top of page

 Brown University 

Сургуулийн тухай товч тайлбар

1764 онд байгуулагдсан Браун бол АНУ-ын хамгийн эртний 7 дахь их сургууль бөгөөд хамгийн нэр хүндтэй дээд боловсролын байгууллагуудын нэг юм. Энэ нь бакалаврын төвшний 6826 оюутан элссэн дунд хэмжээний байгууллага юм. Брауны хүлээн авах төвшин ердөө 7% байдаг тул элсэлт нь маш өрсөлдөөнтэй байдаг. Их сургуулийн хамгийн том онцлог шинж чанар нь тухайн сургуулийн бакалаврын зэргийн хөтөлбөрүүдээс чөлөөтэй сонгон суралцах боломжтой “Браун сургалтын хөтөлбөр”-ийг нэвтрүүлсэн явдал юм. Энэ нь Брауны дөрөв дэх ерөнхийлөгч Фрэнсис Вайландын нөлөө бөгөөд тэрээр “оюутан хүн сонгосон зүйлээ, сонгосон бүхнээ судлах, сонгосон зүйлээсээ бусад зүйлийг ч судлах эрх чөлөөтэй байх хэрэгтэй” гэж хэлжээ. Компьютерын шинжлэх ухаан, биологи, эдийн засаг зэрэг мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрүүд нь алдартай байдаг байна. Браун их сургуулийн төгсөгчдийн 96%-ийн анхны цалин нь 52,500$-аас эхэлдэг. Уг их сургууль нь нийт 6 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд:

Сургуулийн оюутнууд

Нийт 10,257  сурагчид Брауны их сургуульд суралцаж байгаагийн 7,043 нь бакалаврын оюутнууд байна. 

Нийт 15, 551 сурагчдаас: 

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Браун Их сургууль нь АНУ-ын хамгийн жижиг муж болох Рөүд Айландын Провиденс хотод байдаг. Провиденс хот нь ажлын байрны өргөжилтийнхөө улмаас Зүүн эрэгт амьдрахад хамгийн тохиромжтой 25 шилдэг газрын нэг болжээ. Ажилгүйдлийн төвшин 3.2%, Рожер Уильямс эрүүл мэндийн төв, Иргэд санхүүгийн нэгдэл, Текстрон зэрэг томоохон ажил олгогч байгууллагуудтай тул энд шинэ карьер хайхад хялбар байдаг. Мөн Провиденс нь Бостон, Нью Хейвен зэрэг бусад Шинэ Английн хотуудтай төстэй төрхтэй, гэхдээ илүү хямд амьдрах боломжийг санал болгодог ажээ.

Провиденс хотод зун дулаан, өвөл нь маш хүйтэн, чийглэг байдаг бөгөөд жилийн турш хэсэгхэн үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -6 °C-аас 28 °C хооронд хэлбэлздэг бөгөөд -13 °C-аас доош эсвэл 32 °C-аас дээш байх нь ховор байдаг.

Crawford_Street_Bridge,_Providence_Rhode

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Провиденсийн орон сууцны дундаж зардал 39%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 36%, тээврийн дундаж зардал 2%-иар улсын дундаж хэмжээнээс тус тус өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/  )

Хаусын дундаж үнэ 

481,983$

Нэг уут талх 

3.59$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

1,510$

Нэг сав сүү 

2.09$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

228.35$

Нэг картон өндөг  

1.95$

Утасны 

дундаж төлбөр 

243.42$

Нэг баглаа гадил 

3.63$

Шатахууны  

дундаж үнэ 

2.66$

Нэг хамбургер 

4.57$

Дотуур байр

Брауны оюутнууд оюутны хотхонд эхний гурван жил амьдрах шаардлагатай байдаг бөгөөд зарим төгсөх курсийнхэн оюутны хотхоноос гадуур амьдрах зөвшөөрөл авдаг ч тийм оюутнууд цөөн байдаг. Браун их сургуулийн хүүхдүүд ямар зохион байгуулалттайгаар сургуульдаа амьдарч, хооллодог вэ гэдгийг мэдэхийг хүсвэл дараах сайтаар зочлоорой.

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 7%

  2. SAT онооны хүрээ: 1440-1570

  3. ACT онооны хүрээ: 33-35

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага, эцсийн хугацаа

2022-2023 оны хичээлийн жилийн үнийн мэдээлэл

Сургуулийн сан 

Брауны 4.7 тэрбум долларын хишиг нь их сургуулийн боловсролын зорилгыг дэмжихийн тулд үндсэн хөрөнгө оруулалт хийх, орлогын тасралтгүй урсгалыг хангах зорилгоор хувь хүмүүсийн их сургуульд хандивласан хөрөнгөөс бүрддэг.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Браун нь урлагийн хөтөлбөрөөрөө алдартай бөгөөд уламжлалт капелла, театрын бүлгүүдээс хамгийн сүүлийн үеийн электроник болон туршилтын хөгжмийн бүлгүүдэд тоглох боломжийг олгодог. Та тайзан дээр гарах сонирхолгүй байсан ч гэсэн үргэлж оролцох ямар нэгэн концерт эсвэл тоглолтыг олох болно. Хөнгөн атлетикийн тухайд Брауны багууд сэлүүрт завь, хөл бөмбөг, Ultimate Frisbee-д онцгой амжилт гаргадаг.

Браун их сургууль нь сурагчдаа дэмжсэн, тэдний идэвх оролцоог дэмжих, өөрийн мэдлэгийг тэлэхэд туслах 400 гаруй, сурагчийн клуб, үйл ажиллагаануудтай өгөөд эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Брауны хамгийн алдартай мэргэжил бол эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, биологи, улс төрийн шинжлэх ухаан, бизнес эрхлэлт зэрэг юм. Сургуулийн компьютерын шинжлэх ухааны хөтөлбөр нь ялангуяа алдартай бөгөөд энэ чиглэлээр томоохон дүрүүдийг бүтээжээ. Брауны инженерийн хэлтэс нь бас нэр хүндтэй бөгөөд Айви Лиг сургуулиудын анхны инженерийн хөтөлбөр байв. Гэвч дан ганц эдгээр мэргэжлээс гадна 80 өөр төрлийн хөтөлбөрүүд байдаг бөгөөд эдгээрт эргэцүүлэл судлал, шинжлэх ухаан ба нийгэм, нийгмийн дүн шинжилгээ, судалгаа гэх мэт ер бусын сонголтууд багтдаг. Браун их сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Emma Watson

John Krasinski

John F. Kennedy Jr.

Ted Turner

Marin Hinkle

Түүнтэй хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл...
Р. Эрдэнэтулга

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page