top of page
CE_SilentSea-1.jpg

'When you want something, all the universe conspires in helping you to achieve it. '- Alchemist

Image by Arie Wubben

Нисэх & Сансрын нислэгийн инженерчлэл

Өнөө үед хамгийн алдартай болж буй судалгааны салбарын нэг бол нисэхийн салбар юм. Нисэх нь нисэх онгоцыг удирдах шинжлэх ухааны урлаг бөгөөд үүнд онгоцны дизайн, үйлдвэрлэл, засвар үйлчилгээ зэрэг мөн багтдаг. 
 

Нисэхийн карьер танд тохирох уу? 

Олон оюутнууд АНУ-д нисэхийн чиглэлээр суралцахаар шийддэг. Зарим нь нисгэгчээр карьераа эхлүүлж байхад зарим нь инженерийн чиглэлээр нисэх онгоцны үйлдвэрийн талбайд ажиллахыг хүсдэг. Нисэхийн чиглэлээр оюутны эзэмшиж болох хэд хэдэн өөр эрдмийн зэрэг байдаг бөгөөд олон улсын оюутнууд аль зэрэг нь хамгийн сайн, таны хүсэж байгаа зэрэг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Та нисгэгч болмоор байна уу? Эсвэл та нисэхийн засвар үйлчилгээ эсвэл нисэхийн менежментийн чиглэлээр ажиллахыг хүсч байна уу? Эсвэл та бүр нислэгийн хөдөлгөөний удирдлагыг сонирхож байна уу? Эдгээр салбарууд нь бүгд гайхалтай боломж руу таныг дагуулах боловч өөрийн хувь хүний онцлог, хүсч буй зүйл дээрээ тулгуурлан чиглэлээ сонгох хэрэгтэй болов уу. 

Эрдмийн зэргийн хөтөлбөрүүд:

АНУ-д нисэхийн чиглэлээр суралцахад тохирсон өөр, өөр сонирхолтой хөтөлбөрүүд байдаг. Оюутнуудаа шууд нисэхийн чиглэлээр ажиллуулдаг туршлагатай, баталгаа бүхий хөтөлбөртэй их сургуулийг хайж олохыг хичээх хэрэгтэй. Нисэхийн хамгийн алдартай салбарын нэг бол нисэхийн менежмент юм. Эдгээр хөтөлбөрүүд нь оюутнуудыг томоохон агаарын тээврийн компаниуд болон нисэхийн компаниудын захиргааны хэлтсүүдэд удирдах албан тушаалд бэлтгэдэг. Оюутнууд менежментийн хөтөлбөрөөр тодорхой сэдэвт анхаарлаа төвлөрүүлж, түүгээрээ гүнзгийрэх боломжтой байдаг. Эдгээр сэдвүүдэд дараах зүйл орно. 

  • Нисэх онгоцны буудлын менежмент

  • Агаарын тээврийн менежмент

  • Олон улсын тээврийн менежмент

  • Нислэгийн үйл ажиллагаа

  • Ерөнхий менежмент
     

Өөр нэг алдартай эрдмийн зэрэг бол нисэхийн засвар үйлчилгээ юм. Нисэх онгоцны механикч нь сахилга батаараа маш нарийн мэргэшсэн бөгөөд тэдний эзэмшсэн мэдлэг чадварт хүн бүр суралцаж чадаад байдаггүй, учир нь энэ нь маш нарийн судлагдахуун юм.  Нисэхийн засвар үйлчилгээний оюутан ирээдүйтэй байх магадлалтай. Энэхүү чиглэлээр төгссөн оюутнуудад зохих мэдлэгээ авсан гэх баталгаа болгож “Нисэх онгоц ба цахилгаан станцын засвар үйлчилгээний гэрчилгээ” олгодог. Дипломын хөтөлбөр нь оюутнуудад нисэх онгоцны засвар үйлчилгээний талаарх шаардлагатай мэдээлэл, нарийн төвөгтэй асуудлуудын шийдлийг заадаг. Оюутнууд Нислэг, Электроник болон бусад тусгай чиглэлд анхаарлаа төвлөрүүлэн, гүнзгийрэх боломжтой. 
 

