top of page
csm_physics-advantage-2_1350111fb8.jpg

"Learn something new today."

Зураг 2 (4).jpg

Физик

Физик гэж юу вэ?

Товчхондоо физик бол байгалийн хууль, энерги ба бодисын хоорондын хамаарлыг судалдаг шинжлэх ухаан юм. Гэсэн хэдий ч физикийг мэргэжил гэхээсээ илүү сэтгэлгээний салбар гэж тодорхойлох нь илүү оновчтой байж магадгүй. Физикийн салбар нь оюутнуудыг ямар ч нөхцөл байдалд логик, асуудлыг шийдвэрлэх арга барилд сургадаг. Физикийн оюутнууд мэргэжлийн чиглэлээр олон судалгааны ажлуудыг хийж, төрөл бүрийн сэдвүүдийг ашиглан шинжлэх ухааны үзэл баримтлал, аргуудыг судалж үздэг.
 

Физик нь атомын доорх тоосонцроос эхлээд хар нүх, орчлон ертөнцийн ерөнхий бүтэц гэх мэт нарийн жижиг бүх зүйлсийг судална. Физикчид онолоо тайлбарлах, таамаглахыг оролдохын тулд математикийн томьёог ашигладаг. Гэхдээ физик нь аливаа зүйл илүү бодитой төвшинд хэрхэн ажилладаг талаар мөн дэлгэрэнгүй судалж, олон төрлийн туршилт хийх боломжийг олгодог. Физикийн хуулиудыг инженерчлэл, харилцаа холбоо, биологи, электроник зэрэг салбарт ашигладаг. Лазер, хагас дамжуулагч гэх мэт технологийн хөгжил нь физикийн чиглэлээр судалгааны ажил хийсний үр дүнд бий болжээ. Энэ мэт телевиз, бичил долгионы зуух, дижитал камер зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон технологиуд нь физикийн салбарт хэрэгжсэн шинэ нээлтүүд, судалгаа болон туршилтгүйгээр одоо оршин тогтнож чадахгүй байх байсан.

Физик бол дэлхий ертөнц хэрхэн ажилладгийг судалдаг шинжлэх ухаан бөгөөд үүнийг бүх шинжлэх ухаанаас хамгийн суурь шинжлэх ухаан гэж үзэж болно. Физикийн зорилго бол байгалийн хуулиудыг нэгтгэн дүгнэж онол боловсруулж, аливаа зүйл яагаад одоо ажиллаж байгаагаараа ажилладаг болохыг ойлгоход хүргэдэг. Физикийн анхан шатны мэдлэгийг бусад ихэнх шинжлэх ухаанд хэрэглэж болох тул олон хүмүүс физикийг бусад хичээл, мэргэжилдээ хөшүүрэг болгон ашигладаг.
 

Физикийн мэргэжилтэн юу хийдэг вэ?

Зарим физикч компьютерын чип хийх, атомын тоосонцрыг бутлахад өөрийн цаг зав, оюун ухаанаа зарцуулдаг. Харин зарим физикчид дэлхийг тойрч, далай тэнгисийг судална. Тэд өвчнийг оношлох багаж хэрэгслийг бүтээлцэх, машин, байшинг хэрхэн илүү их сайжруулж болох тал дээр ажиллана. Үүнээс ч гадна илүү үр ашигтай түлш боловсруулах гэх мэт дэлхий дээрх бидний хэрэглээ, бидний өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлуудын шийдлийг илүү сайжруулж хөгжүүлэх гээд өргөн хүрээнд физикчид ажилладаг байна. Тиймээс физикч гэх мэргэжлийг нарийн тодорхойлоход хэцүү байдаг. 
 

Физикийн чиглэлээр ажиллахын тулд ахисан мэргэжлийн зэрэг шаардлагатай юу?

