top of page

University of Pennsylvania

Сургуулийн тухай товч тайлбар

Пенн бол 217 барилга байгууламж, 299 акр газар бүхий Пеннсильванийн Филадельфиа хотод байрладаг элит хувийн их сургууль юм. Пенн сургууль нь маш олон “анхны” гэсэн тодотголтой зүйлстэй бөгөөд үүнд АНУ-ын анхны оюутны холбоо, анхны хоёр давхар хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн хамгийн анхны бизнесийн сургууль болох Вартон зэрэг орох юм. Уг сургууль бакалаврын 10,448 оюутан элссэн томоохон их сургууль бөгөөд нийт өргөдөл явуулсан сурагчдын тэнцэх магадлал нь ердөө 8% байдаг тул элсэлт маш өрсөлдөөнтэй байдаг. Алдартай мэргэжлийн хөтөлбөрүүдэд санхүү, менежментийн шинжлэх ухаан ба мэдээллийн систем, философи зэрэг ордог. Уг сургуулийг төгссөн оюутнуудын цалин 71,600$-аас эхэлдэг байна. Уг их сургууль нь нийт 12 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд:

Сургуулийн оюутнууд

 

2020 оны намар гаргасан тооцооллоор Пеннсильванийн их сургуульд нийт 26,552 сурагч суралцаж байгаагийн 9,960 нь бакалаврын оюутнууд байна.

Нийт 26, 552 сурагчдаас: 

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Филадельфи бол коллежийн хамгийн шилдэг хот гэж нэрлэгддэг, АНУ-ын зургаа дахь том хот юм. Энэхүү томоохон метрополис хот нь оюутнуудын хүсч буй бүх зүйлийг санал болгодог- гайхалтай музей, спортын мэргэжлийн баг, олон улсын нисэх онгоцны буудалтай. Мөн Нью-Йорк хот машинаар хэдхэн цагийн зайтай байдаг. 

Пенсильвани мужийн хамгийн том хот болох Филадельфиaг Либерти Белл, тусгаар тогтнолын танхим болон “Роки” хөшөөний гэр гэж нэрлэдэг. Пеннсильванийн Филадельфиа гэдэг нэр нь “Ахан дүүсийн хайрын хот” гэсэн утгатай ажээ. 

Мөн Филадельфиагийн музей, соёлын байгууллагууд дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Ахан дүүсийн хайрын хотын бүх хоолны газрууд нь амтат хоолоор дүүрэн. Филадельфиа нь Вьетнам, Этиоп, Энэтхэг, Индонез, Мексик, Перу, Хятад, Япон, Бразил болон бусад олон төрлийн хоолны газруудтай. Бүх төрлийн хоолны сонирхолд тохирсон олон сонголт байдаг. Хотын эргэн тойрон хүрээлэл нь үнэхээр сайхан. 300 гаруй хөршийн цэцэрлэгт хүрээлэн, 166 милийн зам, 40 түүхэн дурсгалт газар, 60 олон нийтийн цэцэрлэг, ферм, тоглоомын талбай гээд энэ жагсаалт үргэлжлээд байвал үргэлжилсээр л байхаар аж.

Филадельфид зун нь халуун, чийглэг, өвөл нь хүйтэн, жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ерөнхийдөө -3 ° C-аас 30 ° C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -10 ° C-аас доош эсвэл 35 ° C-аас дээш байдаг.

Philadelphia.jpg

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Филадельфийн орон сууцны дундаж зардал 30% нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 15%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

449,365$

Нэг уут талх 

3.87$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

1,408$

Нэг сав сүү 

2.25$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

208.743$

Нэг картон өндөг  

2.10$

Утасны 

дундаж төлбөр 

222.51$

Нэг баглаа гадил 

3.90$

Шатахууны  

дундаж үнэ 

3.00$

Нэг хамбургер 

4.93$

Дотуур байр

5,500 орчим оюутан Пеннсильванийн их сургуулийн оюутны хотхон дээр амьдардаг бөгөөд ихэнх нь сургуулийнхаа 12 дотуур байранд, оюутнууд, профессоруудын хамт байрладаг. Орон сууцны хороолол бүр өвөрмөц бөгөөд өөрийн гэсэн зан чанар, үйл ажиллагаа, уламжлалтай байдаг. Дотуур байрнуудаас гадна их сургууль нь оюутнуудад хөтөлбөрийн нийгэмлэгт (program community)-д амьдрах сонголтыг өгдөг. Хөтөлбөрийн нийгэмлэг нь оюутнуудад адил хүсэл тэмүүлэлтэй бусад оюутан, багш нартайгаа хамт амьдрах боломжийг олгодог байна. Пеннсильванийн их сургуулийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой. 

