сургуулиуд
"Good thoughts make a happy person."
Хими
Хэрэв та АНУ-д шинжлэх ухаан судлах сонирхолтой олон улсын оюутан бол химийн чиглэлээр суралцах бүрэн боломжтой. Хими нь “төв шинжлэх ухаан” гэж тооцогддог. Учир нь энэ нь молекулын төвшинд анагаах ухаан, нанотехнологи, шинэ материал, хүрээлэн буй орчин зэрэг томоохон салбаруудад том дэвшил авчирч байна. Шинжлэх ухааны бусад салбарыг бүрэн ойлгохын тулд химийн талаар тодорхой ойлголт шаардлагатай байдаг ажээ.
Хими гэж юу вэ?
Хими бол бодисын бүтэц, шинж чанар, зан үйлийг судалдаг шинжлэх ухаан юм. Хими нь физик, математик, биологи, анагаах ухаан, дэлхий, байгаль орчны шинжлэх ухааныг нэгтгэдэг тул “төв шинжлэх ухаан” гэж нэрлэдэг. Ийм учраас химийн бодис, химийн процессын мөн чанарын талаарх мэдлэг нь физик, биологийн олон янзын үзэгдлийн талаар үнэ цэнтэй ойлголт өгдөг. Хими судлах нь бидний амьдарч буй физик ертөнцийг ойлгох үндэс болдог тул ашигтай байдаг.
Энэ нь бидний ертөнцөд маш чухал ач холбогдолтой учраас хими нь хүн бүрийн амьдралд ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг. Мөн бидний оршин тогтнолын бараг бүх талыг ямар нэгэн байдлаар хөнддөг. Хоол хүнс, хувцас, орон байр, эрүүл мэнд, энерги, цэвэр агаар, ус, хөрсний үндсэн хэрэгцээг хангахын тулд бидэнд хими хэрэгтэй. Бид эрүүл мэнд, материал, эрчим хүчний хэрэглээтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох, амьдралын чанарыг сайжруулахын тулд химийн технологийг ашигладаг.
Хими юуг судалдаг вэ?
Хими бол хялбар сэдэв биш юм. Химийн чиглэлээр суралцаж буй оюутнууд лабораторид олон цагаар ажиллахад бэлэн байх хэрэгтэй. Хэрэв та АНУ-д химийн чиглэлээр суралцахаар шийдсэн бол дараах зүйлсийг хийх болно.
-
Даавуу, хуванцар гэх мэт өдөр тутмын бүтээгдэхүүнийг хэрхэн бүтээдэг болохыг олж мэдэх.
-
Лабораторийн тайлан бичих
-
Лабораторид химийн урвал үүсгэх
-
Үл мэдэгдэх нэгдлүүдийг тодорхойлохын тулд лабораторийн шинжилгээг ашиглах
-
Математик, физик, биологи, хими гэх ангиудыг сонгох гэх мэт.
Нийтлэг ангиуд:
Химийн чиглэлээр суралцахад авах шаардлагатай зарим хичээлүүдэд дараах орно. Үүнд:
-
Аналитик хими
-
Биохими
-
Байгаль орчны хими
-
Органик бус хими
-
Органик хими
-
Физик хими
-
Полимер ба материалын хими
-
Спектроскоп ба талстографи
-
Термодинамик
Химийн хөтөлбөрт ямар шаардлага тавигддаг вэ?
Коллежийн хооронд сонголт хийхдээ хэд хэдэн хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Тиймээс дараах асуултуудыг өөрөөсөө асууж байж, химийн чиглэлээр суралцах коллежоо сонгоорой.
-
Энэ хөтөлбөрийг Америкийн химийн нийгэмлэг баталсан уу?
-
Танд судалгааны ямар боломжууд байх вэ?
-
Хөтөлбөр нь оюутнуудын дээд мэргэжлийн сургууль эсвэл ажилд орох бэлтгэлд нь илүү анхаарч ажиллах уу?
Эдгээр нь сургуулийн хооронд сонголт хийхдээ анхаарах ёстой чухал хүчин зүйлүүд юм. Таны суралцах сургуулийн химийн тэнхимийн чанар нь зөвхөн таны коллежийн туршлага төдийгүй ирээдүйн карьерын сонголтод нөлөөлөх болно гэдгийг санаарай.
Ажил мэргэжил
Химийн зэрэг нь оюутнуудыг олон ашигтай ажил мэргэжлээр бэлтгэдэг. Тэгвэл дараах мэргэжлүүдтэй танилцацгаая.
Эм зүйч
Эм зүйчид өвчний эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд эмч, өвчтөнд тодорхой эмийн тун, харилцан үйлчлэл, гаж нөлөөний талаар зөвлөгөө өгдөг. Зарим нь эмийн компаниудад зориулсан шинэ эмийг судалж, эмнэлэг, асрамжийн газар, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудад эмийн эмчилгээг хянадаг.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухаанч
Эдгээр эрдэмтэд чанар, ургацаа сайжруулахын тулд фермийн үр тариа, амьтдыг судалдаг.
Хүнсний шинжлэх ухаанч
Хүнсний эрдэмтэд хоол хүнсийг судалж, хадгалах, савлах шинэ аргыг боловсруулдаг.
Багш
Химийн багш нар бага, дунд, ахлах сургуульд (төрийн болон хувийн аль аль нь) ажилладаг бөгөөд оюутнуудыг коллежид эсвэл ажлын ертөнцөд бэлтгэж, тэдэнд мэдлэг, насан туршдаа суралцах сахилга батыг төлөвшүүлдэг.
Шүүхийн шинжилгээний ажилтан
Гэмт хэргийн лабораторийн шинжээч гэж нэрлэгддэг эдгээр эрдэмтэд шүүгч, тангарагтан, хуульчдад шинжлэх ухааны мэдээлэл, шинжээчийн санал, зөвлөгөө өгдөг.
Материалын инженер
Эдгээр инженерүүд одоо байгаа материалыг ашиглах, сайжруулах, шинэ материал бий болгох арга замыг хайж олдог.
Хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдлын мэргэжилтэн
Эдгээр мэргэжилтнүүд ажилчид болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажлын орчинд эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулдаг. Тэд мөн агаарын чанар, байгаль орчны дүрмийг мөрддөг. Хими нь оюутнуудыг бүхий л сонирхолтой, үр өгөөжтэй карьеруудад бэлтгэдэг. Энэ нь хүн бүрт зориулагдаагүй боловч химийн чиглэлээр суралцаж буй оюутнууд бакалаврын зэргээр олж авсан дипломоороо бахархаж чаддаг.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид US.News-ээс гаргасан мэдээллийн дагуу химийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа дээрх шаардлагуудын дагуу гүнзгийрүүлэхийг бид санал болгож байна.
Эх сурвалж: internationalstudent.com/study-chemistry/