top of page
KPop Concert Stage with Lights

Урлаг

Be brave, Be humble
- Byun Baekhyun

In the Spotlight

Урлагийн чиглэлээр суралцана гэдэг нь..

Урлагийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалснаар карьерын хэд хэдэн чиглэлд хүрэх боломжтой. Дүрслэх урлаг, уламжлалт уран зургийн эрдмийн зэргээс гадна хэрэглээний урлагийн эрдмийн зэрэг нь орчин үеийн урлаг, хэвлэл мэдээллийн салбарт ажилд орох боломжийг олгодог. График дизайн, анимаци, хөгжим болон бусад хичээлүүдийг онлайнаар эсвэл оюутны хотхон бүхий уламжлалт сургуулиудаас олж болно. 

Урлагийн эрдмийн зэргийн төрлүүд:

Ерөнхийдөө урлагийн зэрэг нь ихэвчлэн дүрслэх урлаг эсвэл медиа урлаг гэсэн хоёр ангилалд багтдаг. Дүрслэх урлагийн зэрэг нь оюутнуудыг театр, кино, уран баримал, уран зураг, хөгжим, бусад тайзны үзүүлбэр гэх мэт урлагийн чиглэлээр сургадаг байна. Харин илүү арилжааны тал руу чиглэсэн урлагийн чиглэлийг ихэвчлэн “медиа урлаг” гэж үздэг. График дизайн, интерьер дизайн, хөдөлгөөнт дүрс зэрэг сэдвүүдийг энэ салбараас олж болно. 


Урлагийн зэргээр тухайн оюутан боловсролын бүх түвшинд гэрчилгээ, докторын зэрэг авах боломжтой байдаг. Олон коллеж, их сургуулиуд хэд хэдэн урлагийн хөтөлбөрөө онлайнаар санал болгодог. Хэдийгээр тайзны урлаг нь тэр бүр онлайн орчинд чанартай хэрэгжээд байдаггүй ч, урлагийн түүх, онолын хичээлүүдийг онлайнаар хялбархан авах боломжтой. Хэвлэл мэдээллийн урлагт анхаарлаа төвлөрүүлж буй оюутнууд онлайнаар бараг ямар ч түвшний хөтөлбөрийг олох болно. Урлагийн зэргээ онлайн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан авах нь насанд хүрэгчид болон өөрийн гэсэн гэр бүлтэй оюутнуудад маш хэрэгтэй байдаг. Онлайн хөтөлбөрүүд нь эдгээр оюутнуудад тохиромжтой цагтаа суралцах боломжийг олгодог бөгөөд энэ нь өөр ажил эсвэл гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ суралцахынхаа хажуугаар биелүүлэх боломжийг тухайн оюутанд олгодог ажээ. 
 

Урлагийн бакалаврын зэрэг

Урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг авах нь урлаг, урлагийн түүх эсвэл урлагтай холбоотой бусад мэргэжлээр ажиллах хүсэлтэй оюутнуудын хувьд маш зөв алхам юм. Нэмж дурдахад, бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдах нь урлагийн боловсролоо мастер, докторын түвшинд дээшлүүлэхийг хүсч буй оюутнуудын хувьд чухал алхам билээ. Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдаж буй оюутан ихэвчлэн төгсөхөөсөө өмнө дөрвөн жил бүтэн цагаар суралцах шаардлагатай байдаг. Энэ түвшний урлагийн мэргэжлээр суралцах ердийн хичээлүүд нь дараах сэдвүүдийг агуулж болно. Үүнд:

  • Дизайн ба урлагийн нэгдэл

  • Зургийн дизайн

  • Урлагийн түүх

  • Урлаг ба шинэ медиа

  • Дунд түвшний визуал судалгаа

Урлагийн мастерын зэрэг

Урлагийн чиглэлээр мастерын зэрэг горилж буй оюутнууд дадлага хийн карьераа ахиулах эсвэл эрдэм шинжилгээний чиглэлээр судалгаа хийн түүнийгээ ажил олох арга болгон ашигладаг. Урлагаар мастерт суралцаж буй оюутнууд ихэвчлэн дүрслэх урлагийн мастер (Master of Fine Arts-MFA) зэргээр төсгдөг. MFA-д суралцах хүсэлтэй оюутнууд ерөнхийдөө гэрэл зураг, график дизайн, уран зураг, уран баримал гэх мэт тодорхой төрөлд мэргэшсэн байдаг. Мастерын төвшний үндсэн хичээлүүд нь дараах сэдвүүдийг агуулж болно. 

