сургуулиуд
Purdue University
Сургуулийн тухай товч тайлбар
Пурдю их сургууль нь 1869 онд байгуулагдсан их сургууль бөгөөд оюутны хотхон нь Индиана мужийн хүн ам хамгийн их төвлөрсөн Баруун Лафейетт хэмээх жижиг хотод байрладаг. 200 гаруй бакалаврын мэргэжлийн хөтөлбөр, 70 гаруй магистрын хөтөлбөр, докторын зэрэг олгох 13 академик коллеж, сургуультай. Урлагийн хөтөлбөрийн анхны бакалаврын зэргийг 1959 он хүртэл санал болгож байгаагүй билээ. Өнөөдрийг хүртэл инженерийн хөтөлбөр нь хамгийн нэр хүндтэй, өрсөлдөөнтэй хэвээр байгаа бөгөөд энэ их сургууль нь АНУ-ын нисэхийн түүхэнд олон жилийн турш нөлөөтэй байсаар иржээ. 1934 онд Пурдю их сургуулийн нисэх онгоцны буудлыг тус улсын анхны их сургуулийн өмч болгон байгуулжээ. Уг их сургууль нь нийт 13 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор нийт 32,501 оюутнууд бакалаврын зэрэгт суралцаж байна.
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 32, 501 сурагчдаас:
Оюутны хотхон
Пурдюгийн кампус нь Вафаш голын баруун эргийн ойролцоох Баруун Лафейетт хэмээх жижиг хотод байрладаг бөгөөд үүний эсрэг талд том хот Лафейетт байрладаг. Хотхоны дундуур Улсын Гудамж байрлах бөгөөд түүний урд хэсгийг урд кампус, хойд хэсгийг нь хойд кампус хэмээсэн аж. Хичээлийн барилгууд ихэвчлэн оюутны хотхоны зүүн ба өмнөд хэсэгт төвлөрдөг бөгөөд баруун талд нь оршин суух танхим, интерьерийн талбай, хойд хэсэгт спортын байгууламж байдаг.
Оюутны хотхоны баруун хэсэг нь оюутны байр, хоолны газар, амралтын байгууламжаас бүрдэнэ. Оюутнууд Córdova амралт чөлөөт цагийн спортын төв, Morgan J. Burke усны төв (Пурдюгийн эрэгтэй усанд сэлэх, шумбах ахмад, урт хугацааны дэд ерөнхийлөгч, хөнгөн атлетикийн захирлын нэрээр нэрлэгдсэн) болон энэ бүсийн дотоод тоглоомын талбайд клуб болон өдрийн спортын тоглоом тоглох боломжтой.
Анх баригдаж байсан зургаан барилгаас одоо үлдсэн цорын ганц барилга бол 1871 оны Их сургуулийн танхим бөгөөд үндсэн барилга гэж нэрлэгддэг. Их сургуули йн ивээн тэтгэгч Жон Пурдюг гол хаалганыхаа эсрэг талд мөн оршуулж байжээ.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Лафейетт нь Индианаполисоос 65 миль, Чикагогоос 130 милийн зайд байрладаг учир нь та энэ хотоос томоохон жуулчдын төв болсон хотууд руу маш хялбар зорчих боломжтой. Мөн зуны цагуудад энд маш ойр ойрхон олон фестиваль, үйл ажиллагаанууд зохиогддог бөгөөд олон парк, ресторан, шар айргийн газруудаараа алдартай. Уг хот нь найрсаг оршин суугчид, нам гүм газарзүйгээрээ онцлог мөн Вашаб голыг харан байрладаг байна.
Баруун Лафейеттэд зун урт, дулаан, чийглэг, нойтон байдаг; өвөл нь хүйтэн, салхитай байдаг; жилийн турш бага зэрэг үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -6°C-аас 29.4°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -17°C-аас доош эсвэл 33.8°С-аас дээш байдаг.
Greater Lafayette Нийтийн Тээврийн Корпорац (CityBus) нь оюутнууд, багш нар, ажилтнууд Purdue Identification ашиглан үнэ төлбөргүй зорчих боломжтой кампусын найман автобусны маршрут ажиллуулдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Баруун Лафейеттийн орон сууцны дундаж зардал 2%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 7%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг бол тээврийн дундаж зардал 3%-иар улсын дундаж хэмжээнээс бага гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
354,160$
Нэг уут талх
3.22$
Байр түрээслэх
дундаж үнэ
1,109$
Нэг сав сүү
1.88$
Эрчим хүчний
дундаж төлбөр
179.90$
Нэг картон өндөг
1.75$
Утасны
дундаж төлбөр
191.77$
Нэг баглаа гадил
3.25$
Шатахууны
дундаж үнэ
2.54$
Нэг хамбургер
4.10$
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 60%
-
SAT онооны хүрээ: 1190-1440
-
ACT онооны хүрээ: 25-32
-
Өргөдлийн хураамж: 60$
Нөөц бололцоо
Пурдюгийн давуу талуудын нэг бол оюутнуудад ажлын байр, дадлагажихад нь туслах нөөц бололцоо байдаг гэдэгтэй бүгд санал нэг байдаг. Эдгээр нөөц бололцоог Purdue Career for Opportunities Center (CCO) дэмждэг. Оюутнууд сургуулийнхаа бусад амжилттай яваа төгсөгчидтэй холбогдох, өргөдөл гаргах боломжтой “myCCO” порталыг ашигладаг.
Тус их сургууль нь ажлын байртай болно гэж найдаж буй оюутнуудад үзүүлж буй туслалцаагаараа өндөр үнэлгээтэй байдаг. Нэмж дурдахад Пурдю нь оюутны хотхоны амьдралд идэвхтэй оролцдог төгсөгчдийн хүчирхэг сүлжээтэй бөгөөд оюутнууд сургуулиа төгсөөд тэдгээр хүмүүстэй холбогдон карьераа хэрхэн шийдэх талаар туслалцаа авах боломжтой.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Сонирхолтой хөтөлбөрүүд
Пурдюгийн хамгийн нэр хүндтэй сургууль, коллежид дараах сургуулиуд багтана. Үүнд:
-
Инженерийн коллеж: Пурдюгийн Инженерийн коллежид тус улсын хамгийн анхаарал татсан инженерийн хөтөлбөрүүдийн нэг байдаг. Инженерийн салбарт сургуулийн нэрийг хүлээн зөвшөөрсөн тул олон оюутнууд Пурдюд суралцаж төгсдөг. Сургуулийн нэр хүндийн ихээхэн хэсэг нь сансрын хөтөлбөрөөс үүдэлтэй. Учир нь уг сургууль Нил Армстронг шиг шилдэг төгсөгчидтэй. Пурдюд санал болгож буй бүх инженерийн зэрэг нь оюутнуудыг энэ салбарт амжилтад хүрэхэд бэлтгэдэг!
-
Хөдөө аж ахуйн коллеж: Хөдөө аж ахуйн инженерчлэл, биохими, хөдөө аж ахуй системийн менежмент, тогтвортой хүнс, хөдөө аж ахуйн систем гэх мэт 31 өөр мэргэжлээр дамжуулан оюутнуудад манай гариг болон бидний амьдралд тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар мэдлэг олгодог. Оюутнууд эдгээр сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үр дүнтэй, бүтээлчээр сэтгэхэд сургагдсан байдаг. Хөдөө аж ахуй бол тусгайлан суралцах салбар боловч хөдөө аж ахуйн чиглэлээр төгссөн оюутнууд одоогоор эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд ирээдүйд тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
-
Мал эмнэлгийн анагаах ухааны коллеж: Пурдюгийн мал эмнэлгийн анагаах ухааны хөтөлбөр нь дэлхийн шилдэг 50 хөтөлбөрт багтдаг. Мал эмнэлгийн анагаах ухааны коллежийн санал болгодог бакалаврын зэрэг нь мал эмнэлгийн сувилахуйн чиглэлээр ажиллах боломжийг бүрдүүлдэг. DVM (Мал эмнэлгийн анагаах ухааны доктор)-ийн зэрэг авахын тулд оюутнууд хөдөө аж ахуйн коллеж эсвэл шинжлэх ухааны коллежид бакалаврын зэргээр төгсдөг.
Гадаадад сурах
Пурдюгийн оюутнууд 50 өөр оронд 300 гадаадад суралцах хөтөлбөрт хамрагдах боломжтой. Гадаадад суралцах нь Пурдюгийн бакалаврын хөтөлбөрт үргэлж чухал байр суурь эзэлдэггүй байсан ч сүүлийн 10 жилийн хугацаанд олон оюутнууд эдгээр хөтөлбөрийн давуу талыг ашиглаж эхлээд байна. Оюутнуудад зориулсан гадаадад суралцах түгээмэл байршлуудад Австрали, Хятад, Франц, Герман, Ирланд, Итали, Испани, Их Британи орно.
Пурдю их сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Neil Armstrong
Orville Redenbacher
Drew Brees
Gus Grissom
Gene Cernan
Нэмэлт эх сурвалж