Нисэхийн хамгийн алдартай дипломуудын нэг бол нислэгийн хөдөлгөөний удирдлага буюу нислэгийн хөдөлгөөний менежмент юм. Агаарын хөдөлгөөний хянагч нь маш өндөр цалинтай ажилчид байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Оюутнуудад нислэгийн хөдөлгөөний зохицуулалттай холбоотой нарийн судлагдахуун, дүрэм журмын талаар зааварчилгаа өгөхөөс гадна тухайн салбарын менежмент, манлайллын ур чадвар дээр их сургуулиуд ажилладаг. 

Сургалтын хөтөлбөр

Нисэхийн төвлөрсөн зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь зарим гадаад оюутнуудад хэцүү байж болно. Энэ зэрэг нь илүү техникийн шинж чанартай байдаг. Бусад зэрэгтэй адил нисэхийн чиглэлээр мэргэшсэн зэрэг олгох хөтөлбөрүүд нь ерөнхий боловсролын шаардлагын 60 кредитийг шаарддаг. Эдгээр курс нь харилцаа, холбоо, хүмүүнлэг, зарим нийгмийн шинжлэх ухаан, математик, физикийн шинжлэх ухааны хичээлүүдийг хамардаг. Бодит хичээлийн кредитүүд нь нисэхийн анхан шатны сургалтуудаас эхэлнэ. Оюутан нисэхийн шинжлэх ухааны чиглэлээр болон бусад компьютерт суурилсан хичээлд хамрагдах шаардлагатай болно. Нэмж дурдахад нисэхийн хөтөлбөр нь математик, физкийн гүнзгий мэдлэг шаарддаг. Мөн оюутнууд Статистик ба Тооцооны ангид давхар хамрагдах шаардлагатай болов уу. 
 

Бидний дээр дурдсан нисэхийн чиглэлүүдээс аль салбарт эрдмийн зэрэг хамгаалах гэж буйгаас шалтгаалан судлах хичээлүүд өөр байж болно. Нисэхийн удирдлагын зэрэг нь менежмент, нягтлан бодох бүртгэл, корпорацын санхүү, олон улсын бизнес гэх мэт бизнесийн чиглэлээр олон сургалттай байдаг. Мөн уг чиглэлээр мэргэшиж буй оюутнууд математикийн олон цагуудтай байх болно. Учир нь математик нь дипломын ажилд тун чухал нөлөөтэй. Зарим сургалтад нисэхийн хөдөлгөөн I ба II, нисэхийн аюулгүй байдал, цаг агаар зэрэг орж ирдэг. Нисэхийн загвар үйлчилгээний оюутнууд үүний оронд техникийн чиглэлээр олон хичээлд хамрагдана. Үүнд нисэхийн математик, физик, цахилгаан эрчим хүчний үндэс, нисэх онгоцны дүрэм журмын хичээлүүд гэх мэт багтана. Аль ч чиглэлээр суралцсан хувийн нислэг, худалдааны нислэг, нисэхийн техникийн ажиллагаа, аэродинамик гэх мэт бусад олон сургалтад хамрагдах шаардлагатай болдог. 

АНУ-д нисэхийн чиглэлээр суралцах нь тийм ч хялбар биш боловч уг чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалснаар олон үүд хаалга таны өмнө нээгдэх боломжтой. 
 

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

Та бүхэнд бид US.News-ээс гаргасан мэдээллийн дагуу нисэхийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа дээрх шаардлагуудын дагуу гүнзгийрүүлэхийг бид санал болгож байна. 


Эх сурвалж: internationalstudent.com/study-aviation

  • Instagram
  • Facebook

OUR FIRM

OUR FIRM

1_15540_N52_medium.jpg
GettyImages-458411541-7cc7187ad6e94a52a77b63ec40088605.jpg
michigan-ann-arbor-800x500.jpg
campus-partners-content-page.jpeg

© 2021 by 

bottom of page