top of page

 Duke University 

Сургуулийн тухай товч тайлбар

Дюк их сургууль нь 1838 онд байгуулагдсан бөгөөд Жеймс Бьюкенан Дюкийн эцэг Вашигтон Дюкийн нэрэмжит Хойд Каролина мужийн Дурам хотод байрладаг хувийн судалгааны их сургууль юм. Дюк бол Америкийн хамгийн чинээлэг долоо дахь хувийн их сургууль ажээ. 1838 онд анх Тринити коллеж нэртэйгээр байгуулагдаж, 1892 онд Дурам руу нүүсэн байна. Дюк их сургууль нь тус улсын хамгийн залуу нэр хүндтэй судалгааны их сургуулиудын нэг гэдгээрээ алдартай. 

Өнөөдөр энэ сургууль нь өрсөлдөх чадвар сайтай, элсэлтийн төвшин өндөртэй, шилдэг сургалттай мөн аварга шалгаруулах тэмцээн, хөнгөн атлетик зэргээрээ дэлхийн хэмжээнд нэр хүндтэй болсон байна. 

Дюк их сургуулийн харьяа нийт 10 сургууль байдаг. Дюкийн оюутан бүр Тринити Урлаг ба Шинжлэх ухааны коллежоос анги авдаг. Эдгээр хичээлүүдээр дамжуулан оюутнууд уламжлалаа инновацитай тэнцвэржүүлж, шүүмжлэлтэй сэтгэж, асуудлыг өөр өнцгөөс харж, дүн шинжилгээ хийж, үр дүнтэй ажиллаж сурдаг.

Сургуулиуд:

Сургуулийн оюутнууд
Дюкийн их сургуульд нийт 15,551 оюутан суралцаж байгаагийн  6542 нь бакалаврын оюутнууд аж.

Нийт 15, 551 сурагчдаас: 

Оюутны хотхон

Дурам дахь гурван оюутны хотхон болон Бофорт дахь далайн лаборатори нь нийт 798 км2 газрыг хамардаг. Уг 35.1 км2 газрын 28.2 км2 гаруйг нь тэр чигтээ Дюк ой эзэлдэг. Уг ойд байрлах Лемурын төв нь 1966 онд байгуулагдсан ховордсон мичний аймгийн дэлхий дээрх хамгийн том дархан газар юм. Дюк ойн 0.3 км2 газрыг хамарсан энэ газарт 15 төрлийн лемур (lemur), Энэтхэг, Зүүн өмнөд Азиас ирсэн лорайзууд (lorise), Африк тивийн галагозууд (galagos) байдаг. 

Дюкийг ерөнхийдөө хамгийн үзэсгэлэнтэй коллежийн хотхонуудын нэг гэж үздэг. Хотхоныг нь “Готик гайхамшгийн орон” гэж нэрлэгддэг. Учир нь архитектор Жулиан Абелегийн бүтээсэн төв оюутны хотхон нь готик маягийн архитектурын шийдлийг харуулсан байдаг ажээ. 

Тус сургууль нь номын сангийн өргөн сүлжээтэй бөгөөд Баруун хотхондоо гурав, Зүүн хотхондоо хоёр номын сантай.

Сонирхолтой баримт: Дюкийн их сургуульд тамхины талаарх албан ёсны бодлого байдаг ажээ. Энэ нь орон сууцны барилга, хоолны газраас 10 метрийн зай дотор тамхи татахыг зөвшөөрдөггүй бөгөөд эрүүл мэндийн төвийн кампуст бүрэн хориглодог.

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Дюк нь “Судалгааны гурвалжин” нэртэй бүсэд байрладаг бөгөөд энэхүү холбоо нь Дюк, Чапел Хилл  (Chapel Hill) дахь Хойд Каролинагийн их сургууль, Хойд Каролина мужийн сургуулийг хамардаг. Судалгааны гурвалжин буюу энэхүү гайхалтай боловсрол эзэмшсэн нийгэмлэгийн хүн амын 50 орчим хувь нь бакалаврын зэрэгтэй, 20 орчим хувь нь докторын зэрэгтэй. 

