top of page

 Carnegie Mellon University 

Сургуулийн тухай товч тайлбар

Карнеги Меллон Их Сургууль нь оюутнуудад инженер, компьютер, роботын техник, бизнесээс олон нийтийн бодлого, дүрслэх урлаг, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр дээд зэрэглэлийн хөтөлбөрүүдэд оролцож, мэдлэгээ тэлэхийг уриалдаг дэлхийн судалгааны их сургууль юм. Их сургуулийн шагналт багш нар олон салбарын, хамтын ажиллагааны арга замаар бодит асуудлыг шийдвэрлэх шийдлийг бий болгохын тулд оюутнуудтай нягт хамтран ажилладаг гэдгээрээ алдартай. Сурах шинэ аргууд нь гүн гүнзгий бөгөөд урам зориг өгдөг боловсролыг дэмждэг.

1900 онд байгуулагдсан цагаасаа хойш Карнеги Меллон нь хэдийн инновацийн эх нутаг болжээ. Уг сургуулийн шинэлэг судалгааны арга барил нь хүний нөхцөл байдлыг сайжруулсан, технологийн дэвшил гаргасан, шинэ нээлтүүдийг бий болгосоор иржээ. Өдгөө сургуулийн үүсгэн байгуулагч Эндрю Карнегийн хэлсэн “Миний зүрх ажилд минь байгаа” гэсэн алдарт үгийг сэтгэлдээ агуулсан 100,000 гаруй төгсөгчид дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байна. Уг сургууль нь нийт 7 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд:

Сургуулийн оюутнууд

2020 оны намар гаргасан тооцооллоор Карнеги Меллон их сургуульд нийт 28,378 сурагчид суралцаж байгаагийн 14,189 нь бакалаврын оюутнууд байна. Эдгээр бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнуудын гарал угсааны үзүүлэлтийг доор харуулав. 

Нийт 14,189 бакалаврын зэрэгт суралцаж буй сурагчдаас: 

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Питтсбург, Цахиурын хөндий дэх АНУ-ын байршлуудаас гадна Карнеги Меллон Их сургууль нь  Катарын Доха хотод оюутны хотхонтой бөгөөд Африк, Ази, Австрали, Европ, Латин Америкт зэрэг олгох хөтөлбөрүүд явуулдаг. Энд Питтсбург хотын мэдээллийг оруулав. 

Питтсбург бол Карнеги Меллон их сургуулийн гэр бөгөөд нам гүмхэн гайхалтай хот юм. Питтсбург нь гантай холбоотой 300 гаруй бизнес эрхэлдгээрээ “Ган хот”, 446 гүүрээрээ “Гүүрний хот” гэж нэрлэгдэх нь ч бий. Тус хотод 30 тэнгэр баганадсан барилгууд, хоёр налуу төмөр зам, хувьсгалын өмнөх бэхлэлт, голуудын бэлчир дээр байрлах Пойнт мужийн цэцэрлэгт хүрээлэн байдаг. Мөн энд Карнегийн урлагийн музей, Карнеги байгалийн түүхийн музей, Энди Уорхолын музей зэрэг байгууллагууд байдаг бөгөөд хот нь энэ мэт соёлын боломжоор баялаг юм. 

Питтсбург хотод зун дулаан, багавтар үүлтэй, өвөл нь маш хүйтэн, ихэнх нутгаар үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн -5°C-аас 28.3 °C хооронд хэлбэлздэг бөгөөд -13 °С-аас доош эсвэл 32.7 °С-аас дээш байх нь ховор байдаг.

(Катарын Доха хотод байрлах кампус)

Downtown-Pittsburgh-Pennsylvania-Fort-Pi

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Питтсбургийн орон сууцны дундаж зардал улсын дундаж зардлаас 8%-иар бага харин нийтийн үйлчилгээний дундаж үнэ 10%, тээврийн дундаж зардал 7% тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

317,505$

Нэг уут талх 

3.68$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

994,61$

Нэг сав сүү 

2.14$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

184.43$

Нэг картон өндөг  

2.00$

Утасны 

дундаж төлбөр 

192.59$

Нэг баглаа гадил 

3.71$

Шатахууны  

дундаж үнэ 

2.78$

Нэг хамбургер 

4.68$

Дотуур байр

​Бакалаврын зэргийн 1-р курсийн бүх хүүхдүүд дотуур байранд амьдрах шаардлагатай байдаг бөгөөд, дотуур байруудтай танилцах, дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар орж танилцаарай.

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 15%

  2. SAT онооны хүрээ: 1460-1560

  3. ACT онооны хүрээ: 33-35

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага

  6. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн үнийн мэдээлэл

Сургуулийн сан 

COVID-19 цар тахлын улмаас зах зээлийн огцом өсөлт, бууралтаар тодорхойлогдсон Карнеги Меллон Их Сургуулийн хишиг 2020 оны 6-р сарын 30-ны байдлаар 2.07 тэрбум долларт хүрчээ. 

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Спорт

Карнеги Меллон нь үндэсний коллежийн хөнгөн атлетикийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй нийт 19 спортын баг тамирчидтай. 2001-2005 оны хооронд эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн баг UAA (Их сургуулиудын спортын холбоо)-ны тэмцээнд дараалан таван удаа түрүүлж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр удаа аварга болжээ. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг мөн 2014, 2015 онд мөн UAA-ийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн.

Харин Карнеги Меллон их сургуулийн  сурагчдадаа санал болгодог хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Карнеги Меллон нь компьютерын шинжлэх ухааны сургуулиараа алдартай бөгөөд Java програмчлалын хэлийг үндэслэгч хүн уг сургуульд магистр, докторын зэргээ хамгаалсан байдаг аж. Мөн Карнеги Меллон инженерийн хөтөлбөрөөрөө алдартай бөгөөд зөвхөн инженерийн сургуульд гэхэд л 10,000 орчим хүн 2020 онд элсэх хүсэлт гаргасан бөгөөд зөвхөн 20% нь хүлээн зөвшөөрөгдсөн байна. Гэсэн хэдий ч уг сургуулийг зөвхөн математик, шинжлэх ухааны хичээлээрээ сайн гэж ойлгож болохгүй. Учир нь сургуулийн төгсөгчид, одоо ажиллаж буй болон хуучин багш нар Оскарын 10 шагнал, 44 Тони шагнал, 116 Эмми шагналыг хүртээд байна. Өөрөөр хэлбэл драмын хөтөлбөрөөрөө ч сайн сургууль байх нь ээ. Карнеги Меллон их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Ted Danson

John Wells

Zachary Quinto

Phatina Miller

Judith Light

Түүнтэй хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл...
Х. Зэндмэнэ

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page