сургуулиуд
Northwestern University
Сургуулийн тухай товч тайлбар
1855 онд анх бизнесийн чиглэлээр нээгдэхдээ Нортвестерн их сургууль нь ердөө хоёр эрдэм шинжилгээний ажилтан, 10 оюутантай байв. Эдгээр хүмүүс нь бүгд эрэгтэйчүүд байсан боловч эмэгтэйчүүдийг 1869 оноос хойш хүлээн авч эхэлжээ. Өнөөгийн таваас дээш муж улсыг хамарсан өргөн уудам Нортвестерн их сургуулийн үүсэл өөрсдийн гэсэн газар нутаггүй, санхүү нь хязгаарлагдмал мөн дээд боловсролын талаар бага мэдлэгтэй ч их сургууль бий болгохоор шийдсэн есөн үүсгэн байгуулагчдынхаа алсын хараатай холбоотой. Тэд 1850 оноос уг төслөө төлөвлөж эхэлсэн бөгөөд 3 жилийн дараа зоригтойгоор хөдөлж, Мичиган нууртай ойрхон 379 акр талбайг худалдан авч, Жон Эванс хэмээх үүсгэн байгуулагчийн нэрэмжит Эванстон дахь оюутны хотхон (кампус)-ыг байгуулжээ. Алдартай мэргэжлийн хөтөлбөрүүдэд эдийн засаг, сэтгэл судлал, сэтгүүл зүй зэрэг ордог бөгөөд уг сургуулийг төгссөн оюутнуудын 94% нь анхны цалингаа 58,900$-аас эхэлдэг байна. Уг их сургууль нь нийт 12 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Чикагогийн урлагийн их сургуульд нийт 22,605 сурагчид суралцаж байгаагийн 8,194 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт 22, 605 сурагчдаас:
Оюутны хотхон
Нортвестерн их сургууль нь Мичиган нуурт байрладаг хоёр оюутны хотхонтой. Чикаго хотын төвөөс хойд зүгт 12 милийн зайд орших Эванстон дахь 240 акр төв оюутны хотхон, Чикаго дахь 25 акр оюутны хотхон. Гурав дахь оюутны хотхон нь Катарын Доха хотод байрладаг.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Төв оюутны хотхон байрладаг Эванстон хот нь “Модны хот” гэдгээрээ алдартай. Модоор хүрээлэгдсэн гудамжууд нь ажилчин ангийн даруухан байшингуудаас эхлээд өргөн хүрээтэй харшууд хүртэл үргэлжилсэн байдаг нь хүн ам зүйн олон талт байдлын жишээ бложээ. Мөн Эвансон хотыг сүм хийд, бусад янз бүрийн мөргөлийн газрууд бүрхсэн байдаг ажээ.
Эванстонд зун дулаан, чийглэг, нойтон байдаг; өвөл нь хүйтэн, салхитай байдаг бөгөөд жилийн турш бага зэрэг үүлэрхэг. Жилийн туршид температур ихэвчлэн -6°C-аас 27°C хооронд хэлбэлздэг бөгөөд -15°C-аас доош эсвэл 32°C-аас дээш байх нь ховор байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Эванстоны орон сууцны дундаж зардал 146%, тээврийн дундаж зардал 27%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг бол нийтийн үйлчилгээний дундаж үнэ 10%-иар улсын дундаж хэмжээнээс бага гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
854,777$
Нэг уут талх
3.60$
Байр түрээслэх
дундаж үнэ
2,678$
Нэг сав сүү
2.10$
Эрчим хүчний
дундаж төлбөр
151.23$
Нэг картон өндөг
1.96$
Утасны
дундаж төлбөр
161.21$
Нэг баглаа гадил
3.64$
Шатахууны
дундаж үнэ
3.30$
Нэг хамбургер
4.59$
Дотуур байр
Нортвестерн их сургуулийн дотуур байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 9%
-
SAT онооны хүүрээ- 1440-1550
-
ACT онооны хүрээ- 33-35
-
Өргөдлийн хураамж: 75$
Сургуулийн сан
Баруун хойд их сургууль (Northwestern University) бол Иллинойс мужийн Эванстон (Evanston, Illinois) дахь хувийн судалгааны их сургууль юм.
Northwestern сургуулийн жилийн тайланд дурдсанаар 2019 онд хязгаарлагдмал хөрөнгийн бараг 4.13 тэрбум долларыг сургалт, судалгаа, хөтөлбөрийн дэмжлэг, оюутны санхүүгийн тусламж, хөрөнгө, үйл ажиллагаанд зориулжээ.
Коронавирусын тахал нь коллежийн орлогын урсгалыг бууруулж байгаатай холбогдуулан баруун хойд хэсэгт одоо 90 сая долларын төсвийн хомсдолтой тулгараад байгаа тул их сургуулиуд төсвөө тэнцвэржүүлэхийн тулд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн байна.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Нортвестерн их сургуулийн сурагчдын өөрөө удирдах клуб, хичээлээс гадуур хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Нортвестерн их сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Ann-Marget
David Schwimmer
Julia Louis-Dreyfus
Denis O'Hare
Jennifer Jones
Нэмэлт эх сурвалж