Дюк их сургууль нь Хойд Каролинагийн Дурамд буюу Ралигаас баруун хойд зүгт 30 км зайд байрладаг. Хамгийн ойрын наран шарлагын газар нь хоёр цаг хагасын зайд байдаг. Энэ хот нь 330,506 хүн амтай. Дурхамын иргэдийн 4 хүний 1 нь анагаахын салбарт ажилладаг бөгөөд ‘’Эмийн хот‘’ гэж ч нэрлэдэг. Бас энэ хот нь эртний барилгаараа их алдартай. 1800-аад оны сүүлээр Blackwell Tobacco компани бүтээгдэхүүнээ “Bull” Durham Tobacco гэж нэрлэхэд Дурам нь “Булл Сити” хочтой болжээ. Мөн Дурам нь гайхалтай зоогийн газруудтай, хөгжилтэй соёлтой хот юм. Дурамын Урлагийн Төв (DPAC)-д тогтмол концерт, хошин урлагийн жүжигчдийн тоглолт зохион байгуулагддаг бөгөөд сар бүрийн гурав дахь Баасан гаригт Дурам хот явган аялал, галерейн үзэсгэлэнгүүдээр дүүрэн байдаг аж. 

Дурам хотод зун нь халуун, намгархаг, өвөл нь богино, хүйтэн байдаг бөгөөд жилийн турш чийглэг, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн 0°С-аас 32°С хооронд хэлбэлздэг бөгөөд -7°С-аас доош эсвэл 35°С-аас дээш байх нь ховор байдаг.

Downtown-Chapel-Hill-1140x600-1.jpeg

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Дурамын орон сууцны дундаж зардал 27%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 13%-иар тус тус улсын дундаж зардлаас бага гардаг бол хотын тээврийн дундаж зардал 1%-иар улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

254,698$

Нэг уут талх 

3.21$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

797.86$

Нэг сав сүү 

1.87$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

146.53$

Нэг картон өндөг  

1.74$

Утасны 

дундаж төлбөр 

156.20$

Нэг баглаа гадил 

3.24$

Шатахууны  

дундаж үнэ 

2.64$

Нэг хамбургер 

4.09$

Дотуур байр

Дюкийн бүх бакалаврын зэргийн 1-р курсийн оюутнууд зүүн кампуст амьдардаг. Мөн Дюк их сургууль нь хоол хүнсний хог хаягдлынхаа 70%-ийг бордоо болгон ашиглаж, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр тууштай ажилладаг ажээ. Уг сургууль нь оюутнуудыг оюутны хотхонд эхний гурван жил амьдрахыг шаарддаг. Та амьдралын хэв маяг, сонирхол гэх мэт нийтлэг ашиг сонирхолдоо тулгуурлан өрөөнийхөө хамтрагчийг сонгож суралцангаа амьдарч болох нийгэмлэгүүд мөн сургуульд байдаг. Үүнд дараах нийгэмлэгүүд багтана:

  • Baldwin Scholars: бакалаврын зэрэгт суралцаж буй эмэгтэйчүүдийг оюутны хотхоны манлайлагч, ажил хэрэгч, өөртөө итгэлтэй, холбоотой байхыг дэмждэг.

  • Erudtio et Religio: шашны олон уламжлалтай хүмүүсийн хоорондын харилцааг бэхжүүлдэг. 

  • Kenan Global Citizenship and Ethics: дэлхийн хэмжээний асуудлуудад ёс суртахуун, олон улсч байдлаар ханддаг дэлхийн хэмжээний асуудлуудад анхаарлаа хандуулж, сонирхдог хүүхдүүдэд зориулагдсан.  

  • SPIRE: Математик, шинжлэх ухаан технологийн карьер хөөх сонирхолтой оюутуундад зориулагдсан. 

  • Freedom: Улс төр, философи, эдийн засгийн сонирхолтой оюутнуудад зориулагдсан. 

