top of page

Yale University

Сургуулийн тухай товч тайлбар

Йелийн их сургууль нь хувийн судалгааны их сургууль бөгөөд Америкийн хамгийн алдартай дээд боловсролын байгууллагуудын нэг болох нэр хүндтэй Ivy League-ийн их сургууль юм. Америкийн анхны төлөвлөгөөт хот болох Коннектикутын Нью Хавен хотод (New Haven, Connecticut) байрладаг Йелийг 1701 онд Англи Пуританчууд үүсгэн байгуулсан нь уг сургуулийг АНУ-ын хамгийн эртний гурав дахь дээд боловсролын байгууллага болгожээ.  

1718 онд Уэльсийн (Wells) ивээн тэтгэгч Элиху Йелийн (Elihu Yale) нэрэмжит Йелийн их сургууль нэртэй болж, 1861 онд АНУ-д анхны докторын зэрэг олгосон их сургууль болжээ. Йелийн их сургууль 25 тэрбум доллараас дээш хишиг хүртсэн нь түүнийг дэлхийн хамгийн хөрөнгөтэй боловсролын байгууллага болгосон. 

Мөн 15 сая гаруй боть хадгалдаг номын сан нь АНУ-ын 3 дахь том номын сан аж. Йелийн их сургууль Америкийн хамгийн эртний сургуулиудын 3-т ордог бөгөөд урлаг, драмын ангиараа хамгийн алдартай. Урлагаас гадна бусад академик хичээлийн чанаруудаараа ч дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэгт багтдаг байна. Энэхүү их сургууль нь нийт 14 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд:

Yale College

Сургуулийн оюутнууд

 

2020 оны намар гаргасан тооцооллоор Йелийн их сургуульд нийт 12,060 оюутан суралцаж байгаагийн 4,664 нь бакалаврын оюутнууд байна.

Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 12, 060 сурагчдаас: 

Оюутны хотхон

Йелийн их сургуулийн төв оюутны хотхон нь 1.05 км2 газрыг хамардаг бөгөөд 18-р зууны дунд үеийн барилгуудыг багтаасан байдаг. Бакалаврын оюутнууд либерал артс сургалтын хөтөлбөрийг дагаж мөрдөн, мэргэжлээ сонгохоосоо өмнө хүссэн салбарууддаа суралцан эргэцүүлэн бодож байж мэргэжлээ сонгох боломжийг олгодог.

Мөн Йелийн бакалаврын оюутнууд нь коллежуудын дотуур байрны системд заавал хамрагдах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь том их сургуульд, жижиг ойр хүрээллийг үүсгэх том боломж болж өгдөг. Коллежийн амьдрал ч мөн адил баялаг бөгөөд оюутны хотхоны соёл, үндэстнүүдийн олон янз байдлыг тусгасан байдаг. Дэлхийн хэмжээний музей, галерейд үзэсгэлэн гаргадаг урлагийн багц цаг үргэлж байдаг. Мөн тус сургуулийн оюутны хотхон нь Бейнекийн ховор ном, гар бичмэлийн номын сан, Пийбоди байгалийн түүхийн музей, Стерлингийн дурсгалын номын сан зэрэг олон алдартай барилгуудыг агуулдаг. 

Үүнээс ч гадна Йелийн оюутан байх нь хэд хэдэн онцлог шинж чанартай байдаг. 

  • Йелийн ой нь Коннектикут, Нью Хэмпшир, Вермонт мужийн (Cheshire County, New Hampshire) ойролцоогоор 44.5 км2 ойтой бөгөөд боловсролын зориулалтаар ашигладаг. 

  • Йелийн их сургуулийн уран зургийн галерей бол дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байрладаг хамгийн эртний их сургуулийн урлагийн галерей юм.

  • Йелийн Британийн урлагийн төв нь Англиас өөр Британийн урлагийн хамгийн том цуглуулгыг агуулдаг.

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Нью Хавен (New Haven) бол Бостоноос өмнө зүгт 2 цаг хагас, Нью-Йоркоос (New York) хойд зүгт хагас цагийн зайтай орших 130,000 орчим хүн амтай хот юм. Энэ хот нь олон дэлгүүр, музей, зоогийн газартай бөгөөд далайн эрэг, явган аяллын зам, түүхэн дурсгалт газруудтай ойрхон байдаг. 

