top of page

Rhode Island School of Design

Сургуулийн тухай товч тайлбар

Роуд Айландын Дизайны сургууль нь 1877 онд байгуулагдсан АНУ-ын хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай урлаг, дизайны коллежуудын нэг юм. Архитектур, дизайн, дүрслэх урлаг, урлагийн боловсролын чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгох системтэй хөтөлбөрийг санал болгодог Роуд Айландын Дизайны их сургууль нь студид суурилсан боловсрол олгодог. Өдгөө тус сургуулийн 2000 гаруй сурагчид урлаг эсвэл дизайнтай холбоотой олон хөтөлбөрт суралцаж байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь гэрэл зураг, уран зураг, керамик эдлэл, хэвлэл, график болон аж үйлдвэрийн дизайны ангиуд юм. Бакалаврын оюутнууд урлагийн ангиудыг сонгохоос гадна англи хэл, урлагийн түүх эсвэл философи, нийгмийн ухааны чиглэлээс сонгон суралцаж байх шаардлагайтай байдаг байна. Нэгдүгээр курсын жил нь туршилтын судалгаанаас бүрдэх бөгөөд энэ хугацаанд оюутнууд ямар мэргэжлээр суралцахыг хүсч байгаагаагаа тодорхойлох хангалттай боломжийг өгдөг. Коллеж нь Роуд Айландын Провиденс хотод байрладаг бөгөөд сургууль нь Бостон, Нью Йорк гэсэн хоёр том соёлын төвүүдийн дунд тохь тухтай байрладаг нь оюутнуудад том боломж болдог. Уг сургууль нь 1877 оны 3-р сарын 22-нд байгуулагдсанаасаа хойш уран бүтээлийн болон дизайны боловсролын салбарт тэргүүлэгч гэдгээрээ ялгарч, бүтээлч соёлоороо ер бусын хүмүүсийг өөртөө татсан юм.

Сургуулийн оюутнууд

 

2020-2021 оны хичээлийн жилд гаргасан тооцооллоор Роуд Айландын Дизайны сургуульд нийт 2,227 сурагчид суралцаж байгаа бөгөөд тэдгээрийн 1,736 нь бакалаврын оюутнууд байна.

Нийт 2, 227 сурагчдаас: 

Оюутны хотхон

Бостон хотоос урагш 1 цагийн зайд, Нью Йорк хотоос хойш 3 цагийн зайд байрлах Провиденс хотод орших РАДС-ийн кампус нь нийт 53,000 км2 талбайтай, 50 гаруй барилгуудтай. Тэдний хамгийн эхний барилга болох Ватерманы эхний давхарт 80,000 орчим ургамал, амьтдын сорьцтой танилцан өөрийн дараагийн уран бүтээлийнхээ судалгааг хийх боломжтой байдаг бол мод, метал зэрэг материалтай танилцаж дадлага хийх, өөрсдийн хар зургаа бодит загвар болгох зэрэг ажиллагаа нь Аж Үйлдвэрийн Дизайны Барилгад явагддаг.

Дараагийн барилга руу дөнгөж ороход л тосон будаг үнэртэж, явц дундаа буй бүтээлүүд зэрэг хаа сайгүй харагдах барилга нь Дурсгалын Танхим юм. Энд оюутнууд өөрсдийн ажлуудаа танилцуулж үзэсгэлэн гаргадаг байна. Доод давхарт нь хэвлэлийн студи, дээд давхарт нь багийн хурал хийх танхим гээд л бүгд өөр өөрийн онцлоготой студиуд байдаг.

Бүтээлээ хийж байх зуур чиний материал дуусч, ямар нэгэн зүйл хэрэг болвол чи кампус дээр байрлах 2d уран зургийн дэлгүүр лүү орон  хүссэн бүхнээ авах боломжтой.

Харин оюутнуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Карр Хаусаас оюутнуудын өөрсдөө удирдах кафе, клуб, эвент гэх зэргийг олж болохоос гадна, олон улсын сурагчдад зориулсан оффис байрлана. 

Үүнээсө гадна РАДС Музей, 500 гаруй оюутнуудын байрлах орон сууц гээд олон олон боломжийн олгох барилгуудтай.

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

РАДС нь Провиденс хотын коллежийн толгод орчимд баригдсан барилга байгууламж бүхий хотын оюутны хотхон дээр суурилдаг. Оюутны хотхоныг Браун их сургуулийн оюутнуудтай хуваалцдаг бөгөөд хоёр байгууллага хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг байна. Тэд хамтарсан сургалт явуулж, нийгмийн болон эрдэм шинжилгээний байгууламжуудыг мөн хуваалцан хэрэглэдэг.

Провиденс хот нь ажлын байрны өргөжилтийнхөө улмаас Зүүн эрэгт амьдрахад хамгийн тохиромжтой 25 шилдэг газрын нэг болжээ. Ажилгүйдлийн түвшин 3.2%, Рожер Уильямс эрүүл мэндийн төв, Иргэд санхүүгийн нэгдэл, Текстрон зэрэг томоохоон ажил олгогчидтой тул энд шинэ карьер хайхад хялбар байдаг. Мөн Провиденс нь Бостон, Нью Хейвен зэрэг бусад Шинэ Английн хотуудтай төстэй төрхтэй, гэхдээ илүү хямд амьдрах боломжийг санал болгодог ажээ.

Провиденс хотод зун дулаан, өвөл нь маш хүйтэн, чийглэг байдаг бөгөөд жилийн турш хэсэгхэн үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -6 °C-аас 28 °C хооронд хэлбэлздэг бөгөөд -13 °C-аас доош эсвэл 32 °C-аас дээш байх нь ховор байдаг.

Crawford_Street_Bridge,_Providence_Rhode

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Нью-Йоркийн орон сууцны дундаж зардал 369%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 33%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

481,983$

Нэг уут талх 

3.59$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

1,510$

Нэг сав сүү 

2.09$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

228.35$

Нэг картон өндөг  

1.95$

Утасны 

дундаж төлбөр 

243.42$

Нэг баглаа гадил 

3.63$

Шатахууны  

дундаж үнэ 

2.66$

Нэг хамбургер 

4.57$

Дотуур байр

Уг сургуулийн дотуур байрын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах сайтуудаар зочлоорой.

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 26%

  2. SAT онооны хүрээ: 1230-1470

  3. ACT онооны хүрээ: 26-32

  4. Өргөдлийн хураамж: 60$

  5. Өргөдөлд тавигдах шаардлаг, эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

Сургуулийн сан

Роуд Айланд Дизайны сургуулийн сургуулийн сан нь 2020 оны санхүүгийн жилийн байдлаар нийт 161,7 сая доллар байна гэж мэдээлжээ.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Роуд Айланд Дизайны сургууль нь сурагчдадаа өөрийгөө хөгжүүлж, нийгмийн идэвхи оролцоогоо дэмжих 70 гаруй сурагчдын үйл ажиллагаа, клубуудыг санал болгодог бөгөөд эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Роуд Айланд Дизайны сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page