  • The Mitchell- White House: Африкийн диаспорагийн хүмүүсийн талаар суралцах сонирхолтой, нийгэмлэгийнхээ гишүүдэд мэдлэгээ хуваалцах сонирхолтой хүүхдүүдэд нээлттэй. 

Дюк их сургуулийн дотуур байрны систем болон дотуур байртай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр орж танилцана уу. 

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 8%

  2. SAT онооны хүрээ: 1480-1570

  3. ACT онооны хүрээ: 33-35

  4. Өргөдлийн хураамж: 85$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага, эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн үнийн мэдээлэл

Сургуулийн сан 

Дюкийн хишиг бол их сургуулийн ажилчид, оюутнууд, сургуулийн үйл ажиллагааг мөнхөд дэмжих зорилготой сан билээ. Энэхүү сан нь их сургуулийн оюутнуудад санхүүгийн дэмжлэг олгох, багш нарын чадварыг дээшлүүлэх, шинэ хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх гэх мэт олон төрлийн чухал хэрэгцээг дэмжих боломжийг олгодог. 

2020 оны 6-р сарын 30-ны байдлаар их сургуулийн хишиг ойролцоогоор 8.5 тэрбум долларын 5,500 гаруй хувь хүний сангаас бүрджээ. 

Мөн энэхүү өдөр гаргасан тооцооллоор буюу 2020 оны 6-р сарын 30-ны байдлаар хишгийн 22 орчим хувийг санхүүгийн тусламж үзүүлэхэд зориулж, 19 хувийг багш нарын тодорхой албан тушаалд хуваарилжээ. Хишгийн бараг гуравны нэг нь их сургууль эсвэл төсвийн төвийн хязгааргүй дэмжлэгт зориулагдсан байв.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Дюк юугаараа алдартай вэ? Сагсан бөмбөг! 

Цэнхэр чөтгөрүүд (Blue Devils) бол тус улсын хамгийн алдарт, хамгийн их хожилтой сагсан бөмбөгийн коллежийн багуудын нэг бөгөөд тэд улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж, аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцож байжээ. Дюк их сургуулиас NBA-ийн карьерт хөл тавьсан сагсан бөмбөгчдөд дараах хүмүүс ордог. 

  • Kyre Irving

  • JJ Reddick

  • Elton Brand

  • Grant Hill

  • Jay Williams

  • Marvin Bagley

  • Seth Curry

  • RJ Barrett

  • Brandon Ingram

  • Shane Battier

Дюк академик болон хөнгөн атлетикаас гадна олон боломжуудыг оюутнууддаа бий болгож өгдөг. Тус сургуульд оюутны 400 гаруй клуб, байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. 

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Нийтийн бодлого, эдийн засаг, биологи, био анагаахын инженер, сэтгэл судлал зэрэг хөтөлбөрүүд нь уг сургуулийн шилдэг мэргэжлийн хөтөлбөрт ордог. Дюкийн их сургууль нь 53 major, 52 minor, 23 гэрчилгээ олгодог бөгөөд эдгээр мэргэжлүүд нь Африк-Америк судлал, Дүрслэх урлаг зэрэг өргөн хүрээний сонирхлыг хамардаг. Дюкийн оюутнуудын 20 орчим хувь нь давхар мэргэжил эзэмшдэг.

Гэсэн хэдий ч Тринити Урлаг ба Шинжлэх ухааны коллеж ба Пратт Инженерийн сургуулийн хоорондох хос мэргэжлүүд ховор. Мөн Пратт Инженерийн сургуулийн 4+1 хөтөлбөр нь бакалаврын оюутнуудад түгээмэл хэрэглэгддэг сонголт юм. 4+1 хөтөлбөр нь инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бакалавр, магистрын зэрэгт таван жилийн дотор суралцах боломжийг олгодог. Дюк их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

William Styron

Richard Nixon

Melinda Gates

David Rubenstein

Luis von Ahn

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page