлбар
Цахиурын хөндийн зүрхэнд байрладаг Стэнфордын Их Сургуулийг 1885 онд сенатч Леланд Стэнфорд болон түүний гэргий Жейн Стэнфорд нар “хүн төрөлхтөн, соёл иргэншилд нөлөө үзүүлэх замаар нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих” зорилгоор байгуулсан ажээ. Хосуудын цорын ганц хүүхэд нь гэдэсний хижиг өвчнөөр нас барсан бөгөөд ферм дээрээ их сургууль байгуулахаар шийдсэн нь хүүхдийнх нь дурсгалд зориулагдсан байдаг аж.
Эхнээсээ уг их сургууль нь шашин шүтлэггүй, дан боловсролыг дэмжих үүднээс хямд үнэтэй байсан бөгөөд уламжлалт Либерал урлаг (Liberal Art), тухайн үед шинэ Америкийг төлөвшүүлж байсан технологи, инженерчлэлийн аль алийг нь заадаг байв. 100 гаруй жилийн дотор эрчимтэй урагшилж Стэнфорд нь нийгэмдээ 19 Нобелийн шагналтныг бэлтгэсэн бөгөөд өдгөө ч дэлхийн шилдэг гурван их сургуулийн жагсаалтад тогтмол ордог.
Оюутны хотхоны нь талбайд морьд хэсүүчилсэн, “Ферм” гэсэн хочтой байсан бол Стэнфордын оюутны хотхон нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс 11000 гаруй бүтээлч, чадварлаг хүмүүсийн цэцэглэн хөгжиж буй нийгэмлэг болжээ. Нийт 7 сургууль Стэнфордын их сургуулийн харьяалалд байдаг бөгөөд тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020-2021 оны хичээлийн жилийн намар гаргасан тооцооллоор Стэнфордын их сургуульд нийт 18,623 оюутан суралцаж байгаагийн 6,366 нь бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнууд байна.
Нийт 18, 623 сурагчдаас:
Стэнфорд ирээдүйд хөрөнгө оруулах сонирхолтой оюутнуудыг компьютерын шинжлэх ухаан, био технологи, инженерчлэл зэрэг хамгийн сүүлийн үеийн мэргэжлийн салбарууд руу чиглүүлэх хандлагатай байдаг. Мэдээжийн хэрэг Стэнфордын бүх хүмүүс эдгээр чиглэлээр суралцдаггүй. Гэвч эдгээр мэргэжлийн хичээлүүд нь коллежид алдартай байдаг бөгөөд оюутны хотхоны соёл нь аль чиглэлээр суралцаж байгаагаас үл хамааран инноваци, технологийг дээдэлдэг.
Стэнфордын оюутнууд сурч боловсрох дуртай, сонирхлоо хэрхэн дэлхийд бодит нөлөө үзүүлэх төсөл болгох хувиргах талаар нухацтай боддог хүмүүс байдаг гэж дүгнэгддэг.
Оюутны хотхон
Стэнфордын оюутны хотхон 32.9 км2 газрыг хамарсан талбайд байрладаг бөгөөд дээр дурдагдсан 7 сургууль нь уг оюутны хотхонд үйл ажиллагаагаа явуулдаг. Уг оюутны хотхон нь 43,000 гаруй мод, 800 зүйлийн ургамал, 25 усан оргилууртай. Гайхамшигтай цаг агаар, коллежийн тогтвортой байдлыг та оюутны хотхонд байх 19,000 дугуйн зогсоолоос харж болно. Стэнфорд нь бүтээлч сэтгэлгээ, урлагийг хөгжүүлэх баялаг уламжлалтай бөгөөд оюутны хотхонд урлагийн дүүрэг ба дэлхийн хэмжээний тогтмол үзэсгэлэн зохион байгуулдаг хоёр музей байрладаг. Найман хоолны танхим, сургалтын гал тогоо, органик цэцэрлэгүүд нь оюутны хотхоны оюутан, ажилчдыг эрүүл, тогтвортой хоолоор хангадаг байна.
Стэнфорд нь мөн кактус, шүүслэг ургамал бүхий ботаникийн Кактус цэцэрлэгтэй. Уг цэцэрлэгийг Жейн, Леланд Стэнфордод зориулан бүтээсэн бөгөөд 1880-1883 оны хооронд ургамлуудыг үрслүүлэн тарьжээ.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал