сургуулиуд
University of Southern California
Сургуулийн тухай товч тайлбар
Өмнөд Калифорнийн их сургууль бол Калифорнийн Лос Анжелес хотод байрладаг өндөр үнэлгээтэй хувийн их сургууль юм. Анх ердөө 53 оюутныг хүлээн авч байсан ч түүнээс хойш АНУ-д олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний их сургууль мөн хотынхоо хамгийн том хувийн хэвшил болон өргөжжээ. 2000 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүн нь өдгөө 21 тусдаа сургууль болон хуваагдсан байна. Алдартай мэргэжлийн хөтөлбөрүүдэд нь бизнес, биологи, харилцаа холбоо зэрэг орно. Нийт төгсөгч оюутнуудын 92%-ийнх нь анхны цалин 53,800$-аас эхэлдэг байна. Уг их сургууль нь нийт 9 сургууль болон коллежоос бүрдэнэ.
Сургуулийн оюутнууд
2020-2021 оны хичээлийн жилд Өмнөд Калифорнийн их сургуульд нийт 46,000 сурагчид суралцаж байгаагийн 19,500 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 46, 000 сурагчдаас:
Оюутны хотхон
Өмнөд Калифорнийн их сургуулийн University Park оюутны хотхон нь Лос Анжелес хотын төвөөс баруун өмнө зүгт 2 миль (3.2 км) зайтай Лос Анжелес хотын Университет Парк дүүрэгт байрладаг. Оюутны хотхоны хил хязгаар нь хойд болон зүүн хойд талаараа Жефферсоны бульвар, зүүн өмнөд хэсэгт Фигуера гудамж, өмнө зүгт үзэсгэлэнгийн бульвар мөн баруун талд Вермонт өргөн чөлөө юм. Оюутны хотхонд 1800 орчим зүйлийн цуглуулгатай Фишерийн урлагийн музей, архив, гар бичмэл, түүхэн гэрэл зураг, ховор номыг хянадаг тусгай цуглуулга зэрэг олон музей, номын сан байрладаг байна. Мөн уг сургуулийн оюутнууд Лос Анжелес болон ойролцоох хотуудын хамгийн алдартай үзмэрүүд болох Knott’s Berry Farm, San Diego амьтны хүрээлэн, сургуулийн шатахуун түгээх станц болон бусад тохилог газруудад хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг байна.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Лос Анжелес LA бол дэлхийн хамгийн алдартай хотуудын нэг юм. Холливудын одод, ТВ, киноны салбар, гоёмсог наран шарлагын газрууд нь LA-г алдартай хот, жуулчдын төвлөрдөг томоохон амралтын газар болгодог. Энэ хотод очиж суралцвал, та шүтэж явдаг Холливуд одтойгоо таарах ч юм билүү, хэн мэдлээ xD. Өмнөд Калифорнийг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж амьдардаг соёлын нэгдсэн төв ч гэж хэлж болно. Эндхийн оршин суугчид 180 орноос ирсэн, 140 хэлээр ярьдаг аж.
Мөн танд Лос Анжелес руу нүүж очоод хамгийн түрүүнд анзаарах зүйл нь ажлын цагаар кафед зочлох хүмүүсийн тоо аж. Та өөрөөсөө “Даваа гарагийн 11.00 цагт яагаад ийм олон хүмүүс ажил дээрээ байдаггүй юм бэ? Энэ хотод ажилтай хүн байна уу?” гэж асууж ч магадгүй юм. Энэ нь тухайн хотын оршин суугчдын ихэнх хувь нь оффисд өглөөний 9 цагаас оройн 5 цаг хүртэл суух шаардлагагүй ажил мэргэжил эзэмшдэгтэй холбоотой.
Лос Анжелес хотод зун дулаан, хуурай, цэлмэг, өвөл нь урт, сэрүүн, чийгтэй багавтар үүлтэй байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн 9°C-аас 30°C-ийн хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд 6°C-аас доош эсвэл 34°C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Лос Анжелесын орон сууцны дундаж зардал 127% нийтийн үйлчилгээний дундаж үнэ 8%, тээврийн дундаж зардал 31%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
778,384$
Нэг уут талх
3.73$
Байр түрээслэх
дундаж үнэ
2,470$
Нэг сав сүү
2.17$
Эрчим хүчний
дундаж төлбөр
180.743$
Нэг картон өндөг
2.03$
Утасны
дундаж төлбөр
192.66$
Нэг баглаа гадил
3.77$
Шатахууны
дундаж үнэ
3.42$
Нэг хамбургер
4.75$
Дотуур байр
Өмнөд Калифорнийн их сургуулийн дотуур байрын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах сайтуудаар зочлоорой.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 11%
-
SAT онооны хүрээ: 1360-1530
-
ACT онооны хүрээ: 31-34
-
Өргөдлийн хураамж: 80$
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Спортын хувьд Өмнөд Калифорнийн их сургуулийн спортын баг болох Троянчууд нийт 107 баг, 412 удаа үндэсний коллежийн хөнгөн атлетикийн холбооны багийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр улсынхаа гуравдугаарт бичигдэж байна. Уг сургуулийн оюутнууд 300 гаруй олимпын медаль хүртсэн бөгөөд 525 гаруй хөлбөмбөгчин NFL-д дуудагдсан байна.
Өмнөд Калифорнийн их сургууль нь оюутны хотхонд зохион байгуулагдах концерт, тусгай арга хэмжээ, лекц, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, хурал, цуглаан зэрэг ихэнх хөтөлбөр, үйл ажиллагааг хариуцдаг 1,000 гаруй оюутны байгууллагатай. Эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Академик
Жудд Апатов, Мэйси Грей зэрэг төгсөгчидтэй, Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино урлагийн сургууль нь АНУ-ын хамгийн эртний мөн хамгийн нэр хүндтэй кино сургууль юм. Гэхдээ Өмнөд Калифорнийн их сургууль нь зөвхөн бүтээлч, урлагийн хөтөлбөрөөрөө алдартай биш юм. Жишээлбэл, Дана Дэвид Дорнсайфын Захидал, Урлаг, Шинжлэх ухааны коллеж нь бүтээлч бичихээс физик, археологи хүртэл бакалаврын оюутнуудад зориулсан 140 уламжлалт болон төрөл бүрийн зэрэг олгох хөтөлбөрийг санал болгодог ажээ.
Бусад бакалаврын сургуулиудын товч мэдээллийг доор оруулав. Үүнд:
-
Төрийн бодлогын Сол Прайс сургууль нь төрийн бодлогын шинжлэх ухааны бакалавр, үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн чиглэлээр бакалавр, хот судлал, төлөвлөлтийн чиглэлээр бакалаврын зэрэг олгодог.
-
Виберти Инженерийн сургууль нь үндэсний дээд төвшний сургууль юм.
-
Анненбергийн харилцаа холбоо, сэтгүүлзүйн сургууль, оюутнууд харилцаа холбоо, сэтгүүл зүй, олон нийттэй харилцах, олон нийтийн дипломат харилцааны ур чадвараа дээшлүүлэхэд бэлтгэдэг.
-
Маршалын Бизнесийн сургууль нь бизнесийн чиглэлд манлайлагч, бизнес эрхлэгчдийг бизнесийн тэргүүлэх сургуульд карьераа дээшлүүлэхэд бэлтгэдэг.
Сургуулийг төгссөн алдартнууд
George Lucas
LeVar Burton
Forest Whitaker
John Wayne
John Ritter
Нэмэлт эх сурвалж