top of page

Massachusetts Institute of  Technology

Сургуулийн тухай товч тайлбар

MIT бол Бостон орчмын Массачусетс мужийн Кембриж хотод (Cambridge, Massachusetts, Boston) байрлах элит хувийн их сургууль юм. 1861 онд байгуулагдсан MIT нь “Үндэстэнд болон дэлхий дахинд өнөө үед хамгийн сайн ашиг тустай шинжлэх ухаан, технологи болон бусад судалгааны чиглэлээр оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, бэлтгэх” зорилготой байгууллага аж. 

Компьютерын шинжлэх ухаан, механик инженер, математик зэрэг мэргэжлийн хөтөлбөрөөр төгссөн оюутнууд түгээмэл байдаг. MIT-ыг төгсөгчдийн 95% нь анхны цалингаа 82,200$-аар эхлүүлдэг. MIT-ийн тооцоолсноор бүх төгсөгчид хоорондоо 30,000 гаруй идэвхтэй компани байгуулж, 4.6 сая ажлын байр бий болгож, ойролцоогоор 1.9 их наяд долларын орлого олжээ. MIT нь нийт 6 сургууль, коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд:

Сургуулийн оюутнууд

 

2020-2021 оны хичээлийн жилийн тооцооллоор MIT-д нийт 11,254 сурагчид суралцаж байгаагийн  4,642 нь бакалаврын зэрэгт суралцаж буй сурагчид байна.

Нийт 11,254 сурагчдаас: 

Оюутны хотхон

MIT нь Кембрижийн Чарльз голын дагуу нэг миль гаруй үргэлжлэх 0.6 км2 газарт байрладаг. Оюутны хотхонд Алвар Аалто, Фрэнк Гери , Стивен Холлин гэх мэт архитекторуудын бүтээсэн гайхалтай дурсгалт газрууд, мөн модернист архитектурын олон хэв маягийн барилгууд байрладаг.

Оюутны хотхон нь Кембрижийн янз бүрийн хорооллуудтай нэгддэг бөгөөд үүнд дэлхийн хамгийн шинэлэг газар болох Кендаллын талбай (Kendall Square) багтдаг. Мөн оюутнууд оюутны хотхонд байрладаг музейд үнэ төлбөргүй зочлох боломжтой бөгөөд үүнд үзмэрүүд, семинар, тоглолтууд, STEAM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик) гэх мэт сэдвүүдийн талаар илүү ихийг мэдэх боломжтой. Оюутнууд багш нар хүртэл өөрсдөө жагсаал цуглаан зохион байгуулдаг аж. Түүнчлэн жил бүр Кебмрижийн шинжлэх ухааны наадам зохион байгуулдаг. 

Оюутнууд Дүрслэх урлагийн музей, Бостон балет зэрэг урлаг соёлын байгууллагуудад хөнгөлөлттэйтасалбар авах боломжтойгоос гадна хотоор аялахыг хүсч буй оюутнуудад зориулсан оюутны хотхоны явуулын үйлчилгээ гэх мэт олон сонголтууд байдаг.

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Кэмбриж хот нь 120,479 тооны хүн амтай бөгөөд муж дотроо амьдрахад хамгийн шилдэг хотуудын нэг хэмээн нэрлэгдсэн аж. Кэмбриж хотод нь Харвард болон Массачусетсийн технологийн сургууль байрладгаараа алдартай бөгөөд уг хоёр сургуулийг Чарльз гол холбодог байна. Мөн Бостон хоттой хил залгаа оршдогоороо давуу талтай бөгөөд уг хот нь түүх, спорт, эрүүл мэндийн байгууллагууд, хоол хүнс болон бусад зүйлээрээ алдартай АНУ-ын томоохон хот юм. 

Кембрижийн хувьд зун дулаан, өвөл нь хүйтэн, чийглэг байдаг бөгөөд жилийн турш хэсэгхэн үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -5°C-аас 27.7°C хооронд хэлбэлздэг бөгөөд -13°C-аас доош эсвэл 32°C-аас дээш байх нь ховор байдаг.

