сургуулиуд
University of California-San Francisco
Сургуулийн тухай товч тайлбар
Сан Франциско дахь Калифорнийн их сургууль бол 1864 онд байгуулагдсан улсын байгууллага юм. Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг сургууль нь Сан Франциско даяар тоног төхөөрөмжтэй бөгөөд зөвхөн магистр, докторын төвшний хөтөлбөрүүд явуулдаг. Тус сургууль нь Парнасус, Мисион Бэй, Сион Маунт гэсэн гурван оюутны хотхоны байршилтай. Калифорнийн их сургууль нь шүдний эрүүл мэнд, анагаах ухаан, сувилахуй, эмийн сан гэсэн дөрвөн мэргэжлийн сургуультай бөгөөд магистр, докторын хөтөлбөр, гэрчилгээ олгох хоёр хөтөлбөр, физик эмчилгээний сургалтын хөтөлбөрийг санал болгодог. UCSF Эрүүл мэндийн төв нь тус сургуулийн сургалтын эмнэлгүүдийн нэг бөгөөд хэд хэдэн мэргэжлээр өндөр зэрэгтэй байдаг. Их сургуулийн дэргэдэх бусад эрүүл мэндийн байгууллагуудад USCF Benioff хүүхдийн эмнэлэг, USCF шүдний төв, Сан Франциско хотын эрүүл мэндийн төв орно. Калифорнийн их сургууль нь АНУ-ын бусад улсын сургуулиудыг бодвол Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс илүү их судалгааны санхүүжилт авдаг. Их сургууль нь Pfizer, GE Healthcare зэрэг компаниудтай мөн Кени улсын Анагаахын Судалгааны хүрээлэн, Ага зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудтай судалгааны түншлэлтэй ажилладаг.Уг их сургууль нь нийт 5 сургууль болон байгууллагаас бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
2020 оны намар гаргасан тооцооллоор Калифорниагийн их сургууль нийт 3,215 сурагчид суралцаж байна.
Нийт 3,215 сурагчдаас:
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Сан Франциско хот нь АНУ-ын баруун хэсгийн соёл, санхүүгийн төв болсон хот. Уг хот нь өөрийн Америк мөрөөдөлдөө (American Dream)-дээ автахад хамгийн тохиромжтой хот бөгөөд энэ нь түүний эгц гудамжнууд, сэтгэлд хоногших үзэсгэлэнтэй, дэгжин, царайлаг далайн боомтоос болдог. Энэ л мөрөөдлийн гэмээр үзэсгэлэнтэй уур амьсгалаа дагаад уг хотын иргэд хөгжим, урлаг, сайхан хоол гэх мэт соёл иргэншлийн таашаал ханамжийг бүрэн дүүрэн эзэмшдэг боловсронгуй хүмүүс юм. Сан-Францискчуудын хувьд тэдний хот бол Калфорнийн ихэнх хэсгийг хамарсан өргөн дэлгэр байдал, нэгэн хэвийн амьдралаас аврах, байршил, түүхээрээ баялаг ид шидийн газар юм.
Сан-Францискод зун урт, тохилог, хуурай, ихэвчлэн цэлмэг байдаг бөгөөд өвөл нь богино, хүйтэн, нойтон, зарим талаараа үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур нь ихэвчлэн 7,2° C-аас 22,2° C хооронд хэлбэлздэг бөгөөд 3,8° C-аас бага эсвэл 28,3° C-аас дээш байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Сан-Францискогийн орон сууцны дундаж зардал 231%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 9%, тээврийн дундаж зардал 34%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
1,146,835$
Нэг уут талх
4.28$
Байр түрээслэх
дундаж үнэ
3,593$
Нэг сав сүү
2.49$
Эрчим хүчний
дундаж төлбөр
182.92$
Нэг картон өндөг
2.33$
Утасны
дундаж төлбөр
194.98$
Нэг баглаа гадил
4.32$
Шатахууны
дундаж үнэ
3.51$
Нэг хамбургер
5.45$
Дотуур байр
Калифорниагийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой.
Сургуулийн элсэлт
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Калифорниагийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог сурагчдын клуб, үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, боломжуудтай танилцахыг хүсвэл дараах линкээр ороорой.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Калифорниагийн их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Нэмэлт эх сурвалж