сургуулиуд
University of California-Berkeley
Сургуулийн тухай товч тайлбар
Калифорнийн их сургууль буюу Беркли нь 1868 онд байгуулагдсан бөгөөд улсын судалгааны их сургууль юм. Беркли бол Америкийн их сургуулиудын холбоог үүсгэн байгуулагч 14 гишүүний нэг бөгөөд Математикийн Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэн, Сансрын Шинжлэх ухааны Лаборатори зэрэг дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд уг сургуулийн оюутны хотхонд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Берклигийн хамт олны дунд буюу нийт төгсөгчид, багш, судлаачдын дунд 99 Нобелийн шагналтан, 23 Тюринг шагнал болон 14 Пулитцерийн шагналын эзэд байдаг. Багшлах бүрэлдэхүүний гишүүн Ж.Р. Оппенхаймер анхны атомын бөмбөг бүтээх Манхэттэн төслийг удирдаж байсан бол Берклигийн Нобелийн шагналт Эрнест Лоуренс циклотроныг зохион бүтээсэн бөгөөд үүгээр дамжуулан Берклигийн эрдэмтэд, судлаачид үелэх системийн 16 химийн элементийг нээжээ. Уг их сургууль нь нийт 14 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Берклид нийт 42,347 сурагчид суралцаж байгаагийн 30,799 нь бакалаврын оюутнууд байна. Үүний:
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 30,799 сурагчдаас:
Оюутны хотхон
Берклигийн оюутны хотхон нь Калифорнийн түүхэн дурсгалт газрууд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Beaux-Arts маягийн олон барилгуудын хамт Лос Анжелесийн буланд ойролцоогоор 1,232 акр газарт байрладаг. 40,000 гаруй оюутны дөрөвний гурвыг нь бакалаврын оюутнууд эзэлдэг бөгөөд энэ нь оюутны хотхонд эрч хүчтэй, залуу мэдрэмжийг төрүүлдэг. Берклид оюутнуудад зориулсан оюутны хоршоо, ашгийн төлөө бус орон сууцны хоршоод байдаг өгөөд Берклигийн хотхоны эргэн тойронд 17 барилга байгууламж, гурван дотуур байр байдаг бөгөөд түүнд 1300 гаруй оюутан амьдардаг. Оюутнууд оюутны хотхонд Лоуренс мужийн Шинжлэх ухааны танхимд зочилж, Калифорнийн сэргээн завсарласан дурсгалын цэнгэлдэх хүрээлэнд спорт үзэх, үд дунд концерт тоглох, Беркли хотхоны нийгмийн төв болох Спроул Плазагаар зугаалах боломжтой.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Лос Анжелес LA бол дэлхийн хамгийн алдартай хотуудын нэг юм. Холливудын одод, ТВ, киноны салбар, гоёмсог наран шарлагын газрууд нь LA-г алдартай хот, жуулчдын төвлөрдөг томоохон амралтын газар болгодог. Энэ хотод очиж суралцвал, та шүтэж явдаг Холливуд одтойгоо таарах ч юм билүү, хэн мэдлээ xD. Өмнөд Калифорнийг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж амьдардаг соёлын нэгдсэн төв ч гэж хэлж болно. Эндхийн оршин суугчид 180 орноос ирсэн, 140 хэлээр ярьдаг аж.
Мөн танд Лос Анжелес руу нүүж очоод хамгийн түрүүнд анзаарах зүйл нь ажлын цагаар кафед зочлох хүмүүсийн тоо аж. Та өөрөөсөө “Даваа гарагийн 11.00 цагт яагаад ийм олон хүмүүс ажил дээрээ байдаггүй юм бэ? Энэ хотод ажилтай хүн байна уу?” гэж асууж ч магадгүй юм. Энэ нь тухайн хотын оршин суугчдын ихэнх хувь нь оффисд өглөөний 9 цагаас оройн 5 цаг хүртэл суух шаардлагагүй ажил мэргэжил эзэмшдэгтэй холбоотой.
Лос Анжелес хотод зун дулаан, хуурай, цэлмэг, өвөл нь урт, сэрүүн, чийгтэй багавтар үүлтэй байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн 9°C-аас 30°C-ийн хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд 6°C-аас доош эсвэл 34°C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Лос Анжелесын орон сууцны дундаж зардал 127% нийтийн үйлчилгээний дундаж үнэ 8%, тээврийн дундаж зардал 31%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
778,384$
Нэг уут талх
3.73$
Байр түрээслэх
дундаж үнэ
2,470$
Нэг сав сүү
2.17$
Эрчим хүчний
дундаж төлбөр
180.743$
Нэг картон өндөг
2.03$
Утасны
дундаж төлбөр
192.66$
Нэг баглаа гадил
3.77$
Шатахууны
дундаж үнэ
3.42$
Нэг хамбургер
4.75$
Дотуур байр
Берклигийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 16%
-
SAT онооны хүрээ: 1330-1530
-
ACT онооны хүрээ: 31-35
-
Өргөдлийн хураамж: 70$
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Берклигийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Chris Pine
Steve Wozniak
Gregory Peck
Brenda Song
John Cho
Нэмэлт эх сурвалж