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Кембрижийн орон сууцны дундаж зардал 220%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 20%, тээврийн дундаж зардал 14%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

1,109,640$

Нэг уут талх 

3.69$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

3,474$

Нэг сав сүү 

2.15$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

201.36$

Нэг картон өндөг  

2.01$

Утасны 

дундаж төлбөр 

214.64$

Нэг баглаа гадил 

3.72$

Шатахууны  

дундаж үнэ 

2.99$

Нэг хамбургер 

4.70$

Дотуур байр

MIT-ийн зүгээс зөвлөж байгаагаар дотуур байр болгон өөрсдийн гэсэн онцлог, зохион байгуулалттай тийм учир бүх дотуур байруудаар зочлон өөрийн сонголтоо хийх нь зөв хэмээжээ. Жишээлбэл, MacGreoger-т ганц хүний өрөөнүүд илүү их байдаг бол Maseeh-д өрөөний хамтрагчтай болох боломжтой буюу хоёр, гурван хүний өрөөнүүд түгээмэл байдаг байна. Дотуур байрны амьдрал нь сургуулийн туршлагыг тодорхойлох томоохон хүчин зүйл учир өөрийн амьдралын хэв маягт тохирсон сонголтоо хийхийг уг сургуулийн зүгээс сурагчдаасаа хүсдэг ажээ. Дотуур байр сонголтын үйл явцын талаар шат дараалалтай аргачлал авахыг хүсвэл энэ линкээр зочлоорой.

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 7%

  2. SAT онооны хүрээ: 1510-1570

  3. ACT онооны хүрээ: 34-36

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага

  6. Өргөдөл авах эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

Сургуулийн сан

MIT-ийн хишгийн хэмжээ нь 2020 оны 6-р сарын 30-ны өдөр дуусах санхүүгийн жилд 18.4 тэрбум доллар байсан. Хишиг нь мэдлэг, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрээр MIT-ийн эрдэмтдийн одоогийн болон ирээдүйн үеийг дэмжих зорилготой юм. Иймээс хишгийг хүрээлэн боловсрол, судалгаа, оюутны хотхоныг шинэчлэх, багш нарын ажил, оюутны санхүүгийн дэмжлэг зэрэг үйл ажиллагаанд зориулдаг.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

2019 оны зуны байдлаар MIT-д хүлээн зөвшөөрөгдсөн 566 оюутны клуб, үйл ажиллагаанууд байна. Үүний 68 нь үндэстэн, соёлын холбоо, 38 нь хөгжим, театр, бүжгийн хамтлаг, 23 нь шашны байгууллага, 15 нь идэвхтэн бүлгэм, бусад сонин, мэтгэлцээний баг, радио студи, оюутны засаг захиргаа гэх мэт клубууд байдаг байна. Энэхүү үйл ажиллагаануудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой.

Академик

Сансрын инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, математик, био-анагаахын инженерчлэл зэрэг алдартай мэргэжлүүдээс гадна тус их сургууль бичгийн хичээл, философи, эмэгтэйчүүд, жендэр судлал зэрэг мэргэжлүүдийг санал болгодог. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүнлэгийн мэргэжлүүд хүртэл STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн холбогдол, төвлөрөлтэй байдаг бөгөөд тэднийг сонгосон оюутнууд шинжлэх ухааны бакалавртай төгсдөг. 

Хүмүүнлэгийн ухааны хичээлийг шинжлэх ухаан болон инженерчлэлийн хичээлүүдтэй давхар судалж болохоос гадна оюутнууд Харвард, Веллесли коллеж, Массачусетсийн урлаг, дизайны коллежид (MassArt) бүртгүүлэх боломжтой.   MIT-ийн бакалаврын сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Kofi Annan

Buzz Aldrin

Benjamin Netanyahu

Ben Bernanke

Amor Boze

Тэдэнтэй хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл зурган дээр дарна уу. 
М. Төгсбаясгалан
Д. Итгэл

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page