Ихэнх сургуулиудын өргөдлөө явуулах боломжтой сүүлийн хугацаа нь 1 сарын 1 байдаг бөгөөд зарим сургуулиудын хувьд 2 сарын 1, 2 сарын 15 гэх мэт байдаг. Түүнчлэн мөн өргөдөл хзүлээн авах хугацаагаа хичээлийн шинэ жил эхэлтэл авдаг сургуулиуд ч байдаг.
Сургуулиудын элсэлт хүлээн авах ерөнхий хэлбэрүүд:
Эртэч шийдвэр (Early decision)
Эртэч шийдвэрийн хувьд оюутнууд ганцхан сургуулийг сонгож өргөдлөө явуулдаг бөгөөд энэ нь таны мөрөөдлийн сургууль байх хэрэгтэй. Тэгсэнээр хэрвээ та тэрхүү сургуульдаа тэнцвэл өөр ямар ч сургуульд тэнцсэн тухайн сургуулиа зайлшгүй сонгоно гэсэн амлалтыг өгж түүндээ сурдаг байна. Эртэч өргөдлийн хариу нь үндсэн өргөдлийн хариунаас эрт гардаг учир хэрвээ та эртэч шийдвэрээр тэнцсэн бол бусад сургуулиудынхаа энгийн өргөдлийн шатны өргөдлүүдээ цуцлах хэрэгтэй болно. Эртэч шийдвэрийн өргөдлийн хугацаа нь өөр өөр байдаг ч түлхүү 10,11 сард өргөдөл авах хугацаа нь хаагддаг.
Энэ өргөдлийн хугацаагаар тэнцэх боломж их байдаг ч олон тооны хүүхдийг тэнцүүлдэггүй.
Эртэч үйлдэл (Early action)
Эртэч үйлдлийн өргөдөл нь ихэвчлэн 10,11 сард хаагддаг бөгөөд 12 сар гэхэд хариунууд нь гарч эхэлдэг байна. Энэ өргөдлийн явцаар сургууль болгоноосоо шалтгаалан олон сургуульд өргөдлөө явуулж болдог. Энэ өргөдлийн системтэй сургуулиуд бусад өргөдлийн шатнаас харьцангуй бага байдаг байна.
Энэ өргөдлөөр тэнцэх хүүхдүүдийн тоо их байдаг мөн энэ шатанд тэнцээгүй байсан ч үндсэн энгийн өргөдлийн элсэлтээр дахин явуулах боломжтой. Мөн заавал тэнцсэн сургуульдаа явахыг шаарддаггүй байна. Гол нь бүх зүйлсээ 10 Сар гэхэд бэлтгэсэн байх ёстой юм.
Үндсэн элсэлт (Regular admission)
Ихэнх сургуулиудын хувьд өргөдлөө явуулах боломжтой хамгийн сүүлийн хугацаа нь 1-р сарын 1-ээс 2-р сарын 15-ны дотор байдаг бол хариуны хувьд 3 болон 4 сард гардаг. Гэхдээ бүх сургууль биш бөгөөд зарим Америкийн сургуулиудын хувьд эрт өргөдлийн шатаа хаадаг.
Энэ өргөдлийн явцад заавал нэг сургууль гэлтгүй олон сургуульд өргөдлөө явуулах боломжтой байдаг мөн өргөдлөө бэлдэх арай урт хугацааг олгодог.
Байнгын элсэлт (Rolling admission)
Энэ өргөдлийн хэлбэр нь байнгын буюу хичээл эхэлсэн ч өргөдөл авах боломжтой байдаг. Гэхдээ ихэнх их сургуулиуд энэ элсэлтийн хэлбэрийг хэрэгжүүлдэггүй учраас маш сайн судалж байгаад өргөдлөө хэзээ явуулахаа шийдээрэй.
Хожуу элсэслт (Late admission)
Бүх их сургуулиуд биш ч маш цөөхөн сургуулиудын хувьд өргөдлөө хаасны дараа буюу 6,7,8-р саруудад өргөдөл хүлээн авдаг. Энэ өргөдлийн хэлбэрт хэрвээ бусад хэлбэрээр сургуулиудад тэнцээгүй бол сургуулиудаа судалж байгаад энэ шатаар явуулж болно.
Comments