сургуулиуд
University of North Carolina at Chapel Hill
Сургуулийн тухай товч тайлбар
Чапел Хилл дэх Хойд Каролинагийн Их сургууль нь 1798 онд үйл ажиллагаагаа явуулж, 1795 оноос оюутан элсүүлж эхэлснээр АНУ дахь анхны улсын их сургуулиудын нэг болжээ. Өнөөдөр ХКИС нь 14 сургуультайгаас гадна нэг Соёл Шинжлэх Ухааны Коллежтэй. Уг сургууль сурагчдадаа 78 бакалаврын зэрэг, 112 магистрын зэрэг, 68 докторын хөтөлбөр, долоон мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрийг санал болгодог. ХКИС мөн АНУ-ын их сургуулиудаас гадаадад суралцах хөтөлбөрөөрөө хамгийн өндөр үзүүлэлттэй нь бөгөөд бакалавраар суралцдаг сурагчдын бараг гуравны нэг нь төгсөхөөсөө өмнө бусад оронд суралцдаг байна. Уг сургууль нь дэлхийн 70 оронд 325 хичээлийн хөтөлбөртөй. Уг их сургууль нь нийт 12 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Чикагогийн урлагийн их сургуульд нийт 30,101 сурагчид суралцаж байгаагийн 19,117 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт 30, 101 сурагчдаас:
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
ХКИС-ын оюутны хотхон нь Хойд Каролина мужийн Чапел Хилл хотын төвд байрладаг.Оюутны хотхон нь бараг 730 акр газар дээр тархсан бөгөөд энэ нь албан бус байдлаар хойд кампус (ихэнх анги танхим, зарим байрыг байрладаг), дунд кампус, өмнөд кампус гэсэн гурван хэсэгт хуваагдана. “Чапел Хилл бол Хойд Коралина дахь либерализмын маш том бөмбөлөг юм. Энэ хот өөрөө нэлээд дур булаам, хоол нь гайхалтай, бүх зүйл маш сайн зохион байгуулалттай явагддаг. Автобусны систем нь боломжийн үнэтэй, нэлээд найдвартай, харьцангүй цэвэрхэн газар.” хэмээн Niche.com сайтан дахь сэтгэгдэлд дурджээ.
Чапел Хиллд зун нь халуун, намуухан, өвөл нь богино, маш хүйтэн байдаг бөгөөд жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн 0°C-аас 31.1°C хооронд хэлбэлздэг бөгөөд -7.2°C-аас доош эсвэл 34.4°C-аас дээш байх нь ховор байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Санта Кларитагийн орон сууцны дундаж зардал 117%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 8%, тээврийн дундаж зардал 31%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
351,858$
Нэг уут талх
3.10$
Байр түрээслэх
дундаж үнэ
1,102$
Нэг сав сүү
1.81$
Эрчим хүчний
дундаж төлбөр
153.58$
Нэг картон өндөг
1.69$
Утасны
дундаж төлбөр
163.71$
Нэг баглаа гадил
3.13$
Шатахууны
дундаж үнэ
2.44$
Нэг хамбургер
3.95$
Дотуур байр
Нэгдүгээр курсийн оюутнууд сургуулийн оюутны хотхонд заавал амьдрах шаардлагатай байдаг. 8,500 гаруй оюутан их сургуулийн 32 дотуур байранд амьдардаг. Хойд Каролинагийн их сургуулийн дотуур байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 23%
-
SAT онооны хүрээ: 1310-1500
-
ACT онооны хүрээ: 28-33
-
Өргөдлийн хураамж: 85$
Сургуулийн сан
Чапел Хилл дэх Хойд Каролинагийн Их Сургууль нь Хойд Каролина мужийн Чапел Хилл хотод байрладаг хишиг сангаа удирддаг. Энэхүү хишиг нь их сургуулийн олон арван сургууль, тэнхим, нэгжийн бакалаврын тэтгэлэг, төгсөлтийн тэтгэлэг, профессор, эрдэм шинжилгээний сан, номын сангийн сангуудад дэмжлэг үзүүлдэг. Chapel Hill Endowment дахь Хойд Каролинагийн Их Сургуулиас гадна одоогоор CHIF-т 23 өөр хандивлагч байгаа. Эдгээр байгууллагууд нь 2000 гаруй хувь хүний үндсэн сангаас бүрддэг. Хөрөнгө оруулалтын сангийн өгөөж нь хоёрдугаар улиралд 10 жилийн өгөөжийн зэрэглэлтэй үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад эхний дөрөвдүгээрт багтдаг.
Каролина бол АНУ-ын шилдэг судалгааны их сургуулиудын нэг юм. Тус сургууль жил бүр 1.5 тэрбум доллараас илүү ивээн тэтгэсэн судалгаа хийдэг бөгөөд 3000 гаруй бакалавр нь анхны судалгаануудыг гардан авдаг.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Каролинагийн их сургууль юугаараа алдартай вэ? Энэ бол мэдээж сагсан бөмбөг. UNC Tar Heels бол уг сургуулийн бүх цагийн үеийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн хөтөлбөрүүдийн нэг юм. Каролина нь үндэсний коллежийн хөнгөн атлетикийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлсэн нь бүх цаг үеийнхээ гуравдугаарт, мөн өрсөлдөгч Дюкээс нэг удаа илүү түрүүлжээ. Цаашилбал, Tar Heel-ийн сагсан бөмбөгийн өмнөх тоглогчдын жагсаалтад NBA-ийн бүх цаг үеийн агуу тоглогчид оржээ. Үүнд:
-
Майкл Жордан
-
Боб МакАдоо
-
Винс Картер
-
Рашид Уоллес
-
Жеймс Уорти
-
Брэд Догерти
-
Жерри Стекхаус
Хойд Каролинагийн их сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Академик
Арван сургуулиар дамжуулан Каролина нь Америк судлалаас студи урлаг хүртэлх 70 гаруй мэргэжил, minor-уудыг санал болголдог. Уг сургуулийн хамгийн алдартай мэргэжил бол биологи, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, сэтгэл зүй, бизнесийн удирдлага, компьютерийн шинжлэх ухаан юм. Гадаадад суралцах нь Хойд Каролинагийн их сургуульд их алдартай бөгөөд сургуулийн бакалаврын оюутнуудын гуравны нэгээс илүү хувь нь сургуулиа төгсөхөөс өмнө өөр улсад суралцдаг. Энэ мэт Каролина нь оюутнуудыг суралцах хугацаандаа өвөрмөц туршлага олж авахад нь тусалж гадаад сурацлах олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Хойд Каролинагийн их сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай
Сургуулийг төгссөн алдартнууд
Michael Jordan
Roy Williams
Howie Carr
Sharon Lawrence
Charles Kuralt
Нэмэлт эх сурвалж