Америк руу виз мэдүүлэхэд:
F-1 буюу албан ёсоор сургуульд сурах гэж байгаа үед
J-1 буюу оюутан сурагч солилцоогоор явах гэж байгаа үед
M-1 буюу мэргэжлийн сургалтанд сурахаар явах гэж байгаа үед эдгээр визийг мэдүүлдэг.
https://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typefandm.asp энэ сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
F болон M виз мэдүүлэх гэж байгаа бол дараах зүйлүүд шаардлагтай:
Цагаачлалын бус визийн цахим маягт (DS-160). (DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.)
АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
Нэг (1) хувь 2"x2" (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
Цагаачлалын бус визийн мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу.
Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.
Таны АНУ-ын сургууль эсвэл хөтөлбөрийн зөвшөөрөгдсөн I-20 маягт. (I-20 маяшт нь сургалтын зардал, англи хэлний түвшин зэрэг консулд хэрэгтэй мэдээллүүд байдаг. Энэ маягт нь сургуулиас тань шуудангаар ирдэг учраас виз мэдүүлэхээсээ өмнө авах хэрэгтэй. Хэрвээ энэ маягтаа цагтаа авч чадахгүй бол визээ авах боломжтой болно.)
Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.
Визээ хэрхэн мэдүүлэх вэ?
Визийн мэдүүлгийн хураамж төлнө үү.
Цагаачлалын бус визийн цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.
Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:
Таны паспортын дугаар
Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар
Визийн ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.
АНУ дахь сургалтын хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцаж ирэх зайлшгүй шалтгаантайг тань нотлох санхүү, нийгэм, гэр бүлийн байдлыг харуулсан бичиг баримтууд.
Таны визийн мэдүүлэгт дэмжлэг болох санхүүгийн болон бусад бичиг баримтууд нь таны сургалтын эхний жилийн бүх төрлийн зардлыг төлөхөд хүрэлцээтэй бөгөөд улмаар та Америкийн Нэгдсэн Улсад байх хугацааны бүх зардлыг төлөх санхүүгийн эх үүсвэртэй гэдгийг батлах ёстой. M-1 виз мэдүүлэгчид мөн АНУ-д байх бүх хугацааныхаа сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг төлөх чадвартай гэдгээ нотлох ёстой.
Банкны тодорхойлолтын хуулбарыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн дансны хуулгын эх хувь эсвэл хадгаламжийн дэвтэртэй хамт үзүүлэх ёстой.
Хэрэв таны өмнөөс өөр хүн санхүүгийн батлан даалт гаргаж байгаа бол батлан даагчтай холбоотой болох баталгаа (төрсний гэрчилгээ гэх мэт), батлан даагчийн татвар төлсөн хамгийн сүүлийн баримтууд, хадгаламжийн дэвтэр эсвэл хадгаламжийн гэрчилгээг авчрах хэрэгтэй.
Суралцах чадварыг харуулсан бичиг баримтууд. Эдгээрт дүнгийн хуулга (эх хувь), улсын шалгалтын гэрчилгээ (A-түвшний гэх мэт), стандарт тестийн дүн (SAT, TOEFL гэх зэрэг) болон диплом орно.
Виз эзэмшигчийг Америкийн Нэгдсэн Улс руу дагалдаж явах эхнэр/нөхөр эсвэл 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд F эсвэл M виз авах ёстой. F эсвэл M виз эзэмшигчийн эцэг эхэд энэ ангиллын виз олгогдохгүй.
Гэр бүлийн гишүүд нь Америкийн Нэгдсэн Улсад тухайн F-1оюутан дээр очиж хамт амьдрах зорилгогүй, зөвхөн амралтын журмаар түр хугацаагаар зочлох тохиолдолд жуулчлалын (B-2) виз мэдүүлж болно.
Таны эхнэр/нөхөр, гэр бүлийн бусад гишүүд F эсвэл M визээр Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа ажил хийх эрхгүй. Хэрэв таны эхнэр/нөхөр/хүүхдүүд ажил хийхийг хүсч байвал тэд тусгайлан ажлын виз авах ёстой.
Виз мэдүүлэх талар нэмэлт эх сурвалжууд:
Kommentarer