 

Нью Хавенд зун дулаан, чийглэг, өвөл нь хүйтэн, чийглэг байдаг бөгөөд жилийн турш хэсэгхэн үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -5°C-аас 28°C хооронд хэлбэлздэг бөгөөд -12°C-аас бага эсвэл 31.6°C-аас дээш байх нь ховор байдаг.

clay-banks-u9_lqWNx-Yk-unsplash.jpg

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Нью Хавены орон сууцны дундаж зардал 35%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 8%, тээврийн дундаж зардал 6%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурвалж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

467,409$

Нэг уут талх 

4.27$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

1,464$

Нэг сав сүү 

2.49$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

181.74$

Нэг картон өндөг  

2.32$

Утасны 

дундаж төлбөр 

193.73$

Нэг баглаа гадил 

4.31$

Шатахууны  

дундаж үнэ 

2.76$

Нэг хамбургер 

5.44$

Дотуур байр

Йелийн дотуур байрны систем нь оюутны амьдралын онцлог шинж чанар юм. Ирж буй бүх бакалаврын оюутнуудыг санамсаргүй байдлаар 14 дотуур байранд хуваарилдаг бөгөөд тэд дөрвөн жилийн турш уг дотуур байрандаа амьдрах боломжтой. Орон сууц бүр нь хашааны эргэн тойронд төвлөрсөн номын сан, биеийн тамирын заал, хоолны танхим, үйл ажиллагааны талбайтай, нэгдмэл, нягт хамт олон юм. Йелийн их сургуулийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой. 

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 6%

  2. SAT онооны хүрээ: 1460-1570

  3. ACT онооны хүрээ: 33-35

  4. Өргөдлийн хураамж: 80$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага

  6. Өргөдөл авах эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

Сургуулийн сан

Йелийн хишгийн хэмжээ нь 2020 оны 6-р сарын 30-ны өдөр дуусах санхүүгийн жилд 31.2 тэрбум доллар байсан гэж мэдээлжээ.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Йел нь хөнгөн атлетик гэхээсээ илүү эрдэм шинжилгээний ажилтнуудаараа алдартай боловч Йелийн спортын баг болох “Yale Bulldogs” нь Үндэсний коллежуудын хөнгөн атлетикийн холбооны нийт 29 тэмцээнд түрүүлсэн байна. Үүнээс гадна зарим сонирхолтой Йелийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, оюутны клубүүдээс дурдвал:

  • The Guild of Bookmakers: Ном уяж, нэгтгэх, номын урлаг заах зорилготой клуб юм. 

  • The Yale Undergraduate Prison Project: Олон нийтийн шоронд хоригдох тухай яриа хэлэлцээ хийх оюутны нийгмийн шударга ёсны төлөөх клуб юм. Тус клуб нь хоригдлууд болон шоронгоос саяхан суллагдсан хүмүүст сургалт, зөвлөгөө өгдөг.

  • The Whiffenpoofs: Дэлхийн хамгийн эртний капелла хамтлаг. 

Энэ мэт Йелийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог  клуб, үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, боломжуудтай танилцахыг хүсвэл дараах линкээр ороорой.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Йелийн хамгийн алдартай эрдэм шинжилгээний мэргэжлүүд нь эдийн засаг, улс төр, засгийн газар, түүх, сэтгэл зүй, биологийн чиглэлүүд байдаг. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Йел нь засгийн газар, улс төрийн чухал хүмүүс болсон олон тооны эрдэмтэн судлаачдыг бэлтгэж байгаагаас сургууль нь ирээдүйн үлс төрийн удирдагчдыг бүрдүүлэх газар гэсэн нэр хүнийг авчээ. 

Йелийн их сургуулийн бакалаврын зэрэгт суралцах гэж буй сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Geogre H.W.Bush

Meryl Streep

Paul Newman

Geogre W.Bush

Jodie Foster

Түүнтэй хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл...
A. Энхтүвшин

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page