Физикийн оюутнуудын бараг гуравны нэг нь хос мэргэжлээр суралцахаар хичээлүүдээ сонгодог бөгөөд математик нь тэдний хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй хичээлүүдийн нэг байдаг. Гэхдээ математик бол цорын ганц сонголт биш. Хамгийн түгээмэл хос мэргэжлийн бусад сонголтод компьютерын шинжлэх ухаан, одон орон, хими зэрэг шинжлэх ухааны зэрэг олгох хөтөлбөрүүд ордог. Шинжлэх ухаан, физикийн багш болох хүсэлтэй хүмүүст боловсролын зэрэг, багшлах гэрчилгээ шаардлагатай болдог байна.

Зарим сургуулиуд бакалаврын зэрэг олгох хөтөлбөртөө хоёр сонголттой байдаг: Нэг нь онолын физикч болох хүсэлтэй оюутнуудад, нөгөө нь судалгааны ажилд хамрагдахгүй нөхцөлд физик ашиглах гэж буй оюутнуудад зориулагдсан байдаг. Бакалаврын зэрэг нь ихэвчлэн сүүлийн сонголт дээр үндэслэн илүү практик талдаа байна. Харин их сургуулийн төвшний физикийн хичээл заах,  хувийн хэвшил эсвэл засгийн газрын лабораторид судалгаа хийхэд мастер, докторын зэрэг авах шаардлагатай. 


Физикийн бакалаврын зэрэгтэй бол та юу хийж чадах вэ?

Асуудал шийдвэрлэх, математикийн гаргалгаа олох, компьютер програмчлах, шинжлэх ухааны өгөгдлийг зохион байгуулах, тайлбарлах ур чадвартай болдог тул физикийн мэргэжилтнүүд математикийн ур чадвар, ажиглалт, харилцааны чадвар ашиглан асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх шаардлагатай байдаг. Ингэснээр физикийн чиглэлээр суралцаж буй оюутнууд бүх ажлын байранд тохиромжтой ур чадварыг өөртөө суулгадаг байна. Физикийн чиглэлээр төгссөн оюутнууд харилцаа холбоо, үйлдвэрлэлийн физик, эмнэлгийн физик, электроник, тооцоолол, чанарын хяналтын тест, банк, даатгал, техникийн борлуулалт цөмийн физик гээд бүх төрөлд ажиллаж болдог. 
 

Цөмийн физик нь атомын цөмийн бүрэлдэхүүн хэсэг, бүтэц, зан үйлийг судлах явдал юм. Энэ нь цөмийн энерги, археологийн бололцоо, утаа илрүүлэгч, цөмийн анагаах ухааныг хөгжүүлэх олон практик хэрэглээтэй. Цөмийн оношлогооны аргууд нь мэс засал хийлгүйгээр биеийн доторхыг "харах" арга замыг нээснээр анагаах ухаанд хувьсгал хийсэн.
 

Геофизик. Геофизикчид дэлхийн шинж чанарыг нээж илрүүлэхийн тулд физик онол, хэмжилтийг ашигладаг. Геофизикт газар хөдлөлт, геотермометр (газрын халаалт), гидрологи (газрын болон гадаргын ус), таталцал ба геодези (дэлхийн таталцлын талбар) зэрэг сэдвүүд орно. Түүний зарим хэрэглээг хурдны зам, гүүр барих, газар хөдлөлт, хот төлөвлөлт, археологи судлахад ашигладаг.
 

Атом, молекул ба оптик физик. Энэ чиглэлээр физикчид атомын төвшинд бодис ба гэрлийн харилцан үйлчлэлийг судалдаг. Эдгээрийг ихэвчлэн бодис хоорондын харилцан хамаарал, туршилтын явцад ашигласан аргуудын ижил төстэй байдал, энергийн хэмжээс зэргээс шалтгаалан ангилдаг. Атомын физик нь цөмийн физикт судлагдсан хүчнүүдээс илүү атомыг судлахад анхаардаг. Молекулын физик нь олон атомын бүтэц, тэдгээрийн дотоод ба гадаад харилцан үйлчлэл, материал, гэрэлд анхаарлаа хандуулдаг. Оптик физик нь гэрлийн үндсэн шинж чанарыг судалдаг.
 

