сургуулиуд
“Art is a way of recognizing oneself.”
Хувцас дизайн
Загвар гэдэг зүгээр ч нэг хувцаслалтын нэр биш юм. Энэ бол маш том урлаг, мэдрэмж шаарддаг гайхалтай салбар. Хувцас загвараар өөрийгөө илэрхийлж, мөн бусдын дуу хоолойг хүргэж, өөрийн гэсэн загвар трэндийг бий болгож, өөрийн гараар гайхамшгийг бүтээж болох маш сонирхолтой талбар юм.
Танд энэ мэргэжил тохирох эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Загвар зохион бүтээгч болохын тулд та уран сайхны тодорхой ойлголттой байх шаардлагатай бөгөөд объектив шүүмжлэлийг субъектив үзэл бодлоос ялгах чадвартай байх ёстой байдаг. Загвар зохион бүтээгчдийн хувьд загварын карьераа бэлдэх, эхлүүлэх нь маш өрсөлдөөн ихтэй учраас энэ салбарт орохыг хүссэн хүн бүхэн шаргуу, тууштай байх хэрэгтэй байдаг байна. 2020 онд АНУ-ын загвар зохион бүтээгчдийн дундаж цалин 75,810 доллар байсан гэж мэдээлжээ. Загвар дизайны чиглэлээр суралцах нь нарийн төвөгтэй, хичээнгүй байхыг шаарддаг техникийн талбар учир загвар зохион бүтээгч хувцас эсвэл бусад загварын бүтээгдэхүүн урлах үйлд дуртай байх эсэхээ бодолцож шийдвэрээ гаргах хэрэгтэй.
-
Soigné Luxury Accessories -ийг үүсгэн байгуулагч Эшли Кларк "Хэрэв та өөрийн зөн совиндоо итгэдэг бол та загварын салбарт хамгийн тохиромжтой хүн" гэж хэлжээ.
-
Конрад хэлэхдээ "Дизайн гэдэг нь өөрийгөө хэн болохыг олж мэдэх явдал юм, учир нь та өөрийгөө тодорхой мэдэж байж гаргасан загвараа үйлчлүүлэгчдээ хүргэх чадвартай болно" гэсэн байна. Энэ нь өөрийн хувцаслалтын загвараа тодорхойлон, би хувцаслалтдаа ямар чиг баримжааг түлхүү авч үздэг гэдгээ тодорхойлон өөрийн трэндийг мэддэг байх гэсэн санаа юм.
-
Марк Жейкобсын ахлах загвар зохион бүтээгч Николь Госн "Загварыг хувиргах хүч, хувцсаар өөрийгөө илэрхийлэх санаа надад үргэлж сонирхолтой байсан" гэж бичжээ. Загвар гэдэг хувь хүний зан чанарыг илтгэдэг учраас үүгээрээ өөрийгөө сайн илэрхийлж чаддаг байх хэрэгтэй байдаг байна.
Хэдийгээр загвар дизайны албан ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг байхгүй ч загвар зохион бүтээгч болох боломжтой байдаг боловч зарим шинжээчдийн үзэж байгаагаар алдартай сургуулийн харьяа албан ёсны загварын дизайны хөтөлбөрт хамрагдаагүй бол загварын салбар руу орох нь илүү хэцүү байдаг гэжээ.
Загвар зохион бүтээгч- Ямар нэгэн үйл ажиллагаа, өдөрлөг, загварын шоу, түүнчлэн улирал бүрийн онцлогт зориулж загвар гарган хувцас урладаг. Мөн энэ мэргэжлийн хамгийн гайхалтай зүйл нь хүмүүс таны өөрийн гараар урлан бүтээсэн хувцсыг өмсөн түүгээрээ өөртөө итгэлтэй болон, инээмсэглэхийг харах явдал байдаг байна. Загвар зохион бүтээгчид энгийн хувцаснаас албаны хувцас хүртэл бүх төрлийн хувцсыг хийдэг бөгөөд заримдаа ухаалаг цаг, малгай, цүнх, гутал гэх мэт хүмүүсийн өмсөж зүүдэг бусад эд зүйлсийг урладаг. Түүнчлэн тэд зарим тохиолдолд жүжиг болон киноны хувцас бүтээх, гал сөнөөгчид, сансрын нисгэгчийн хувцас гэх мэт тусгай хувцаснуудын загварыг гаргахад тусалдаг. Шинэ загварын компанид ажилд орох нь загвар зохион бүтээгчдэд өөрсдийн бизнесээ эхлүүлэхийг үнэхээр хүсч байгаа эсэхээ тодорхойлох сайн арга болж өгдөг байна.
АНУ -ын загварын сургуульд хэрхэн өргөдлөө явуулах вэ?
АНУ-д загварын чиглэлээр сурахад хэд хэдэн шалгууртай байдаг бөгөөд Жишээлбэл, Парсонс, дизайны сургуулийн өргөдлийн жишээг харвал:
Англи хэлний шаардлага
Төрөлх хэл нь англи хэл биш бол TOEFL эсвэл IELTS англи хэлний шалгалтын оноог явуулна. Парсонс сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах өргөдлийн TOEFL-ийн онооны доод шаардлага 92 болон IELTS -ийн онооны доод шаардлага 7.0 байна.
Виз
Мэдээжийн хэрэг, олон улсын оюутнууд I-20 эсвэл DS-2019 өргөдөл гаргаж, АНУ-д загварын чиглэлээр суралцах боломжтой виз авах шаардлагатай болно. Энэхүү виз мэдүүлэх зааврыг эндээс харж болно: internationalstudent.com/immigration/
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид USNews.com-оос гаргасан мэдээллийн дагуу хувцас дизайны хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: USNews.com, internationalstudent.com