top of page

Rice University

Сургуулийн тухай товч тайлбар

Уильям Марш Райсийн их сургууль буюу Райс их сургууль нь Техас мужийн Хьюстон дахь хувийн судалгаан их сургууль юм. Энэ нь Хьюстоны Музейн дүүргийн ойролцоох 300 акр талбай бүхий кампуст байрладаг бөгөөд Техасын эрүүл мэндийн төвийн зэргэлдээ оршдог. Их сургуулийн бакалаврын оюутнуудын талаас илүү хувь нь эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог бөгөөд энэ нь нанотехнологи, хиймэл зүрх, Бакки бөмбөг гэх мэт бүтээлийг бүтээхэд оролцсон сурагчдын тооноос харагддаг. Нийт найман мэргэжил олгох сургуультай. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд:

Сургуулийн оюутнууд

 

2020 оны намрын тооцооллоор нийт 7,536 оюутан Райс их сургуульд суралцаж байгаагийн 4,052 нь бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнууд байна.

Нийт 7,536 сурагчдаас: 

Оюутны хотхон

Райс Их Сургууль нь Хьюстоны төв хэсгийн Техасын эрүүл мэндийн төв болон Хьюстоны музейн дүүргийн хажууд байрлах талбайд 1.2 км2 газар бүхий модоор хүрээлэгдсэн оюутны хотхонд байрладаг. Райс нь оюутан, багшийн 6:1 харьцаатай бөгөөд дотуур байрны коллежийн систем нь оюутнуудыг нийгмийн арга хэмжээ, дотоодын спорт, оюутны жүжиг, лекцийн цуврал, дамжаа, оюутны засаг захиргаагаар дамжуулан бүх талаар дэмждэг.

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

“Хьюстон” гэдэг үг нь саран дээрээс хэлсэн анхны үг байсан гэдэг утгаараа Хьюстон хот нь сансар судлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээрээ алдартай болж, НАСА-гийн Жонсон сансрын төвийн гэр болжээ.

Хьюстон хот нь амьдрахад тохиромжтой тохилог газар гэдгээрээ алдартай бөгөөд үүний хамгийн том давуу тал нь оршин суугчдын эрүүл уур амьсгал юм. Уг хотод йог, пилатес, Кроссфит, бясалгал гэх мэт олон төрлийн студиуд байдаг бөгөөд оршин суугчид ч энэ мэт үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог. Мөн алжаалаа тайлах, бэлтгэлийн дэглэмээсээ гарахад тохиромжтой массаж, арьс арчилгааны гайхалтай газруудтай байдаг. Мөн Хьюстон хот нь мужийнхаа хамгийн олон тооны унадаг дугуйтай оршин суугчидтай бөгөөд унадаг дугуйн зам, унадаг дугуй хуваалцах системтэй. Хьюстон нь дараах гайхалтай газруудыг агуулдаг. Үүнд: 

  • Райс их сургууль нь Техасын Анагаах ухааны төвийн дэргэд байрладаг бөгөөд эндээс эмч нар болон биоинженерчлэлийн оюутнуудад өргөн боломж олддог. 

  • Сансрын инженечрлэлийн оюутнууд Хьюстоны НАСА-гийн Жонсон сансрын төвд дадлага ажил хийж судалгааний чадавхиа нэмэгдүүлэх боломжтой.

  • Херман Парк нь Райстай зэргэлдээ оршдог бөгөөд Хьюстоны амьтны хүрээлэн, Миллерийн гадаа театр, Хьюстоны байгалийн шинжлэх ухааны музей, Херман Парк гольфын талбай зэрэг олон соёлын байгууллагуудтай ажээ.

Хьюстонд зун нь халуун, өвөл нь сэрүүн, жилийн турш чийглэг, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн 8°С-аас 35°С хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд 2°С-аас доош эсвэл 37°С-аас дээш байдаг.

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Хьюстоны орон сууцны дундаж зардал 5%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 11%-иар улсын дундаж хэмжээнээс бага, тээврийн дундаж зардал 14%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

363,656$

Нэг уут талх 

2.89$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

1,139$

Нэг сав сүү 

1.68$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

185.43$

Нэг картон өндөг  

1.57$

Утасны 

дундаж төлбөр 

197.66$

Нэг баглаа гадил 

2.92$

Шатахууны  

дундаж үнэ 

2.54$

Нэг хамбургер 

3.68$

Дотуур байр

Дотуур байрны систем нь коллеж болгоноосоо хамаараад өөр, өөр байх бөгөөд та Райс их сургуульд байдаг коллежууд болон дотуур байрны талаар сонирхож буй асуултаа энэ линкээр орон мэдэх боломжтой.

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 9%

  2. SAT онооны хүрээ: 1470-1570

  3. ACT онооны хүрээ: 33-35

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага, эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

Сургуулийн сан

Райсын их сургуулийн хишгийн хэмжээ нь 2020 оны 6-р сарын 30-ны өдөр дуусах санхүүгийн жилд 6.2 тэрбум доллар байсан. Хишиг нь их сургуулийн үйл ажиллагааны орлогын 40 орчим хувийг хангаж өгдөг тул энэ нь үйл ажиллагааны төсөвт хамгийн том орлогын эх үүсвэр болдог.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Райсын сонирхолтой хичээлээс гадуурх үйл ажиллагаануудаас дурдвал: 

  • Impact Rice Retreat: Нэгдүгээр курс, хоёрдугаар курсийн оюутнуудаар удирдуулсан манлайллын хөгжлийн клуб юм. Оролцогч оюутнууд ур чадвар, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх семинаруудаар дамжуулан хэрхэн илүү үр дүнтэй удирдагч болох талаар суралцдаг. 

  • Rice Outdoors Club: Техасын байгалийн ертөнцийг судлах сонирхолтой оюутнуудын дунд майхантай аялал, долоо хоног бүр хаданд авирах аялал зохион байгуулдаг. 

  • The Shepherd School of Music: Уг сургууль нь үе, үе үнэгүй театр, хөгжмийн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд орон сууцны коллежүүд театрынхаа тайзнаа бие даан тоглодог.

Энэ мэт Райс их сургуулийн сурагчдадаа санал болгодог хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Академик

Райсын хамгийн алдартай мэргэжил бол компьютер ба мэдээллийн шинжлэх ухаан, механик инженерчлэл, танин мэдэхүйн шинжлэх ухаан, эдийн засаг, биохими юм. Райс STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математик)-ийн ач холбогдол, ялангуяа шинжлэх ухаан, инженерчлэл рүү чиглэх хандлагатай байдаг. Уг сургуулийн 

  • Wiess байгалийн шинжлэх ухааны сургууль нь хиймэл зүрхний судалгаа, бүтцийн химийн шинжилгээ, дохио боловсруулах, сансрын шинжлэх ухаан, магадгүй нантехнологийн чиглэлээр давуу талтай гэдгээрээ алдартай. STEM-ийн судалгаа нь оюутны хотхонд асар их ач холбогдолтой боловч хүмүүнлэгийн ухааны оюутнуудад төдийлөн дэмжлэг үзүүлдэггүй гэх тохиолдогл ч байдаг байна.

  • Ирээдүйн эмч нар Райс / Бэйлорын анагаах ухааны эрдэмтдийн хөтөлбөрийг сонирхож магадгүй бөгөөд оюутнууд Райст бакалаврын зэрэг горилж, MCAT оноо, GPA-ийн хангалттай оноо авсан тохиолдолд Бэйлорын 4 жилийн докторын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Райс их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Annise Parker

Lance Berkman

John Doerr

Peggy Whitson

Alberto Gonzales

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page