Одон орон. Одон орон нь физикийн дэд талбар гэж тооцогддог. Одон орон судлаачид од, гаригуудын хоорондын харилцаа, орчлонд тохиолддог бусад үзэгдлийг тайлбарлахад суралцдаг өгөгдлийг ажиглаж, цуглуулдаг. Одон орон судлаачид бусад төрлийн физикчидтэй хамт сансрын нислэг, хиймэл дагуултай холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар судалж болно.
 

Астрофизик. Астрофизик бол одон орон судлалын нэг хэсэг бөгөөд оддын физик, оддын систем, од хоорондын материалыг судалдаг. Астрофизикчид одон орны биетүүд хэрхэн үүсдэг, хэрхэн харилцан үйлчлэлцдэг, хэрхэн үхдэгийг ойлгохын тулд физикийн хуулиудыг ашигладаг. Астрофизикийг бусад гариг ​​руу хэрхэн хүрэх, аливаа зүйлийг шинэ, аюулгүй байдлаар хэрхэн бүтээх, эсвэл хүний ​​бие шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож байгааг судлахад ашиглаж болно.
 

Сансрын физик. Сансрын физик бол дэлхийн агаар мандлын дээд хязгаараас гүн орон зай хүртэлх сансрын орчныг судалдаг шинжлэх ухаан юм. Хиймэл дагуулыг харилцаа холбоо, нэвтрүүлэг, цаг агаарын хяналт, алсын зайнаас тандан судлах, байрлалын мэдээлэл болон бусад зүйлд ашигладаг байна.
 

Физикийн боловсрол. Физикийн бакалаврын зэрэгтэй хүмүүс бага, дунд сургуулийн багшаар ажиллахаар шийдэж, дараагийн үеийн суралцагчдадаа физик гэдэг ойлголтыг зааж өгдөг. Улсын сургуулиудад физкийн хичээл заахын тулд гэрчилгээ авах шаардлагатай байдаг ч хувийн сургууль эсвэл техникийн сургуулиуд бүгд тийм шаардлага тавьдаггүй.
 

Инженерийн физик. Инженер бол физикийн чиглэлээр суралцах бас нэг гарц юм. Хувь хүний ​​аюулгүй байдалд нөлөөлөх шийдвэрийг ихэвчлэн авч үздэг тул энэ бол хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг юм. Гүүр, тэнгэр баганадсан барилга, онгоц, цахилгаан систем барих нь физикийн бат бөх суурийг шаарддаг. Зарим оюутнууд физикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалаад дараа нь инженерийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалж төгсөх боломжтой. Бусад нь физик, инженерийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшдэг. Физикийн хатуу мэдлэг шаарддаг бусад хэд хэдэн салбар бол барилга, хими, хүнс, сансар судлал, хөдөө аж ахуй, эрчим хүч, түлш, металлурги, хувцас, компьютер, тээвэр юм.
 

Компьютерын шинжлэх ухаан. Компьютерын шинжлэх ухаан нь график, програм хангамж, хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах, компьютер тоглоом зэрэг чиглэлээр ажилладаг салбар юм. Компьютерын техник хангамж нь хэрэглээний физикийн үр дүн юм.

Физикээр эрдмийн зэрэг хамгаалах нь мэдээж цаг хугацаа, хүчин чармайлт шаардах үйл явц. Физикч мэргэжлээр карьераа эхлүүлэхээр төлөвлөж буй оюутнууд эрдэм шинжилгээний шаардлагыг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Энэ нь дүн, ялангуяа математик, байгалийн ухааны хичээлд анхаарлаа хандуулж, төгсөх курсын өмнөх төгсөгчдийн стандарт шалгалтад (GRE) өндөр оноо авах гэсэн үг юм. 

 

Энэ чиглэлээр суралцахыг хүсэж байгаа бол нэмэлтээр судлах боломжтой мэдээллийн эх сурвалжууд:

Сургуулиа хэрхэн сонгох вэ? 

Та бүхэнд бид USNews.com-оос гаргасан мэдээллийн дагуу физикийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй. 

 

Эх сурвалж: worldwidelearn.com

  • Instagram
  • Facebook

OUR FIRM

OUR FIRM

© 2021 by 

bottom of page