top of page

Georgia Institute of 
Technology 

Сургуулийн тухай товч тайлбар

Жоржиагийн Технологийн их сургууль (Georgia Tech) нь 1885 онд худалдааны сургууль хэлбэрээр байгуулагдсан бөгөөд дэлхийн тэргүүлэх технологи, шинжлэх ухааны судалгааны байгууллагуудын нэг юм. Уг Технологийн дээд сургуулийн нэг онцлог нь бусад улс орны их сургуулиудаас илүү олон эмэгтэй инженерүүдийг төгсгөдөг явдал юм. Тус их сургууль нь нийт 21,500 гаруй оюутанд үйлчилдэг бөгөөд дизайн, тооцоо, инженерчлэл, шинжлэх ухаан гэх мэт мэргэжлийн хөтөлбөрүүдээр зэрэг олгодгоороо алдартай. Жоржиа Тех нь оюутнууддаа олон нийтийн ажилд оролцож, өндөр ур чадвартай ажлын байраар хангахад туслах практик ур чадвараа хөгжүүлэхийг уриалдаг. Уг их сургуулийг төгссөн оюутнуудын 90% нь анхны цалингаа 65,500$-аар эхэлдэг. Уг их сургууль нь нийт 6 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд: 

Сургуулийн оюутнууд

2020-2021 оны хичээлийн жилийн тооцооллоор нийт 28,188 сурагчид Жоржиагийн Технологийн их сургуульд суралцаж байна.

Нийт 28,188 сурагчдаас: 

Оюутны хотхон

Жоржиа Тек кампус нь Атланта хотын төвөөс хойд зүгт байх Мидтаун хотод байрладаг. Хэдийгээр AT&T, The Coca-Cola Company, Bank of America-ийн төв байр болох хэд хэдэн тэнгэр баганадсан барилгууд оюутны хотхоны бүх цэгээс харагддаг боловч оюутны хотхон нь дөрвөн давхраас доошгүй барилгууд мөн маш их ногоон байгууламжтай. Энэ нь Жоржиа мужийн их сургуулийн Атлантагийн бусад кампусаас эрс ялгаатай хотын захын уур амьсгалыг бий болгодог байна. 

Оюутны хотхон нь Баруун кампус, Зүүн кампус, Төв кампус, Технологийн талбай гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваагддаг. Баруун кампус ба Зүүн кампус хоёулаа оюутны амьдрах цогцолборууд байдаг бол Төв кампус нь ихэвчлэн сургалтын болон судалгааны зориулалттай барилга байгууламжид зориулагдсан байдаг.

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Жоржиа Тех нь Муж улсын нийслэл Атланта хотын Мидтаун дүүрэгт байрлах 1.61 км2 талбай бүхий модлог бүрхүүлт оюутны хотхонтой. Уг оюутны хотхоны дотор нийт 20 дотоодын спорт талбай, 43 спортын хотхон гэх мэт нийт 400 байгууллага бий. 

Атланта бол дэлхийн томоохон хотуудын нэг бөгөөд оюутны хотхоноос хол зайд оюутнууд олон төрлийн соёлын үзмэр, жуулчдын цэгүүд гэх мэт амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломжоор хангагдсан байдаг. 

Атланта нь Америкийн Иргэний Эрхийн Хөдөлгөөнд салшгүй үүрэг гүйцэтгэдэг тул Мартин Лютер Кингийн төрсөн нутаг гэдгээрээ алдаршжээ. 1961 онд тус их сургууль нь анхны Африк-Америк оюутнуудыг шүүхийн шийдвэргүйгээр элсүүлж байсан бол эмэгтэй оюутнууд 1952 онд анх элсэж байжээ.

 

Атланта хотод зун халуун, намуухан байдаг бөгөөд өвөл нь богино, хүйтэн, нойтон ,жилийн турш бага зэрэг үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн 2°C-аас 31°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -5°C-аас доош эсвэл 35°C-аас дээш байдаг ажээ.

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

 

Атлантагийн орон сууцны дундаж зардал 6%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 15%-иар тус тус  улсын дундаж хэмжээнээс бага гардаг бол тээврийн дундаж зардал 1%-иар улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

327,568$

Нэг уут талх 

3.50$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

1,026$

Нэг сав сүү 

2.04$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

143.01$

Нэг картон өндөг  

1.90$

Утасны 

дундаж төлбөр 

152.45$

Нэг баглаа гадил 

3.53$

Шатахууны  

дундаж үнэ 

2.64$

Нэг хамбургер 

4.46$

Дотуур байр

 

Дотуур байрын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах сайтуудаар зочлоорой.

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 21%

  2. SAT онооны хүрээ: 1300-1510

  3. ACT онооны хүрээ: 29-34

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага

  6. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа

Сургуулийн сан 

2020 оны 6-р сарын 30-ны өдрийн санхүүгийн жилийн тооцооллоор сургулуийн санд  нийт 2.17 тэрбум доллар байна гэж мэдээлжээ.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Жеоржиагийн технологийн их сургууль нь 400 гаруй хичээлээс гадуурх үйл ажиллагаатай бөгөөд эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Жеоржиагийн технологийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Ray Luzier

Scott Henderson

Frank Gambale

Paul Gilbert

Brooke White

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page