top of page

California Institute of the Arts

Сургуулийн тухай товч тайлбар

Калифорнийн урлагийн их сургууль нь Newsweek / The Daily Beast сэтгүүлээс гаргасан Америкийн урлагийн шилдэг коллежуудын жагсаалтад багтжээ. Уг сургууль нь мэргэжлийн уран бүтээлчдийг сургах, бэлтгэх ажлыг 1970 оноос хойш явуулжээ. Урлагийн, Шүүмжлэл судлалын, Бүжгийн гэх мэт зургаан сургуулиар дамжуулан бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг санал болгодог. Кино, видео, хөгжим, театр зэрэг хичээлүүдтэй CalArts нь сурагчдынхаа бүтээлч чадввар, шүүмжлэлт сэтгэлгээ, шинэ хэлбэр, илэрхийлэлийг хөгжүүлэхийг дэмжсээр ирсэн.  Үе үеийн багш, төгсөгчид орчин үеийн урлагийн дүр төрхийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаагийн учир нь Уолт Диснейгээс санаачилсан хүрээлэн нь дэлхий даяар өргөн хүрээтэй, туршилт, бие даасан судалгаа, уран бүтээлчид, урлагийн салбарууд болон идэвхтэй хамтын ажиллагаа, солилцоо зэрэгтэй нээлттэй хамтран ажилладагт оршино. CalArts-д элсэх нь өрсөлдөөнтэй бөгөөд голчлон сурагчийн үзүүлсэн урлагийн ололт, амжилтыг авч үздэг. Үүнийг тус тусын хөтөлбөрийн мэргэжлийн багш нар үнэлдэг. Уг сургууль нь нийт 6 сургуулиас бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд: 

Сургуулийн оюутнууд

 

2019 оны намар гаргасан тооцооллоор Калифорнийн урлагийн их сургуульд нийт 1,520  сурагчид суралцаж байгаагийн 1,021 нь бакалаврын оюутнууд байна.

Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 1,021 сурагчдаас: 

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Калифорнийн урлагийн их сургууль нь Санта Кларита хотод байрладаг. Санта Кларита нь Лос Анжелес хотод байрладаг Калифорниа мужийн дунд оврын хот юм. Хүн амын тоо сүүлийн нэг жилд -0.3%, сүүлийн таван жилд 0.3%-иар өссөнөөр хүн ам 209,478-д хүрсэн байна. Уг хот нь өндөр боловсрол олгодог хувийн болон улсын сургуулиудаараа алдартай бөгөөд шинэхэн гэр бүлүүд хүүхдийнхээ боловсролд анхааран уг хотод нүүж ирэх нь түгээмэл үзэгдэл болжээ. Гадуур зугаалах, дугуй унах, ууланд авирах, завиар сэлэх гэх мэт үйл ажиллагаануудад маш тохиромжтой хот. Мөн Лос Анжелес хотоос 30хан минутын зайд байдаг нь уг хотын нэг давуу тал болж өгдөг. Аюулгүй байдлын хувьд ч танд санаа зовох зүйлгүй бөгөөд гэмт хэргийн тохиолдлууд уг хотод улсын дунджаас бага тохиолддог.

Санта Кларита хотод амьдрахын сул талуудаас дурдвал, замын түгжрэл ихтэй, амьжиргааны зардал өндөр гардаг гэх мэт орно.

Санта Кларита хотод зун халуун, хуурай, цэлмэг, өвөл нь хүйтэн, нойтон, багавтар үүлтэй байдаг. Жилийн туршид температур ерөнхийдөө 7 ° C-аас 35 ° C хооронд хэлбэлздэг бөгөөд 3 ° C-аас бага эсвэл 40 ° C-аас дээш температуртай байдаг.

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Санта Кларитагийн орон сууцны дундаж зардал 117%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 8%, тээврийн дундаж зардал 31%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

753,166$

Нэг уут талх 

3.73$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

2,359$

Нэг сав сүү 

2.17$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

180.74$

Нэг картон өндөг  

2.03$

Утасны 

дундаж төлбөр 

192.66$

Нэг баглаа гадил 

3.77$

Шатахууны  

дундаж үнэ 

3.42$

Нэг хамбургер 

4.75$

Дотуур байр

Калифорнийн урлагийн их сургуулийн дотуур байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай. 

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 25%

  2. SAT онооны хүрээ: 1160-1310 (SAT, ACT шалгалтын оноо нь өргөдөлд хамаарагдахгүй болохыг анхаарна уу.)

  3. Өргөдлийн хураамж: 85$

  4. Өргөдөлд тавигдах шаардлага

  5. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

Сургуулийн сан

Нийт хишиг: 179.4 доллар (2020 оны байдлаар)

Калифорнийн Урлагийн Институт бол Калифорнийн Санта Кларита дахь хувийн урлагийн их сургууль юм. Энэ нь 1961 онд харааны болон үзүүлбэрийн урлагийн оюутнуудад зориулан бүтээсэн АНУ-д дээд боловсрол олгодог анхны дээд боловсролын байгууллагаар байгуулагдсан.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Калифорнийн урлагийн их сургуулийн сурагчдын өөрөө удирдах клуб, хичээлээс гадуурх үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Калифорнийн урлагийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

John Lasseter

John Musker

Kirk Wise

Gary Trousdale

Henry Selick

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page