top of page
Search

Major болон Minor

USA ihsurguuliud

Updated: Feb 20, 2022

Үндсэн мэргэжил (Major) болон дэд мэргэжил (Minor) гэж юу вэ?


Дэд мэргэжил нь үндсэн мэргэжлээсээ харьцангуй бага сурдаг бөгөөд ойролцоогоор 18-21 кредит цагийн хичээл үзэх хэрэгтэй байдаг. Энэ мэргэжлийн хичээлийг гол төлөв үндсэн гол мэргэжлээсээ гадна өөр мэргэжилээр суралцах хүсэлтэй оюутнууд суралцахад тохиромжтой байна.

Гэвч их сургуулиуд ихэвчлэн хэдэн мэргэжилээр суралцаж байгаагаас үл хамааран баклаварын зэргээр суралцаж байгаа л бол 120+ дээш цагийн кредит хичээл үзэх хэрэгтэй. Мөн сургууль болгоны онцлогоос хамаарч энэ кредит хичээлийн цаг нь өөр өөр хичээлээс бүрддэг. Гол төлөв 120+ кредит хичээлийн 45-50 кредит нь ерөнхий эрдмийн хичээл, 50-60 кредит нь мэргэжлийн хичээл, 12-18 кредит нь таны нэмэлтээр сонгосон мэргэжлийн хичээлүүдээс бүрддэг.

Ерөнхийдөө АНУ-ын их сургуульд хоёр үндсэн мэргэжил аль эсвэл нэг үндсэн, нэг дэд мэргэжлийг сонгон суралцах боломжтой. Түүнчлэн сургуулийнхаа онцлогоос шалтгаалан суралцах эхний 2 жилдээ тодорхой заавал үзэх хэдэн хичээлийг үзэх хэрэгтэй байдаг.

Их, дээд сургууль төгсөх эсэхээ шийдэхдээ оюутнууд өөрсдийн хүсэл тэмүүлэл, давуу тал, түүнчлэн сонирхож буй салбарынхаа ажлын байрны зах зээлийг харгалзан үзэх ёстой.





0 views0 comments

Comments


© 2021 by 

bottom of page