сургуулиуд
New York University
Сургуулийн тухай товч тайлбар
Нью Йоркийн их сургууль нь 1831 онд байгуулагдсанаасаа хойш боловсролын салбарт шинэлэг санаачлагатай, хот суурин газрын онцлог шинж чанар, мэргэжлийн чиг хандлагыг эзэмшиж, 19 сургууль, коллеждоо мэдээлэл өгөх, дэлхийн үзэл бодлыг сурталчлан таниулж ирсэн билээ. Энэ нь өдгөө Нью Йоркийн их сургуулийг дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сургуулиудын нэг болгож чадсан байна. Нью Йорк хотод суурьшсанаасаа гадна Абу Даби, Шанхай дахь зэрэг олгох оюутны хотхонууд, мөн дэлхийн өнцөг булан бүрд 11 суралцах газруудтай ажээ. Уг их сургууль нь нийт 27 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020 оны 10 сард гаргасан тооцооллоор Нью Йоркийн их сургуульд суралцаж буй нийт сурагчдын 26,981 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 26, 981 сурагчдаас:
Оюутны хотхон
(Абу Даби хотод байрлах кампус)
NYU-ийн үндсэн кампус нь Нью-Йорк хотын соёлын төв болох Гринвич тосгоны төвд байрладаг. Вашингтоны Сквер Паркийн эргэн тойронд олон барилга байгууламжууд байрладаг бөгөөд энэ нь аварга том нуман хаалга, усан оргилуураа хүлээн зөвшөөрөгдсөн газар юм. NYU нь мөн Абу Даби, Шанхай хотод салбар оюутны хотхонуудтай.
(Шанхай хотод байрлах кампус)
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Мэдээж Колумбиагийн их сургууль бидний сайн мэдэх “хэзээ ч нойрсдоггүй хот” Нью-Йорк-д байрладаг. Уг хот нь 8,419,316 хүн амтай бөгөөд их хотын хөдөлгөөн, уур амьсгалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Нью Йоркт та дэлхийн хамгийн алдартай урлагийн музейн нэг болох “The Met”, мөн маш сайн танигдсан “Guggenheim” музейд зочлох боломжтой. Урлагийн уран бүтээлээс гадна Нью Йоркт алдарт Америкийн Байгалийн Түүхийн Музей байдаг. Тэгвэл энэ мэт Нью Йорк хотод орших тоо томшгүй их музейн тасалбаруудыг Колумбийн их сургуулийн сурагчид үнэ төлбөргүй авах боломжтой байдаг аж.
Ажил мэргэжлийн тухайд Нью Йорк хот нь санхүү, зугаа цэнгэл, хэвлэл мэдээлэл, хэвлэлийн салбарын төв юм. Үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, мэдээллийн технологи зэрэг, ер нь бүхий л талбарт олон боломжууд уг хотод нээлттэй байдаг. Уг хотод амьдарч байсан олон хүмүүс үүнийг батлах болно- энэ хотод аьмдрах нэг л онцгой зүйл байдаг. “Гэхдээ энд нэг зүйл бий… Та нэгэн удаа Нью Йоркт амьдарч, энэ газар таны гэр болсон бол өөр хангалттай газар гэж байхгүй” - Жон Стейнбек
Нью Йорк хотод зун нь дулаан, чийглэг, өвөл нь маш хүйтэн, салхитай, жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн -2°C-аас 29°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -10°C эсвэл 33.3°C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Нью-Йоркийн орон сууцны дундаж зардал 369%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 33%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
1,628,124$
Нэг уут талх
4.27$
Байр түрээслэх
дундаж үнэ
5,100$
Нэг сав сүү
2.49$
Эрчим хүчний
дундаж төлбөр
210.08$
Нэг картон өндөг
2.32$
Утасны
дундаж төлбөр
223.94$
Нэг баглаа гадил
4.30$
Шатахууны
дундаж үнэ
3.47$
Нэг хамбургер
5.43$
Дотуур байр
Нью Йоркийн их сургуулийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 16%
-
SAT онооны хүрээ: 1350-1530
-
ACT онооны хүрээ: 30-34
-
Өргөдлийн хураамж: 80$
Сургуулийн сан
NYU-ийн хишгийн хэмжээ нь 2020 оны 8-р сарын 31-ны өдөр дуусах санхүүгийн жилд 4.5 тэрбум доллар байна гэж мэдээлжээ.
