сургуулиуд
Cornell University
Сургуулийн тухай товч тайлбар

1865 онд байгуулагдсан Корнеллийн их сургууль нь “мэдлэгийг нээх, хадгалах, түгээх” эрхэм зорилготой хувийн их сургууль юм. Уг сургууль нь мөн Нью-Йорк хотод магистр, докторын зэрэг олгох анагаахын сургууль, Ромд урлаг, архитектур, хот төлөвлөлтөөр оюутнууд суралцах боломжтой бааз, Вашингтон Ди Си-д оюутнуудад ажлын туршлага хуримтлуулахад тусалдаг төв, Катарын Дохад анагаах ухааны коллежтэй. Тус сургуулийн бакалаврын зэргийн хамгийн түгээмэл мэргэжлүүд нь инженер, биологи, бизнес, маркетинг, газар тариалан, компьютер ба мэдээллийн шинжлэх ухаан болно.
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор нийт 23,620 сурагчид Корнеллд суралцаж байгаа бөгөөд тэдгээрийн 14,743 нь бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнууд байна.

Нийт 23, 620 сурагчдаас:

Оюутны хотхон
Корнеллийн гол кампус нь Нью Йоркийн Итака дахь Ист Хилл дээр Нью Йорк хот болон Кайюга гол руу харан байрладаг. Энэ нь 9.3 км2 газар дээр тархдаг бөгөөд лабораториуд, захиргааны барилга байгууламжууд, оюутны хотхоны бараг бүх хичээлийн байр, биеийн тамирын байгууламж, танхим, музей зэргийг багтаасан байдаг. Коллегийн Готик, Викториан, Неоклассик архитектурын шийдэлтэй барилга байгууламжууд, олон улсын болон модернист барилгууд холилдон оршдог. Итака кампус нь ногоон байгууламж, байгалийн үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд үүний давуу талыг ашиглан ногоон зүлгэн дээр номондоо шигдэн тааваараа сууцгаах оюутнуудыг та оюутны хотхоноос харах боломжтой.

Мөн тус их сургууль нь Херберт Ф.Жонсоны урлагийн музей гэх мэт олон тооны хөнгөлөлт, зугаа цэнгэлийн хөтөлбөртэй. Оюутнууд хөгжмийн тэнхимийн танилцуулсан концертуудад оролцох боломжтой бөгөөд үүнд багш, оюутан, тэнхимийн чуулга, зочлох уран бүтээлчдийн тоглолтыг харуулдаг. Ялангуяа үдийн цайны цагаар тоглодог Midday Music цуврал нь алдартай. Оюутнууд эрэгтэй хоккейн тэмцээнээс бусад бүх спортын тэмцээнд үнэгүй оролцох, хоккейн тоглолтын тасалбарыг хөнгөлттэй үнээр авах боломжтой байдаг байна.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Итака бол гайхалтай хүрхрээ, нуурууд, органик аж ахуй, дарсны үйлдвэрүүд, хөгжиж буй хөгжим, урлагийн нийгэмлэгтэй бөгөөд энэ нь жилийн турш хотын уур амьсгалыг сэргэг байлгадаг. “Finger Lake” хэмээх нуурын үзүүрт байрладаг Итака нь амьдрахад хялбар хотуудын тоонд тогтмол ордог.
Итакад зун дулаан, багавтар үүлтэй, өвөлдөө хүйтэн, ихэнх нутгаар үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -8°C-аас 28°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -18°C-аас доош эсвэл 32.2°C-аас дээш байдаг.

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Итакагийн орон сууцны дундаж зардал 12%, тээврийн дундаж зардал 6%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг бол нийтийн үйлчилгээний дундаж үнэ 21%-иар улсын дундаж хэмжээнээс бага гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ
338,640$

Нэг уут талх
3.49$

Байр түрээслэх
дундаж үнэ
1,217$

Нэг сав сүү
2.04$

Эрчим хүчний
дундаж төлбөр
132.79$

Нэг картон өндөг
1.90$

Утасны
дундаж төлбөр
141.55$

Нэг баглаа гадил
3.52$

Шатахууны
дундаж үнэ
2.77$

Нэг хамбургер
4.45$
Дотуур байр

Корнеллд нийт 12 дотуур байр байдаг бөгөөд сургуулийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой. Харин хоолны тухайд оюутнуудын сэтгэл ханамжинд ихээхэн хүрдэг бөгөөд оюутны хотхон даяар тархсан нийт 30 гаруй хоолны газартай, хоол хүнсээр эхний аравт багтдаг байна. Уг их сургуулийн Хөдөө аж ахуй, амьдралын шинжлэх ухааны коллеж нь дотоодын газар тариалангийн салбартай холбоотой бөгөөд коллеж нь оюутны хотхонд хэд хэдэн, хүнс, сүүний байгууламж ажиллуулдаг ажээ. Уг байгууллагуудын нэг нь Dairy Bar бөгөөд амттай зайрмаг санал болгодог гэнэ лээ шүү.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 11%
-
SAT онооны хүрээ: 1400-1560
-
ACT онооны хүрээ: 32-35
-
Өргөдлийн хураамж: 80$

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
