сургуулиуд
School of the Art Institute of Chicago
Сургуулийн тухай товч тайлбар
Чикагогийн урлагийн их сургууль буюу SAIC нь 150 гаруй жилийн турш дэлхийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчид, дизайнерууд, эрдэмтдийг сурган хүмүүжүүлэх чиглэлээр тэргүүлэгч байсаар ирсэн. Чикаго хотын төвд дүрслэх урлагийн магистрын зэрэгтэй уг сургууль нь US news- ийн үзүүлэлтүүдэд тогтмол эхний эгнээнд явдаг бөгөөд уран зураг, дизайны салбарын олон төрлийн мэргэжлийн хөтөлбөрүүд санал болгодог. Оюутны хотхон нь галерей, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг.
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Чикагогийн урлагийн их сургуульд нийт 3,132 сурагчид суралцаж байгаагийн 2,487 нь бакалаврын оюутнууд байна.
Нийт 3,132 сурагчдаас:
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
АНУ-ын гурав дахь том хот Чикаго нь Чикаго маягийн хотдог, Чикаго маягийн пицца, Максвелл гудамжны Польш хиам, жазз хөгжмөөрөө алдартай. Мөн Чикаго хот архитектурын шийдлээрээ дэлхийд танигдсан бөгөөд үүний нэгэн жишээ нь Sears Tower мөн олон музей байгууламжууд нь юм. Нью-Йоркоос илүү цэвэрхэн, Лос Анжелесаас илүү баялаг түүхтэй Чикаго бол соёлоор дүүрэн хот. Мишелины одтой ресторанууд, дэлхийн хэмжээний төв бизнесийн дүүрэг, хотын өнгөлөг түүхийн ноён нуруу болсон хорооллууд нь жуулчдын нүдийг баясгадаг.
Чикагод зун дулаан, чийглэг, нойтон байдаг; өвөл нь хүйтэн, салхитай байдаг; жилийн турш бага зэрэг үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -5°C-аас 28°C хооронд хэлбэлздэг бөгөөд -15°C-аас доош эсвэл 32.7°C-аас дээш байх нь ховор байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Чикагогийн орон сууцны дундаж зардал 56%, тээврийн дундаж зардал 12%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг бол нийтийн үйлчилгээний дундаж үнэ 10%-иар улсын дундаж зардлаас бага гардаг. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
539,932$
Нэг уут талх
3.60$
Байр түрээслэх
дундаж үнэ
1,691$
Нэг сав сүү
2.10$
Эрчим хүчний
дундаж төлбөр
151.23$
Нэг картон өндөг
1.96$
Утасны
дундаж төлбөр
161.21$
Нэг баглаа гадил
3.64$
Шатахууны
дундаж үнэ
3.30$
Нэг хамбургер
4.59$
Дотуур байр
Чикагогийн урлагийн их сургуулийн дотуур байрны үнийн задаргаатай дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 57%
-
SAT онооны хүрээ: 1120-1360
-
ACT онооны хүрээ: 22-29
-
Өргөдлийн хураамж: 65$
Сургуулийн сан
Чикагогийн Урлагийн дээд сургуулийн 2019 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар ойролцоогоор 240 сая долларын хөрөнгөтэй гэж мэдээллэсэн. Чикаго хотын Урлагийн дээд сургуулийн сургуулийн хишиг өмнөх оноос 7.04% -иар өссөн байна. Тэдний хишиг нь Карнегийн ангиллын дагуу тусгай фокусын байгууллагуудын дундаж хишгээс 230 сая доллараар өндөр байв.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Чикагогийн урлагийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог клубууд, үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Чикагогийн урлагийн их сургуулийн бакалаврын зэргийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Georgia O'Keeffe
Nick Cave
David Sedaris
LaToya Ruby Frazier
Cynthia Rowley
Нэмэлт эх сурвалж