сургуулиуд
Fashion Institute of Technology
Сургуулийн тухай товч тайлбар
Fashion Institute of Technology нь Нью Йорк мужийн их сургуулийн нэг хэсэг бөгөөд загварын салбартай холбоотой дипломын хөтөлбөрүүдэд анхаарлаа төвлөрүүлдэг. Үүнд урлаг, бизнес, дизайн, олон нийтийн харилцаа холбоо, технологи зэрэг хичээлүүд орно. Алдартай мэргэжлийн хөтөлбөрүүдэд нь загвар ба хувцасны худалдаа, загвар ба хувцасны дизайн, зар сурталчилгаа зэрэг орно. Уг их сургуулийг төгссөн оюутнуудын 80% нь 43200$-ын цалинтай ажлаас ажлын гараагаа эхэлдэг байна.
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор FIT-д нийт 8,423 сурагчид суралцаж байгаагийн 8,191 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт 8, 423 сурагчдаас:
Оюутны хотхон
Оюутны хотхонд Barnes & Noble номын дэлгүүр, Starbucks, хоолны газар, хоолны танхим зэрэг байрладаг. Тус хүрээлэн нь хувцас, нэхмэл эдлэл, дагалдах хэрэгслийн цуглуулгуудыг хадгалдаг өөрийн гэсэн музей буюу FIT-ийн музейтэй. Түүний байнгын цуглуулгад 18-р зуунаас өнөөг хүртэл хадгалагдсан 50,000 гаруй зүйл багтдаг.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Мэдээж Колумбиагийн их сургууль бидний сайн мэдэх “хэзээ ч нойрсдоггүй хот” Нью-Йорк-д байрладаг. Уг хот нь 8,419,316 хүн амтай бөгөөд их хотын хөдөлгөөн, уур амьсгалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Нью Йоркт та дэлхийн хамгийн алдартай урлагийн музейн нэг болох “The Met”, мөн маш сайн танигдсан “Guggenheim” музейд зочлох боломжтой. Урлагийн уран бүтээлээс гадна Нью Йоркт алдарт Америкийн Байгалийн Түүхийн Музей байдаг. Тэгвэл энэ мэт Нью Йорк хотод орших тоо томшгүй их музейн тасалбаруудыг Колумбийн их сургуулийн сурагчид үнэ төлбөргүй авах боломжтой байдаг аж.
Ажил мэргэжлийн тухайд Нью Йорк хот нь санхүү, зугаа цэнгэл, хэвлэл мэдээлэл, хэвлэлийн салбарын төв юм. Үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, мэдээллийн технологи зэрэг, ер нь бүхий л талбарт олон боломжууд уг хотод нээлттэй байдаг. Уг хотод амьдарч байсан олон хүмүүс үүнийг батлах болно- энэ хотод аьмдрах нэг л онцгой зүйл байдаг. “Гэхдээ энд нэг зүйл бий… Та нэгэн удаа Нью Йоркт амьдарч, энэ газар таны гэр болсон бол өөр хангалттай газар гэж байхгүй” - Жон Стейнбек
Нью Йорк хотод зун нь дулаан, чийглэг, өвөл нь маш хүйтэн, салхитай, жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн -2°C-аас 29°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -10°C эсвэл 33.3°C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Нью-Йоркийн орон сууцны дундаж зардал 369%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 33%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
1,628,124$
Нэг уут талх
4.27$
Байр түрээслэх
дундаж үнэ
5,100$
Нэг сав сүү
2.49$
Эрчим хүчний
дундаж төлбөр
210.08$
Нэг картон өндөг
2.32$
Утасны
дундаж төлбөр
223.94$
Нэг баглаа гадил
4.30$
Шатахууны
дундаж үнэ
3.47$
Нэг хамбургер
5.43$
Дотуур байр
Нью Йоркийн их сургуулийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 54%
-
SAT / ACT оноо заавал шаардлагатай
-
Ахлах сургуулийн голч дүн заавал шаардлагатай
-
Өргөдлийн хураамж: 50$
Сургуулийн сан
Загварын Технологийн Институт нь 2019 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар ойролцоогоор 39.4 сая долларын хөрөнгөтэй. Загварын технологийн дээд сургуулийн сан нь өмнөх оноос 1.13% -иар өссөн байна. Тэдний хишигийн үнэ Карнегийн ангиллын дагуу магистрын коллеж, их сургуулиудын дундаж хишгээс хамаагүй 868 мянган доллараар өндөр байв.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
FIT нь 60 гаруй сурагчдын өөрөө удирдах клуб, хичээлээс гадуур хамрагдах боломжтой үйл ажиллагаануудтай бөгөөд эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
FIT-ийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Calvin Klein
Micheal Kors
Isabel Toledo
David Chu
Joe Zee
Нэмэлт эх сурвалж