Нөөц бололцоо
NYU-ийн оюутнуудад олгодог нэмэл хөнгөлөлт, нөөц бололцооны жагсаалтыг энд оруулав. (Эдгээр нь таны бодож байгаагаас хамаагүй хэрэгтэй зүйлс ч байж магадгүй юм.)
-
ScholasTix нь оюутнуудад кино, Бродвей, Бродвейд зориулсан шоу, спортын арга хэмжээ гэх мэт тасалбарын хөнгөлөлтийг санал болгодог.
-
Shuttle автобусууд хичээлийн жилийн турш өглөөний 7-оос шөнө дунд хүртэл ажилладаг.
-
Safe Ride нь оюутнуудыг NYU-ийн хооронд шөнийн цагаар тээвэрлэдэг.
-
Оюутнууд Palladium Athletic Facility болон NYU 404 фитнессд дасгал хийх бүрэн боломжтой.
-
Оюутны NYU карт нь оюутнуудад MoMA, Америкийн урлагийн Уитни музей зэрэг хотын музей үзэх боломжийг олгодог.
-
NYU карт нь оюутнуудад Amtrak болон зарим онгоцны тийзийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжийг олгодог.
-
NYU нь Stressbusters нэртэй сайн дурын клубтэй бөгөөд сайн дурын оюутнууд үе тэнгийнхэндээ 5 минутын массаж, стресс тайлах мэдээлэл өгдөг.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
NYU нь хүрээллээ тэлж, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой байгаа оюутан бүртээ 300 гаруй оюутны клубээс сонголтоо хийх боломжийг олгодог. Энэ клубууд маш олон төрөл байдаг бөгөөд та радио нэвтрүүлэг, сэтгүүл зүйн клуб, хоолонд дуртай бол бяслагны клуб эсвэл кофены клубэд хамрагдах боломжтой. Энэ мэт Нью Йоркийн их сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сурагчдын клубүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, боломжуудтай танилцахыг хүсвэл дараах линкээр ороорой.
Академик
Сонирхолтой хөтөлбөрүүд
NYU-ийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг бол бүжиг, драм, киноны хөтөлбөрүүдийг багтаасан Тишийн Урлагийн сургууль бөгөөд Alec Baldwin, Lady Gaga, Kristen Bell, Rainn WIlson, Spike Lee зэрэг алдартай төгсөгчдийн урт жагсаалттай. Элсэлтийн үйл явц нь урлагийн авъяас чадварыг анхаарч үздэг тул портфолио шаардлагатай болно.
Стерн бизнесийн сургууль нь санхүүгийн чиглэлээр тэргүүлэгч хөтөлбөртэй. Уг сургуульд элссэнээр олон улсын бизнесийн солилцооны хөтөлбөр гэх мэт өвөрмөц хөтөлбөрүүдэд хамрагдах, гадаадад бизнесийн шилдэг сургуульд суралцах боломжтой юм. Стерн их хэмжээний өргөдөл хүлээн авдаг бөгөөд сургуулийн элсэлтийн түвшин их сургуулийн ерөнхий түвшингээс доогуур байдаг.
Гадаадад суралцах
Гадаадад суралцахаар сонихож буй оюутнууд NYU-г анзаардаг тул их сургууль нь дэлхий даяар олон арван дагуулын оюутны хотхон, харьяа кампусуудаар дамжуулан хичээлийн хөтөлбөрүүдээ санал болгодог. Жишээлбэл, Стейнхардтын нэрэмжилт Соёл, Боловсрол, Хүний Хөгжлийн Сургууль нь Нью-Йоркийн Прага хотод Чехийн соёл, хөгжмийн өвөөс суралцдаг хөгжмийн сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Тандон инженерийн сургууль, Рори Мэйерс сувилахуйн коллеж гэх мэт их сургуулийн бусад шинжлэх ухаан, математикийн сургуулиуд ч гэсэн гадаадад мэргэшсэн хөтөлбөрүүдийг санал болгодог.
Нью Йоркийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Debra Messing
Angelina Jolie
Anne Hathaway
Andy Samberg
Sarah Silverman
Нэмэлт эх сурвалж