сургуулиуд
Westphal Colleg of Media Arts & Design
Сургуулийн тухай товч тайлбар
Дрекселийн их сургуулийн Вестфал медиа урлаг ба дизайны коллеж нь дизайн, медиа, тайзны урлагийг шинэлэг аргаар заадаг. Коллежийн бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд нь оюутнуудад мэдлэг, ур чадвар, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээлч чиглэлээр амжилтад хүрэх итгэлийг өгдөг. Хөтөлбөрүүд нь ихэвчлэн студид суурилсан байдаг бөгөөд энэ нь жижиг ангиудад, практик туршлагыг олж авах боломжтой гэсэн үг юм. Уг сургуулийн арын алба, багш нарын баг бүрэлдэхүүнд салбар салбарынхаа дээд хэсэгт ажиллаж байсан (Эммигийн шагналын эзэд, шилдэг хувцас загварын барилгуудын загварыг гаргасан хүмүүс, соёлын томоохон байгууллагууд, хэвлэл мэдээллийн компаниудын удирдагчаар ажилласан хүмүүс гэх мэт) хүмүүс багтдаг.
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Дрексел их сургуульд нийт 23,589 сурагчид суралцаж байгаагийн 14,555 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт 23, 589 сурагчдаас:
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Филадельфи бол коллежийн хамгийн шилдэг хот гэж нэрлэгддэг, АНУ-ын зургаа дахь том хот юм. Энэхүү томоохон метрополис хот нь оюутнуудын хүсч буй бүх зүйлийг санал болгодог- гайхалтай музей, спортын мэргэжлийн баг, олон улсын нисэх онгоцны буудалтай. Мөн Нью-Йорк хот машинаар хэдхэн цагийн зайтай байдаг.
Пенсильвани мужийн хамгийн том хот болох Филадельфиaг Либерти Белл, тусгаар тогтнолын танхим болон “Роки” хөшөөний гэр гэж нэрлэдэг. Пеннсильванийн Филадельфиа гэдэг нэр нь “Ахан дүүсийн хайрын хот” гэсэн утгатай ажээ.
Мөн Филадельфиагийн музей, соёлын байгууллагууд дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Ахан дүүсийн хайрын хотын бүх хоолны газрууд нь амтат хоолоор дүүрэн. Филадельфиа нь Вьетнам, Этиоп, Энэтхэг, Индонез, Мексик, Перу, Хятад, Япон, Бразил болон бусад олон төрлийн хоолны газруудтай. Бүх төрлийн хоолны сонирхолд тохирсон олон сонголт байдаг. Хотын эргэн тойрон хүрээлэл нь үнэхээр сайхан. 300 гаруй хөршийн цэцэрлэгт хүрээлэн, 166 милийн зам, 40 түүхэн дурсгалт газар, 60 олон нийтийн цэцэрлэг, ферм, тоглоомын талбай гээд энэ жагсаалт үргэлжлээд байвал үргэлжилсээр л байхаар аж.
Филадельфид зун нь халуун, чийглэг, өвөл нь хүйтэн, жилийн турш нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ерөнхийдөө -3 ° C-аас 30 ° C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -10 ° C-аас доош эсвэл 35 ° C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Филадельфийн орон сууцны дундаж зардал 30% нийтийн үйлчилгээний дундаж үнэ 25%, тээврийн дундаж зардал 15%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
449,365$
Нэг уут талх
3.87$
Байр түрээслэх
дундаж үнэ
1,408$
Нэг сав сүү
2.25$
Эрчим хүчний
дундаж төлбөр
208.743$
Нэг картон өндөг
2.10$
Утасны
дундаж төлбөр
222.51$
Нэг баглаа гадил
3.90$
Шатахууны
дундаж үнэ
3.00$
Нэг хамбургер
4.93$
Дотуур байр
Вестфал медиа урлаг ба дизайны коллежийн дотуур байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийн элсэлт
Сургуулийн сан
Дрекселийн (Drexel Westphal) их сургуулийн хишиг 722 сая доллар байсан бөгөөд зургадугаар сард дуусах санхүүгийн жилийн 14.7 хувийг буцаажээ. Энэ жил Академийн хишиг 13.3 хувийг буцааж өгсөн бөгөөд 60 сая долларыг нэгтгэсэн хөрөнгө, 9 сая долларын нэмэгдэл болон итгэмжлэлээс бүрдүүлжээ.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Вестфал медиа урлаг ба дизайны коллежийн сурагчдын өөрөө удирдах клуб, хичээлээс гадуур хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Вестфал медиа урлаг ба дизайны коллежийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.