top of page

New York University Grossman

Сургуулийн товч тайлбар

NYU Grossman Анагаах ухааны сургууль нь Нью Йоркийн их сургуулийн харьяа сургууль юм. Хамгийн анх 1841 онд зургаан алдарт эмч, эрдэмтэд Нью Йоркийн Анагаах ухааны коллежийг нээснээс хойш тэд өдийг хүртэл арвин туршлагыг хуримтлуулж өдгөө анагаах ухаанаараа хамгийн сайн хөтөлбөртэй АНУ-ын сургуулиудын 2-т жагсаж байна. 2019 оны 11-р сард тус сургуулийн нэрийг NYU Grossman Анагаах ухааны сургууль болгон өөрчилсөн бөгөөд энэ нь Анагаах ухааны гүйцэтгэх захирал Роберт И.Гроссманыг хүндэтгэсэн хэлбэр байв. Уг сургууль 29 эрдмийн тэнхимтэй бөгөөд тэдгээрт эмнэлзүйн болон суурь шинжлэх ухааны чиглэлээр үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багш ажилчид ажилладаг ажээ.

Сургуулийн оюутнууд

 

Нийт 31,456 оюутан залуус уг сургуульд суралцаж байгаагийн 7,701 нь бакалаврын зэрэгт суралцаж байна.

Оюутны хотхон

Нью Йоркийн Анагаах ухааны сургуулийн Шинжлэх Ухааны Байгууллага нь хүний генетик, системийн биологи, нейробиологи, анагаах ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий 33,909 м2, 10 давхар лабораторийн байгууламж аж.

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Мэдээж Колумбиагийн их сургууль бидний сайн мэдэх “хэзээ ч нойрсдоггүй хот” Нью-Йорк-д байрладаг. Уг хот нь 8,419,316 хүн амтай бөгөөд их хотын хөдөлгөөн, уур амьсгалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Нью Йоркт та дэлхийн хамгийн алдартай урлагийн музейн нэг болох “The Met”, мөн маш сайн танигдсан “Guggenheim” музейд зочлох боломжтой. Урлагийн уран бүтээлээс гадна Нью Йоркт алдарт Америкийн Байгалийн Түүхийн Музей байдаг. Тэгвэл энэ мэт Нью Йорк хотод орших тоо томшгүй их музейн тасалбаруудыг Колумбийн их сургуулийн сурагчид үнэ төлбөргүй авах боломжтой байдаг аж.

Ажил мэргэжлийн тухайд Нью Йорк хот нь санхүү, зугаа цэнгэл, хэвлэл мэдээлэл, хэвлэлийн салбарын төв юм. Үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, мэдээллийн технологи зэрэг, ер нь бүхий л талбарт олон боломжууд уг хотод нээлттэй байдаг. Уг хотод амьдарч байсан олон хүмүүс үүнийг батлах болно- энэ хотод аьмдрах нэг л онцгой зүйл байдаг. “Гэхдээ энд нэг зүйл бий… Та нэгэн удаа Нью Йоркт амьдарч, энэ газар таны гэр болсон бол өөр хангалттай газар гэж байхгүй” - Жон Стейнбек 

Нью Йорк хотод зун нь дулаан, чийглэг, өвөл нь маш хүйтэн, салхитай, жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн -2°C-аас 29°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -10°C эсвэл 33.3°C-аас дээш байдаг.

Nyc_Skyline_(138268933).jpeg

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Нью-Йоркийн орон сууцны дундаж зардал 369%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 33%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

1,628,124$

Нэг уут талх 

4.27$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

5,100$

Нэг сав сүү 

2.49$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

210.08$

Нэг картон өндөг  

2.32$

Утасны 

дундаж төлбөр 

223.94$

Нэг баглаа гадил 

4.30$

Шатахууны  

дундаж үнэ 

3.47$

Нэг хамбургер 

5.43$

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 2.2%

  2. MSAT онооны хүрээ: 512-528

  3. Өргөдлийн хураамж: 110$

  4. Өргөдөлд тавигдах шаардлага

  5. Өргөдөл авах эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийн задаргаа 

NYU анагаах ухааны сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд суралцах сурагч бүрд сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд үнийг задаргааг доорх хүснэгтээс хараарай.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Нью Йоркийн Анагаахын сургуулийн оюутнууд академик, клиник, хөнгөн атлетик, үндэсний болон тусгай сонирхлын сонголтуудыг багтаасан 50 гаруй оюутны клубд элсэн хамрагдах боломжтой байдаг. Нью-Йорк хотод хичээлдээ хамрагдахаас гадна тэдний хийх боломжтой маш олон зүйлс байдаг. Анагаахын сургуулийн Xpress оффист хамаарагддаг оюутнууд Бродвейн жүжиг, дуурь, балет, спортын арга хэмжээ, кино зэрэг хот даяар болох арга хэмжээний тийзийг хямдралтай худалдан авах эрхтэй байдаг ажээ.

Сургуулийг төгссөн алдартнууд

Albert Sabin

Jonas Salk

Eric Kandel

Arthur Agatston

May Edwad Chinn

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page