top of page

University of Michigan- Ann Arbor

Сургуулийн тухай товч тайлбар

АНУ-ын хамгийн том эрдэм шинжилгээний их сургуулиудын нэг Мичиганы их сургууль нь 1817 онд Мичиган муж болохоос ч өмнө байгуулагдаж, Детройт хотоос 1837 онд Анн Арбор дахь одоогийн төв оюутны хотхон руу нүүсэн. Мичиганыг эрдэм шинжилгээний өндөр стандарттай гэж сайшаадаг бөгөөд тус сургуулийн магистрын зэрэг нь хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр докторын зэрэг олгохоос гадна архитектур, бизнес, анагаах ухаан, хууль зүй, эм зүй, сувилахуй, нийгмийн ажил, нийгмийн эрүүл мэнд, шүдний эмчилгээ гэх мэт чиглэлээр мэргэжлийн зэрэг олгодог. Мичиганы өдгөө амьд сэрүүн байгаа төгсөгчдийн холбоо нь хагас сая гаруй хүнээс бүрддэг бөгөөд энэ дэлхийн аль ч их сургуулийн төгсөгчдийн холбооноос хамаагүй том бөгөөд тэдгээр хүмүүстэй сүлжээ, харилцаа холбоо бий болгоход одоогийн оюутнуудад үнэ цэнтэй нөөц болж байгаа юм. Уг их сургууль нь нийт 19 сургууль болон коллежоос бүрдэнэ. (Тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.)

Сургуулиуд:

Сургуулийн оюутнууд

2019 оны намар гаргасан тооцооллоор нийт 48,090 сурагч Анн Арбор дахь Мичиганы их сургуульд суралцаж байгаагаас 31,266 нь бакалаврын оюутнууд байна.

Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 31, 266 сурагчдаас: 

Оюутны хотхон

Мичиган нь төв ба хойд кампус, бүс нутгийн хоёр кампус, Детройт дахь төв кампусаас бүрдсэн 3 км2 газрыг хамардаг. Уг сургууль нь ойролцоогоор 46,000 орчим оюутны томоохон бүрэлдэхүүнтэй бөгөөд бакалаврууд энэ тооны гуравны хоёрыг эзэлдэг. Нийт оюутнуудын дөрөвний нэг орчим нь оюутны хотхонд байрладаг бөгөөд бакалаврын төвшний оюутнуудад үйлчилдэг олон гэр танхимтай, ихэвчлэн төгсөх курсийн оюутнуудад зориулагдсан гэр бүлийн орон сууцтай. Оюутны хотхоны гаднах орон сууц, байшин, хоршоо гэх мэтэд ерөнхийдөө дээд анги, магистрын зэрэгтэй оюутнууд байрладаг. 

Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал

Хэрвээ та урлагт дуртай бол дэлхийн хамгийн урт удаан үргэлжилсэн урлагийн наадмуудыг зохион байгуулдаг Анн Арбор хотод гэртээ байгаа мэт л мэдрэх болно. Хотын орон нутгийн урлал, гар урлал нь 70 жилийн турш үргэлжилсээр ирсэн. Үүнээс ч гадна жилийн турш гурван тусдаа урлагийн үзэсгэлэн гарч, жил бүр хагас сая зочин ирдэг ажээ. 

Урлагаас гадна Анн Арбор нь номонд дурлагсдын хот юм. Анн Арбор дахь хуучин, шинэ номын дэлгүүрүүдээр ороод гараарай. “Literati᠌᠌” хэмээх гурван давхар номын сантай бөгөөд уг номын санд бүх л төрлийн ном байхаас гадна орон нутгийн өмчит кафе нэг давхрыг нь эзэлдэг. Тэнд номын гарын үсэг зурахаас эхлээд олон нийтийн цугларалт хүртэл тогтмол арга хэмжээ зохион байгуулагддаг ажээ.

Анн Арборд зун дулаан, өвөл нь хүйтэн, салхитай, жилийн турш хэсэгхэн үүлэрхэг байдаг. Жилийн туршид температур ихэвчлэн -8.3°C-аас 28.8°C хооронд хэлбэлздэг бөгөөд ховор тохиолдолд -17°C-аас доош эсвэл 33°C-аас дээш байдаг.

Ann_Arbor_sunset_2018.jpg

Тухайн хотын амьжиргааны дундаж зардал

Анн Арборын орон сууцны дундаж зардал 17%-иар улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг бол нийтийн үйлчилгээний дундаж үнэ 6%, тээврийн дундаж зардал 1%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс бага гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)

Хаусын дундаж үнэ 

407,378$

Нэг уут талх 

3.67$

Байр түрээслэх 

дундаж үнэ 

1,276$

Нэг сав сүү 

2.14$

Эрчим хүчний 

дундаж төлбөр 

157.10$

Нэг картон өндөг  

2.00$

Утасны 

дундаж төлбөр 

167.46$

Нэг баглаа гадил 

3.71$

Шатахууны  

дундаж үнэ 

2.57$

Нэг хамбургер 

4.68$

Дотуур байр

Мичиганы их сургуулийн дотуур байрны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энэ линкээр зочлоорой. 

Сургуулийн элсэлт

  1. Хүлээн авах төвшин: 23%

  2. SAT онооны хүрээ: 1340-1530

  3. ACT онооны хүрээ: 31-34

  4. Өргөдлийн хураамж: 75$

  5. Өргөдөлд тавигдах шаардлага, эцсийн хугацаа

2021-2022 оны хичээлийн жилийн мужаас гаднах бакалаврын оюутнуудын төлбөрийн задаргаа

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Мичиган нь инженерийн төслийн баг, олон нийтийн үйлчилгээний байгууллага, буяны төсөл зэрэг 1600 гаруй клуб, нийгэмлэгтэй. Эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, боломжуудтай танилцахыг хүсвэл дараах линкээр ороорой.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Мичиганы их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.

Сургуулийг төгссөн алдартнууд

Larry Page

James Earl Jones

Rick Snyder

Madonna

Tom Bradey

Нэмэлт эх сурвалж

© 2021 by 

bottom of page