сургуулиуд
Art Center College
of Design
Сургуулийн тухай товч, тайлбар
1930 онд байгуулагдсан Калифорнийн Пасадена хотод байрладаг Art Center дизайны коллеж нь урлаг, дизайны боловсролын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг. Одоогийн байдлаар 2,022 оюутны бүртгэлтэй (40 гаруй улсыг төлөөлдөг, 57% нь эмэгтэй, 43% нь эрэгтэй) уг коллежийн оюутан, багш нарын харьцаа нь 8:1. Art Center нь 11 бакалавр, 7 магистрын хөтөлбөрүүдтэй бөгөөд үүнд нь аж үйлдвэрийн зураг төсөл, дүрслэх болон хэрэглээний урлагийн хөтөлбөрүүд мөн бизнес, бүтээлчээр бичихүй, нийгмийн инновацийн хөтөлбөрүүд ордог.
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Art Center коллежид нийт 2,022 сурагчид суралаж байгаагийн 1,912 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 1,912 сурагчдаас:
Оюутны хотхон
Пасадена дахь 165 модтой акр газарт байрладаг Hillside кампус нь 1976 оноос хойш Art Center коллежийн гэр болсоор иржээ. Гол барилга нь Роуз Боулын чанх дээр байрлах гайхалтай модернист ган, шилэн гүүрэн байгууламж юм. Крейг Эллвуд Ассшэйтсийн зохион бүтээсэн энэхүү байгууламжийг Пасадена хотоос орон нутгийн түүхэн дурсгалт газар болгосон. Уг байгууламжийн нөөц бололцоо нь оюутнуудад хязгааргүй олон тооны сургалтын боломжийг олгодог. Стидиуд, ажлын талбайнууд, засварлах талбайнууд, гэрэл зургийн болон компьютерийн лабораториуд гэх мэт бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, бүтээлээ туурвихад хэрэгтэй бүхий л текник, технологиор хангагдсан.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Оюутны хотхон нь Калифорнийн Пасадена хотод буюу Лос Анжелес хотын төвөөс ойролцоогоор 11 км зайд байрладаг. Уг хотын өнгөлөг түүх соёл болсон сарнайн жагсаал нь 1890 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд мөн 1902 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлсэн “Rose Bowl” хөл бөмбөгийн тэмцээнээрээ уг хот алдартай. Пасадена нь амьдрахад тохилог газар боловч Номхон далайн нөлөөллөөс хол байдаг тул зун нь Лос Анжелесаас илүү халуун, өвөл нь илүү хүйтэн байдаг байна. 6-р сараас 9-р сар хүртэл Пасадена нь 38° С-аас дээш температурт шарж чаддаг боловч намар, өвлийн улиралд агаарын температур 7° С-аас доошгүй буурдаг. Гэсэн хэдий ч АНУ-ын ихэнх бусад нутгуудтай харьцуулахад уур амьсгал харьцангуй зөөлөн.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Пасаденагийн орон сууцны дундаж зардал 184%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 8%, тээврийн дундаж зардал 31%, хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ 12%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/ )
Хаусын дундаж үнэ
987,211$
Нэг уут талх
3.73$
Байр түрээслэх
дундаж үнэ
3,093$
Нэг сав сүү
2.17$
Эрчим хүчний
дундаж төлбөр
180.74$
Нэг картон өндөг
2.03$
Утасны
дундаж төлбөр
192.66$
Нэг баглаа гадил
3.77$
Шатахууны
дундаж үнэ
3.42$
Нэг хамбургер
4.75$
Дотуур байр
Чикагогийн их сургуулийн оюутнууд 39 дотуур байранд хуваагдан амьдардаг бөгөөд дотуур байр болгон уламлжлал, нийтлэг үнэт зүйлсээр дамжуулан өөрийн онцлог шинж чанарыг хөгжүүлдэг. Гэр бүл шиг, байшингийн гишүүд бүгд хамтдаа хооллож, амьдардаг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 8%
-
SAT/ACT шалгалтын оноог заавал шаарддаггүй.
-
TOEFL оноо- Хамгийн багадаа 80
-
IELTS оноо- Хамгийн багадаа 6.5
-
Өргөдлийн хураамж- 70$
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Art center коллежийн сурагчдадаа санал болгодог хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Art center коллежийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Jon Jon
Augustavo
Roger Avary
Micheal Bay
Don Burgess
Wayne Fitzgerald
Нэмэлт эх сурвалж