top of page
Graphic Designer

"Design is intelligence made visible."

Design Webpage

График дизайн

Номын хавтас, сэтгүүл, сурталчилгааны самбар, бүтээгдэхүүний сав баглаа боодол, цахим орчин дахь сурталчилгаа, вебсайтууд гээд хаа сайгүй график дизайн байдаг болжээ. Ийнхүү график дизайны хэрэглээ нэмэгдэж байгаа нь хувь хүн, компани бүтээгдэхүүнээ зарах, сурталчлах, хэв маягаа бусдад таниулах мөн олон нийтэд мэдээлэх, анхаарлыг нь татах гэх мэт олон үндэслэлтэй.  

Энэ чиглэл танд тохирох эсэхийг хэрхэн мэдэх вэ?

График дизайнаар сурахыг хүсч буй оюутнууд дараах шинж чанаруудыг эзэмшсэн байх хэрэгтэй байдаг. 

  • Бүтээлч байдал

Юуны өмнө маш бүтээлч байх хэрэгтэй, учир нь та энэхүү салбарт орсноор бусад хүмүүсийн сэдэж байгаагүй загварыг гаргаж, харж сонсож байгаагүй хэв маяг, өнгө төрхийг бий болгох хэрэгтэй болно. График дизайн нь олон нийтэд мессеж хүргэх хэрэгсэл боловч үүнийг гүйцэлдүүлэхийн тулд та үйлчлүүлэгчид болон бусад хүмүүсийн анхаарлыг урьд өмнөхөөс нь илүүтэйгээр татах хэрэгтэй болно.

  • Сайн сонсогч байх

График дизайны салбарт ажиллах нь зөвхөн таны гүйцэтгэлийн тухай асуудал биш юм. Уг салбар нь өөрийн гэсэн хүлээлтийг бий болгосон, өөрийн гэсэн ойлголттой үйлчлүүлэгчид рүү хандсан байдаг учир та тэдний хайж байгаа зүйлийг бий болгохын тулд бусдыг сонсож, мөн тэдний хийж, харж, сонсож байгаа зүйлсийг судалж бүтээлээ тэдний сэтгэлд нийцүүлэн гаргах хэрэгтэй болно.

  • Үр дүнтэй харилцах

Та үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, хүслийг гүйцэлдүүлж, бүтээлийн өгч буй санааг тодорхой, ойлгомжтой байдлаар хүргэж чадах уу гэдгээ сайтар бодож бүтээгдэхүүнээ дахин дахин шинэчилж, сайжруулж байх хэрэгтэй болно.

  • Зурах/ноороглох чадварыг бий болгох

График дизайнеруудын хувьд үзэг, цаасны хэрэгцээ төдийлөн багассан шүү дээ. Гэсэн ч үйлчлүүлэгчийн санааг хурдан гаргах, хар зургийг зөв оновчтой тохирсон байлгах гэх мэтээс шалтгаалж гараар зурах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй болдог байна. 

  • Урлагийн түүх ба дизайны онолын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх

Урлагийн ертөнцөд өмнө нь ямар ямар үйл явдал тохиолдож байсан, хүмүүс хэрхэн санаагаа илэрхийлж, ямар хэв маяг ашигладаг байсан гэх мэтийг судлах хэрэгтэй болно. Эдгээр асуултын хариултыг судалснаар тухайн салбарын талаар илүү мэдлэгтэй болохоос гадна ийнхүү олж авсан мэдлэг нь ирээдүйн таны хийх төсөл, үйл ажиллагаанд томоохон тус болох юм.

График дизайны зарчмуудын хувьд хэдэн сараас нэг жил хүртэл үргэлжлэх сургалт. Коллеж, их сургуулиудтай холбоотой боловч оюутнууд эрдмийн зэрэг хамгаалдаггүй. 

Дэд зэрэг

График дизайны чиглэлээр урлагийн туслах ажилтан

График дизайны чиглэлээр шинжлэх ухааны гишүүн

График дизайны чиглэлээр дүрслэх урлагийн туслах ажилтан

Коллеж, их сургуулийн аль нэгэнд нь 2 жил сурах хэрэгтэй

Бакалаврын зэрэг

График дизайны чиглэлээр бакалаврын зэрэгтэй

График дизайны чиглэлээр дүрслэх урлагийн бакалаврын зэрэгтэй

Коллеж, их сургуульд 4 жил суралцах хэрэгтэй.

Мастерын зэрэг

График дизайны чиглэлээр дүрслэх урлагийн мастер зэрэг хамгаалах

График дизайны чиглэлээр бакалавр төгссөний дараа нэгээс гурван жилийн хугацаанд нэмэлтээр коллеж, их сургуульд суралцах боломжтой байдаг.

 

АНУ-ын их сургуулиудын бүх хөтөлбөр нь график дизайны анхан шатны мэдлэгийг заадаг боловч энэ салбарын ажил олгогчид хамгийн багадаа бакалаврын зэрэгтэй нэр дэвшигчийг эрэлхийлдэг болохыг анхаарах хэрэгтэй.

Сургуулиа хэрхэн сонгох вэ? 

Та бүхэнд бид USNews.com-оос гаргасан мэдээллийн дагуу график дизайны хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй. 
 

Эх сурвалж: internationalstudent.com

  • Instagram
  • Facebook

OUR FIRM

OUR FIRM

© 2021 by 

bottom of page