top of page

University of California-LA

Сургуулийн тухай товч тайлбар

Лос Анжелес дэх Калифорнийн их сургууль буюу UCLA нь Калифорнийн Лос Анжелес хотод байрладаг өндөр үнэлгээтэй улсын их сургууль юм. Энэ нь бакалаврын 30,000 гаруй оюутан элсүүлдэг томоохон байгууллага юм. UCLA-ийн хүлээн авах түвшин 12% тул элсэлт нь маш өрсөлдөөнтэй байдаг. Эдийн засаг, социологи, улс төр судлал ба засгийн газар зэрэг алдартай мэргэжлийн хөтөлбөрүүдтэй. Нийт оюутнуудын 92% нь сургуулиа төгсөөд 44,500 долларын цалинтай ажлаас ажлын гараагаа эхлүүлдэг байна.

Сургуулийн оюутнууд

 

Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн нийт 31,636 бакалаврын оюутнууд суралцаж байна.

Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй  31, 636 сурагчдаас: 

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Лос Анжелес LA бол дэлхийн хамгийн алдартай хотуудын нэг юм. Холливудын одод, ТВ, киноны салбар, гоёмсог наран шарлагын газрууд нь LA-г алдартай хот, жуулчдын төвлөрдөг томоохон амралтын газар болгодог. Энэ хотод очиж суралцвал, та шүтэж явдаг Холливуд одтойгоо таарах ч юм билүү, хэн мэдлээ xD. Өмнөд Калифорнийг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж амьдардаг соёлын нэгдсэн төв ч гэж хэлж болно. Эндхийн оршин суугчид 180 орноос ирсэн, 140 хэлээр ярьдаг аж. 

Мөн танд Лос Анжелес руу нүүж очоод хамгийн түрүүнд анзаарах зүйл нь ажлын цагаар кафед зочлох хүмүүсийн тоо аж. Та өөрөөсөө “Даваа гарагийн 11.00 цагт яагаад ийм олон хүмүүс ажил дээрээ байдаггүй юм бэ? Энэ хотод ажилтай хүн байна уу?” гэж асууж ч магадгүй юм. Энэ нь тухайн хотын оршин суугчдын ихэнх хувь нь оффисд өглөөний 9 цагаас оройн 5 цаг хүртэл суух шаардлагагүй ажил мэргэжил эзэмшдэгтэй холбоотой. 

Лос Анжелес хотод зун дулаан, хуурай, цэлмэг, өвөл нь урт, сэрүүн, чийгтэй багавтар үүлтэй байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн  9°C-аас 30°C-ийн хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд 6°C-аас доош эсвэл 34°C-аас дээш байдаг.

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Лос Анжелесын орон сууцны дундаж зардал 127% нийтийн үйлчилгээний дундаж үнэ 8%, тээврийн дундаж зардал 31%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

778,384$

Нэг уут талх 

3.73$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

2,470$

Нэг сав сүү 

2.17$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

180.743$

Нэг картон өндөг  

2.03$

Утасны 

дундаж төлбөр 

192.66$

Нэг баглаа гадил 

3.77$

Шатахууны  

дундаж үнэ 

3.42$

Нэг хамбургер 

4.75$

Дотуур байр

Өмнөд Калифорнийн их сургуулийн дотуур байрын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах сайтуудаар зочлоорой.

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 14%

  2. SAT онооны хүрээ: 1480-1560

  3. ACT онооны хүрээ: 33-35

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

Сургуулийн сан

UCLA сангийн хандивлагчдын хувь нэмэр нэмэгдсэний ачаар тус их сургуулийг дэмжих нь хүчтэй хэвээр байна. Сангийн цэвэр байр суурь 3.6 тэрбум доллар болж өссөн байна. Нийт активын хэмжээ 6% -иар (230.6 сая доллар) өсч 4.0 тэрбум доллар болсон бол нийт өр төлбөр 346 сая долларт хэвээр үлджээ.

Мэргэжлийн хөтөлбөрүүд 

Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

 

Сургуулийг төгссөн алдартнууд

James Franco

Jane Mansfield

Leonard Nimoy

Rob Reiner

Ben Stiller

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page