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 8%

  2. SAT онооны хүрээ: 1450-1560

  3. ACT онооны хүрээ: 33-35

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага, эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

Сургуулийн сан

Пеннийн хишиг нь дэлхийн хамгийн хүртээмжтэй, шинэлэг, нөлөө бүхий их сургууль болох их сургуулийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлдэг. Сургуулийн хишгийн хэмжээ нь 2020 оны 6-р сарын 30-ны өдөр дуусах санхүүгийн жилд 14.9 тэрбум доллар байна гэж мэдээлжээ. Хишиг нь хувь хүний 7,000 гаруй сангаас бүрддэг аж.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Пеннсильванийн их сургуульд маш олон өөрийгөө хөгжүүлэх боломжтой оюутны клуб, хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд байдаг бөгөөд эдгээрээс хамгийн сонирхолтойг нь дурдвал: 

  • Daily Pennsylvanian нь тус сургуулийн оюутнуудын гаргадаг сонин юм. 1885 онд хамгийн анх уг сонинг их сургуулийн нэрэн дор танилцуулсан бөгөөд дэлхийн 2-р дайны үед гарсан тасалдлыг эс тооцвол 1894 оноос хойш өдөр бүр хэвлэгдэж байна. 250 гаруй оюутан уг сонинд гурван ажилтны хяналтан дор ажилладаг.

  • Нийгмийн төлөвлөлт эвентийн хороо нь оюутны хотхон дахь оюутны алдартай клуб юм. Оюутны зөвлөлийн нэг салбар болох уг хороо нь оюутны хотхоны арга хэмжээг боловсруулж, төлөвлөж, зохион байгуулдаг. 

  • Энэ мэт Пеннсильванийн их сургуулийн сурагчдын клуб, үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, боломжуудтай танилцахыг хүсвэл дараах линкээр ороорой.

Академик

Пеннсильванийн их сургуулийн Вартон сургууль нь уян хатан сургалтын хөтөлбөрөөрөө бахархдаг бөгөөд энэ нь бакалаврын оюутнуудад уран зохиол, улс төрийн шинжлэх ухааны сонирхол, бизнесийн ертөнцөөс гадуур хүсэл тэмүүлэлтэй байх боломжийг олгодог. Вартоны онцлох хос зэрэг (dual-degree) олгох хөтөлбөрүүдэд дараах хөтөлбөрүүд орно. Үүнд: 

  • Ханстмань хөтөлбөр: Вартон сургууль, Урлаг, шинжлэх ухааны коллеж нь оюутнуудыг бизнес, олон улсын харилцаанд суралцах боломжийг олгодог бөгөөд тэднийг дэлхий ертөнцөд дуу хоолойгоо хүргэхэд бэлтгэдэг. 

  • Жером Фишерийн хөтөлбөр: Вартон сургууль, Инженер ба хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь бизнес, инженерийн чиглэлээр өрсөлдөх чадвартай хос зэрэг олгох хөтөлбөрийг санал болгодог бөгөөд оюутнуудад энэхүү сургалтыг амжилттай дүүргэхийн тулд MIT түвшний STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн ур чадвар шаардагдана. 

  • Вагелос хөтөлбөр: Энэхүү хөтөлбөр нь Вартон, Урлаг, шинжлэх ухааны коллежийн өөр нэг хамтрал бөгөөд энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд бизнесийн болон биологийн шинжлэх ухааны аль алинд нь курсын ажил эрхэлдэг. Энэ нь амьдралын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй оюутнуудад хамгийн тохиромжтой сонголт болдог. 

Пеннсильванийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Donald Trump

Elon Musk

Warren Buffet

Elizabeth Banks

John Legend

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page