сургуулиуд
Бизнес
Actively and consistently..
Яагаад АНУ -д бизнесийн чиглэлээр сурах хэрэгтэй вэ?
Англи хэл нь олон улсын хувьд худалдааны маш том хэл болж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Үүний үр дүнд Америкийн санхүү, бизнесийн боловсрол нь ирээдүйн эдийн засагт өрсөлдөх чадвар сайтай, томоохон салбар болж байна.
Бизнесийн чиглэлээр суралцаад ажиллах боломжтой мэргэжлийн чиглэлүүд:
-
Нягтлан бодогч
-
Санхүүгийн шинжээч
-
Нөхөн олговрын мэргэжилтэн
-
Хүний нөөцийн менежер
-
Хөрөнгө оруулалтын банкир
-
Удирдлагын зөвлөх
-
Маркетингийн шинжээч
-
Төслийн санхүүгийн менежер
-
Борлуулалтын төлөөлөгч гэх мэт маш олон мэргэжил байгаа.
Бизнесийн мэргэжилд эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетинг, санхүү, ёс зүй, харилцаа холбооны хичээлүүд мөн багтдаг. Бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнууд нягтлан бодох бүртгэл, олон улсын бизнес, санхүү, маркетинг, төслийн менежмент, эдийн засаг гэх мэт бизнесийн үндсэн мэдлэгийг түлхүү эзэмшдэг.
Бизнесийн чиглэлээр яагаад сурах хэрэгтэй вэ?
1. Харилцааны ур чадвар хөгждөг
Хамтрагч нартаа бизнесийн санал тавих, зөв и-мэйл бичих, гэрээ хэлэлцээр хийх, төслийн санаа болон үйл явцаа бусдад танилцуулах гэх мэт бизнесийн салбар нь харилцааны өндөр ур чадвартай байхыг тухайн оюутан, бизнес эрхлэгч мөн ажилтнаас шаарддаг. Мөн бизнесийн хичээлийг судалж байхдаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай хамтран олон олон төсөл, бусад үйл ажиллагаанууд дээр хамтран ажиллах шаардлагатай болно.
2. Санхүүгийн менежмент муу байгаагаас болж олон жижиг бизнесүүд амжилтад хүрч чаддаггүй. Үүнээс болж маш олон хүмүүсийн шинэлэг өвөрмөц санаанууд бүтэлгүйтдэг учир энэ бүгдэд тусалж, илүү шинэ нээлтүүдийг ч өөрийн гараар бүтээн бий болгох боломжтой.
3. Оюутнууд бизнесийн сургуульд сурч, ажилласнаар өөрсдийнхөө мөрөөдлийн бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар суралцаж, өөрсдийн гэсэн үйл ажиллагаа, байгууллагуудыг бий болгож болно. Өөрт тохирсон, сайн бизнесийн сургуульд явах нь таны бизнес эрхлэх чадварыг хөгжүүлж, санаагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг.
Та хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа хүмүүст тусалж болно, эсвэл өөрөө энэ чиглэлээр мэргэшиж ч болох юм. Санхүүгийн чиглэлээр сурснаар юунд хөрөнгө оруулах ёстой, ямар ямар зүйлийг мэдэж бизнес, төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож энэ талаар илүү гүнзгий мэдлэгүүдийг олж авах боломжтой.
4. Өөрсдийн санаачилсан төслүүдийг удирдаж хэрэгжүүлж болно. Ингэснээр нийгэмд хэрэгтэй чухал зүйлсийг санаачилж болохоос гадна олон сонирхолтой арга хэмжээг өөрт болон бусдад хэрэгтэй байдлаар зохион байгуулах боломжтой болно.
Харин одоо бизнесийн чиглэлээр сурахыг чин сэтгэлээсээ хүсэж догдлон сууж байгаа бол цаашдаа ч бас энэ эрчээ алдалгүй, тэсвэр хатуужилтай байхыг зөвлөж байна. Мэргэжил бүхэн үзэсгэлэнтэй учраас таныг ч бас уг мэргэжлийн гайхамшгийг харсан гэж найдъя.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид USNews.com-оос гаргасан мэдээллийн дагуу бизнесийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: USNews.com, internationalstudent.com