https://www.commonapp.org/ сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч үйл явцын талаар судлаарай.
Бэлтгэх зүйлс:
Өргөдөл явуулах сургууль болгоныхоо элсэлтийн шаардлагад тохирох материал мэдээллийг цуглуулах
Багшийн тодорхойлолт авах
Эсээнүүдийнхээ сэдвүүдийг мэдээд бичиж эхлэх, шалгуулах
Стандарт шалгалтын оноонуудаа бэлдэх, дахин өгөх, нэмэгдүүлэх
GPA буюу дүнгийн тодорхойлолт
Санхүүгийн өргөдлөө явуулах
Нэмэлт бичиг баримт мэдээллээ бэлдэх
Ахлах сургуулийн амжилт сертификат
Сайн дурын ажил болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны тодорхойлолт
Үүсгэн байгуулсан эсвэл явдаг клуб дугуйлангийн тодорхойлолт жагсаалт (хийж байсан төсөл)
Өөрийн гэсэн овог нэртэй албан ёсны мэйл хаягтай болох.
Common Application (www.commonapp.org/) сайт руу орон их сургууль руу өргөдлөө явуулдаг. Энэ өргөдөл явуулах үйл явц нь маш урт хугацааны сайтар бэлдэх шаардлагатай олон зүйлсийг шаардсан байдаг учир дор хаяж 2-3 сарын турш бэлтгэл хийж нягтлахыг зөвлөж байна.
Сургууль бүр өөрийн гэсэн тоотой байдаг бөгөөд энэ кодоо сайт руугаа оруулан явуулдаг.
Өргөдөл явуулах төлбөр нь сургуулиасаа хамаарч 35$ - 80$ байдаг ч сургалтын менежерээрээ захиа бичүүлэн тухайн сургууль руугаа явуулж төлбөрөөс чөлөөлж болдог.
АЛХАМ:
Багшынхаа Common Application хаягаас дүнгийн хуулбараа сканердсэн файл болгон сургууль руугаа явуулах.
SAT, ACT, TOEFL, IELTS буюу стандарт шалгалтуудынхаа оноог сургууль руугаа явуулах.
Багшийн тодорхойлолтоо явуулах
International supplement буюу гадаад оюутанд зориулсан форм бөглөх, хагас жилийн дүнгийн форм гэх мэт нэмэлт материалыг сургууль шаардсан эсэхээс хамаарч сайтаасаа татан эрхлэгч багшаараа бөглүүлээд файл болгон оруулна.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, нийгмийн ажил, ажлын туршлагаа оруулах
Илүү дэлгэрэнгүй элсэлттэй холбоотойг тухайн сургуулийнхаа вэб сайт болон common application-аас мэдэж аваарай.
Comments