сургуулиуд
Parsons: Fashion, Art and Design School
Сургуулийн тухай товч тайлбар
Парсонс дизайны сургууль нь оюутнуудад хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд амжилтад хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх боломжийг олгодог. Оюутнууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд байдаг бөгөөд дэлхийн урлаг, дизайн, бизнесийн төв болох Нью-Йорк хотын үе тэнгийнхэн, салбарын түншүүд, олон нийттэй хамтран ажилладаг. Парсонс дээр оюутнуудын олон янз байдал нь шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлдэг.Дизайны лабораторийн сүлжээгээр дамжуулан оюутнууд хоорондоо уялдаа холбоотой хамтран суралцах бүрэн боломжтой байдаг ажээ. Мөн уг сургууль нь 2013 оны намраас эхлэн Парис дахь шинэ оюутны хотхондоо бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг их сургууль нь нийт 5 сургуулиас бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Парсонсын дизайны их сургуульд нийт 5,036 бакалаврын оюутнууд суралцаж байна.
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 5, 036 сурагчдаас:
Оюутны хотхон
Оюутны хотхонд Barnes & Noble номын дэлгүүр, Starbucks, хоолны газар, хоолны танхим зэрэг байрладаг. Тус хүрээлэн нь хувцас, нэхмэл эдлэл, дагалдах хэрэгслийн цуглуулгуудыг хадгалдаг өөрийн гэсэн музей буюу FIT-ийн музейтэй. Түүний байнгын цуглуулгад 18-р зуунаас өнөөг хүртэл хадгалагдсан 50,000 гаруй зүйл багтдаг.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Мэдээж Парсон дизайны их сургууль нь бидний сайн мэдэх “хэзээ ч нойрсдоггүй хот” Нью-Йорк-д байрладаг. Уг хот нь 8,419,316 хүн амтай бөгөөд их хотын хөдөлгөөн, уур амьсгалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Нью Йоркт та дэлхийн хамгийн алдартай урлагийн музейн нэг болох “The Met”, мөн маш сайн танигдсан “Guggenheim” музейд зочлох боломжтой. Урлагийн уран бүтээлээс гадна Нью Йоркт алдарт Америкийн Байгалийн Түүхийн Музей байдаг. Тэгвэл энэ мэт Нью Йорк хотод орших тоо томшгүй их музейн тасалбаруудыг Колумбийн их сургуулийн сурагчид үнэ төлбөргүй авах боломжтой байдаг аж.
Ажил мэргэжлийн тухайд Нью Йорк хот нь санхүү, зугаа цэнгэл, хэвлэл мэдээлэл, хэвлэлийн салбарын төв юм. Үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, мэдээллийн технологи зэрэг, ер нь бүхий л талбарт олон боломжууд уг хотод нээлттэй байдаг. Уг хотод амьдарч байсан олон хүмүүс үүнийг батлах болно- энэ хотод аьмдрах нэг л онцгой зүйл байдаг. “Гэхдээ энд нэг зүйл бий… Та нэгэн удаа Нью Йоркт амьдарч, энэ газар таны гэр болсон бол өөр хангалттай газар гэж байхгүй” - Жон Стейнбек
Нью Йорк хотод зун нь дулаан, чийглэг, өвөл нь маш хүйтэн, салхитай, жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн -2°C-аас 29°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -10°C эсвэл 33.3°C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Нью-Йоркийн орон сууцны дундаж зардал 369%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 33%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
1,628,124$
Нэг уут талх
4.27$
Байр түрээслэх
дундаж үнэ
5,100$
Нэг сав сүү
2.49$
Эрчим хүчний
дундаж төлбөр
210.08$
Нэг картон өндөг
2.32$
Утасны
дундаж төлбөр
223.94$
Нэг баглаа гадил
4.30$
Шатахууны
дундаж үнэ
3.47$
Нэг хамбургер
5.43$
Дотуур байр
Парсонс дизайны их сургуулийн дотуур байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 63%
-
SAT онооны хүрээ: --
-
ACT онооны хүрээ: 21-26
-
Өргөдлийн хураамж: 50$
Сургуулийн сан
Сүүлийн 20 жилийн хугацаанд Парсонсын сургууль оюутнуудадаа олгодог тэтгэлэг, санхүүгийн туслалцаа дэмжлэгийн хэмжээ болон сургалтын орлогын хувиа тогтмол нэмэгдүүлж ирсэн. 2001 онд тус их сургууль 24.5 сая доллар буюу сургалтын орлогынхоо 18.8 хувийг санхүүгийн туслалцаа, тэтгэлэгт олгожээ. 20 -р жилд бид 144 сая гаруй ам.доллар буюу 30.5 хувийг олгосон.
Бүх оюутнуудад нэг удаагийн технологийн буцалтгүй тусламж үзүүлэхээс гадна хамгийн их хэрэгцээтэй байгаа хүмүүст цар тахлын тусламж үзүүлэх зорилгоор 2020 оны намар 17.5 сая доллар хуваарилжээ.
Парсонс дизайны их сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Marc Jacobs
Anna Sui
Alexander Wang
Isaac Mizrahi
Narciso Rodriguez
Нэмэлт эх сурвалж