Тэтгэлэг буюу (Scholarship) нь буцаан төлөх шаардлагагүй мөнгөн шагнал, харин санхүүгийн дэмжлэг буюу (Financial aid) нь тэтгэлэг, грант, зээл, хичээлээс гадуур ажил хийх гэх мэт зүйлсийг багтаасан дэмжлэгийг хэлнэ.
Тэтгэлгийн хувьд сургууль бүрийн төгсөгчдийн жил бүр сургуульдаа хандивладаг мөнгөн дэмжлэг бөгөөд энэ нь сургуулийн сангаас олгогддог. Ерөнхийдөө тухайн сургуулийнх нь төгсөгчидийн босгосон хандиваас гардаг гэсэн үг. Тэтгэлгээ буцаан сургуульдаа төлөх шаардлагагүй байдаг.
Зээлийн хувьд сургууль сургуулиасаа шалтгаалан өөр байх бөгөөд сургуулиасаа төгссөнөөс хойш тодорхой хугацааны дараагаас зээлээ хүүтэйгээр төлөх боломжтой байдаг.
Грантыг буюу засгийн газраас нь өгсөн эргэн төлөх шаардлагагүй мөнгөн шагнал нь зөвхөн тодорхой шалгууруудыг бүрэн хангасан өргөдөл гаргасан сурагчиддаа олгодог. Грантын хувьд янз бүр байх бөгөөд Америк улсын иргэн байх, эсвэл яг эмчийн эсвэл хуулийн чиглэлээр сурдаг байх гэх мэтчилэн олон төрлийн грант байх боломжтой.
Хичээлийн хажуугаар ажиллах боломж нь ихдээ 20 цаг ажиллах боломжтой байдаг бөгөөд сургуульдаа ажиллах боломжтой цалингийн хувьд ч мөн сургуулийн нь заасан тодорхой хэмжээнээс дээшгүй цалинтай ажил байх гэх мэт зүйлс байдаг.
Сургуулиас олгох санхүүгийн дэмжлэгийн хувьд:
Need-Blind
Need-Based
Merit-Based гэж хувааж үздэг.
Need-Blind буюу санхүүгийн хэрэгцээнээс үл хамааран оюутнууддаа олгодог. Энэ дэмжлэг олгодог сургуулиуд нь маш том сантай байдаг учраас сургуульд нь өргөдлөө илгээж байгаа сурагчидын төлбөрийн чадамж хамаарахгүйгээр сайн чадварлаг хүмүүсийн бэлтгэхийг хичээдэг. Энэ санхүүгийн дэмлэгийг үзүүлдэг 6 сургууль байдаг бөгөөд MIT, Harvard University, Princeton University, Yale University, Dartmouth University, Amherst University зэрэг багтана.
Need-Based буюу санхүүгийн хэрэгцээн дээр суурилсан дэмжлэг нь суралцах оюутны гэр бүлийн төлбөрийн чадамжаас шалтгаалан дэмжлэг үзүүлдэг. Энэ дэмжлэг дээр сургууль болгон өөр өөр байдаг.
Merit-Based буюу оюутнуудын гаргасан амжилт дээр нь үндэслэн үзүүлдэг санхүгийн дэмжлэг нь ихэвчлэн спортын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн тохиолдолд олгогддог ч сурлагийн үзүүлэлтээрээ өндөр байх тохиолдолд (Academic Scholarship) гэсэн тэтгэлэг олгогддог. Гэхдээ сургууль болгоноос шалтгаалан өөр байх боломжтой учир суралцах сургуулийнхаа сайт руу нь орон мэдэх боломжтой.
Сургуулийн сангийн хувьд (Endowment Fund) нь ерөнхийдөө сургуулийн төгсөгчидөөс хандивласан хандив байдаг зарим тохиолдолд бусад байгууллагуудаас хандивласан мөнгөнөөс бүрддэг.
Comments