сургуулиуд
Архитект
"Done is better than perfect"
- Sheryl Sandberg
Яагаад архитектурын мэргэжлийг сонгох хэрэгтэй вэ?
Архитектурын мэргэжил нь барилга байгууламж, бусад байгууламжийн загвар дизайн, бүтээлч байдал, өв уламжлал, үзэсгэлэнтэй хот барилга, байшин гээд бүгдийг бий болгож цэцэглүүлэх боломжтой талбар учраас оюутнуудын хувьд маш сайхан мэргэжил гэхэд хилсдэхгүй байх. АНУ-д дэлхийн өнцөг булан бүрд байгаа залуу архитекторуудын санаа бодлыг сонсох, тэднийг сонгож авах, карьерт нь тусалж дэмжих, итгэл найдварыг нь бий болгоход туслах олон олон амжилттай, сайн сургуулиуд байдаг.
Архитектурын хөтөлбөрүүд:
“Архитектур” ArchDaily.com сайт нь Нью Йорк дахь Корнеллийн их сургууль, Лос Анжелес дахь Өмнөд Калифорнийн архитектурын дээд сургууль, Техасын Хьюстон дахь Райс их сургууль зэрэг сургуулиудын архитектурын шилдэг хөтөлбөрүүдийг сайтдаа оруулдаг. Энэхүү “Америкт суралцах нь” (StudyUSA) сайтад ч бас архитектур болон Америкт суралцах гэж буй сурагчдад маш хэрэгтэй эх сурвалж, мэдээллүүд байдаг учраас эндээс үзэх боломжтой. Мөн та нар минь сайн судалж хайж үзвэл маш олон боломж үүд хаалгууд нээлттэй байдаг шүү.
Хичээл нь хэрхэн явагддаг:
Архитектурын чиглэлийн мэргэжил нь тухайн салбарын түүх, онолыг сурч, өөрийн архитектурын төслөө бүтээх гэх мэт үйл ажиллагаануудтай, юмсыг хийж бүтээх маш үзэсгэлэнтэй мэргэжил юм. Архитектурын мэргэжлээр суралцах сонирхолтой оюутнууд ерөнхийдөө хоёр төрлийн хөтөлбөрөөс сонгож болно: Архитектурын магадлан итгэмжлэгдсэн бакалаврын зэрэгтэй таван жил, эсвэл ажиллах хүч болон тоног төхөөрөмжөөр хангадаг архитектурын чиглэлээр дөрвөн жилийн бакалаврын зэрэг олгох гэсэн хоёр төрлийн хөтөлбөрөөс сонгон суралцана.
Мөн зарим хичээл нь архитектурын гар зураг, дижитал зургийн чиглэлээр ордог. Түүнчлэн онол, түүх, барилгын бүтэц, барилгын материалыг судалдаг. Жишээлбэл, зарим курст нь ган эсвэл бетон гэх мэт нэг барилгын материал эсвэл архитектурын угсралтын систем дээр судалгаа хийдэг байхад зарим хөтөлбөрт дэлхийн дулаарал, барилгын тогтвортой хэмжүүрийн талаар хичээл ордог. Архитектурын хөтөлбөрт математик, байгалийн шинжлэх ухааны шаардлага харилцан адилгүй байдаг боловч нийтлэг хичээлүүдэд нь тооцоолол, геометр, физикийн хичээлүүд багтана.
Архитектурын мэргэжил надад тохирох эсэхийг хэрхэн мэдэх вэ:
Архитекторууд бол нямбай уран зураачид юм. Тийм ч учраас архитектурын чиглэлээр мэргэшиж буй хүмүүс бүтээлч хэдий ч маш хариуцлагатай хянамгай байх хэрэгтэй. Архитектурын чиглэлээр суралцаж буй оюутнууд геометр, физик зэрэг сэдвүүдийн талаар баттай мэдлэгтэй байх шаардлагатай байдаг байна. Энэхүү мэргэжлээр суралцаж буй оюутнууд зөвхөн үйлчлүүлэгчид төдийгүй, инженерүүд болон бусад архитекторуудтай хамтран ажиллах шаардлагатай байдаг учраас багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн шүүмжлэлийг сайн хүлээж авч, тодорхой санал хүсэлт өгсөн загварыг сайн биелүүлдэг, аливаад нээлттэй сэтгэлгээгээр хандах нь чухал юм. Архитекторууд ихэвчлэн олон цагаар ажилладаг тул тууштай тэвчээртэй зан чанарыг өөртөө суулгаарай. Огт чадахгүй яг тэр төрдийн хүн гэлгүйгээр одооноос хичээж, өөртөө эдгээр зан чанарыг суулгахыг оролдоорой.
Гадаад оюутнуудын өргөдлийн үйл явц:
АНУ-д Архитектурын чиглэлээр суралцахад дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
-
Архитектуртай холбоотой тэмцээн уралдааны амжилт гаргасан бичиг
-
Бүтээлч өргөдлийн материал (A creative portfolio)
(Эндээс өргөдлийн материалд тавигдах шаардлагуудыг судлаарай. ) -
Багшийн тодорхойлох захидал
-
Хэлтсийн ахлагчтай хийсэн ярилцлага
-
Хамгийн багадаа голч дүн нь (GPA) 3.0 байх
Хэрэгтэй мэдээлэл: АНУ-Д АРХИТЕКТУРЫН МЭРГЭЖЛЭЭР СУРАХ ТАЛААР НЭМЭЛТ ЭХ СУРВАЛЖ
Харин одоо архитектур дизайн чиглэлээр сурахыг чин сэтгэлээсээ хүсэж догдлон сууж байгаа бол цаашдаа ч бас энэ эрчээ алдалгүй, тэсвэр хатуужилтай байхыг зөвлөж байна. Мэргэжил бүхэн үзэсгэлэнтэй учраас таныг ч бас уг мэргэжлийн гайхамшгийг харсан гэж найдъя.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид Niche.com-оос гаргасан мэдээллийн дагуу архитектурын хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: USNews.com, internationalstudent.com