  • Орчин үеийн урлагт тулгамдаж буй асуудлууд

  • Хэвлэлийн аргууд

  • Дэвшилтэт өнгө ба орон зай

  • Зургийг шилжүүлэх арга
     

Урлагийн докторын зэрэг

Урлагийн докторын хөтөлбөрүүд нь дээд боловсрол эзэмших болон бусад урлагийн байгууллагуудад эрдэм шинжилгээний дээд албан тушаалд ажиллах сонирхолтой оюутнуудад зориулагдсан болно. Оюутнууд үндэсний болон дэлхийн хэмжээнд урлагийн соёлд гүйцэтгэх үүргийг судалдаг. Мөн докторын оюутнууд нь заавал оюутны хотхонд оршин суух шаардлагатай байж магадгүй юм. Энэ түвшний нийтлэг сургалтын сэдвүүдэд  дараах зүйлс орно. Үүнд:

  • Урлагийн боловсролын тоон судалгааны арга

  • Визуал соёл ба бичиг үсэг

  • Визуал сэтгэлгээний стратеги

  • Үзэгдэх сургалтын стратеги

Урлагаар бакалаврын зэрэг хамгаалснаар ямар мэргэжлээр ажиллах боломжтой вэ? 

Урлагийн мэргэжил эзэмших боломжтой карьерууд харьцангүй нээлттэй байдаг. Хэрэв та сургуулиа төгсөөд дүрслэх урлагийн чиглэлээр карьераа хөөх гэж байгаа бол урлагийн боловсрол, ажлын байрны туршлагатай байхад л хангалттай. Тиймээс урлагийн бакалаврын зэрэг нь хэд хэдэн өөр салбарт шилжиж болно. Үүнд үл хамаарах салбарууд нь дээд боловсролын судалгааны албан тушаал эсвэл багшлах албан тушаал юм. Учир нь эдгээр албан тушаал нь ихэвчлэн мастер, докторын түвшний зэрэг шаарддаг. 
 

Урлагийн салбар харьцангүй уян хатан боловч цалинтай ажил мэргэжил болон чөлөөт ажил мэргэжлийн хооронд зөрчилдөөн үүсдэг байх магадлалтай. Та цалингийн хэмжээгээ бодож ажилд орлоо ч, тухайн салбар таны бүтээлч сэтгэлгээ, урлагийг хайрлах хүслийг дарах боломжтой бөгөөд өөрөө чөлөөт уран бүтээл туурвин явах нь харин тогтмол орлогын хувьд асуудалтай байж болох юм. Урлагийн зэргээр ажиллах боломжтой ажлын боломжуудын дунд дараах зүйлс орно. 
 

Гар урлал, дүрслэх урлагийн уран бүтээлчид 

Гар урлалын уран бүтээлчид гар хийцийн аргаар шилэн эдлэл, ваар гэх мэт функциональ бараа бүтээдэг. Харин зураач, барималч гэх мэт сайн зураачид гоо зүйн үнэ цэнээрээ үнэлэгдэх урлагийг бүтээдэг. Уг хоёр төрлийн уран бүтээлчид бүтээлээ дэлгүүр, онлайнаар эсвэл галерей, музейд заран борлуулж болно. 

График дизайнерууд

Эдгээр мэргэжилтнүүд янз бүрийн визуал хэрэгсэл, хэрэглэээний ерөнхий ойлголт, загварыг боловсруулж бүтээлээ туурвидаг. График дизайнерууд зар сурталчилгаа, компанийн тайлан, сэтгүүл гэх мэт бусад зүйлд ашигладаг зургийг сонгож эсвэл бүтээдэг. График дизайнерүүд нь дүрсийг сэтгэл татам харагдуулах үүрэгтэй бөгөөд гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай холбогдох компьютерийн програм хангамжийг мэддэг байх шаардлагатай. 
 

Архивчид, кураторууд, музейн ажилчид

Архивчид, кураторууд, музейн ажиилчид нь ихэвчлэн урлагийн музей, галерейд ажилладаг. Кураторууд урлаг цуглуулах ажлыг хариуцдаг бол архивч урлагийн бүтээл, чухал баримт бичгийг боловсруулж бүртгэдэг. Музейн бусад ажилчид тухайлбал консерваторууд муудаж буй түүхэн бүтээлүүдийг эмчилж, засдаг. 
 

Мультимедиа зураач, аниматор

Мультимедиа зураач, аниматорууд нь кино урлаг, телевиз, видео тоглоом гэх мэт төрөл бүрийн салбарт ажилладаг. Тэд үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж, тэдний хэрэгцээг хангахын тулд хоёр хэмжээст болон гурван хэмжээст загварыг гаргадаг. Мультимедиа зураач, аниматорууд загвараа чанартай боловсруулж, бүтээлээ гаргахын тулд комьютерийн программуудад ихээхэн найдаж ажилладаг.
 

Сургуулиа хэрхэн сонгох вэ? 

Та бүхэнд бид US.News-ээс гаргасан мэдээллийн дагуу урлагийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа дээрх шаардлагуудын дагуу гүнзгийрүүлэхийг бид санал болгож байна. 

За тэгээд бидний эргэн тойронд хүрээлэн байгаа бүх зүйл урлаг, бүтээл, Та ч бас өөрөө бүтээл юм шүү..
 

Эх сурвалж: worldwidelearn.com

  • Instagram
  • Facebook

OUR FIRM

OUR FIRM

© 2021 by 

bottom of page