Ихэнх их сургуулиуд IELTS болон TOEFL шалгалтыг хоёуланг нь хүлээн зөвшөөрдөг болсон. Гэхдээ сургуулиудын зарим шаардлагаас болж аль нэгийг нь хүлээн зөвшөөрдөг сургуулиуд ч цөөнгүй. Энэ шалгалтууд нь ерөнхийдөө төстэй ч өөр талууд байдаг. Энэ шалгалт маань унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд 2 цаг 45 минутын турш үргэлжилдэг. IELTS-ын нэг онцлог нь ярианы хувьд хүнтэй ярьж шалгуулдаг.
Онооны хувьд 1-9 онооны хооронд дүгнэгддэг. Гэхдээ их сургуулиуд ихэнхдээ IELTS 7-оос лээш оноог хүлээн зөвшөөрдөг ч шаардлагаасаа хамааран өөр өөр байдаг. Мөн энэ шалгалтын оноо нь 2 жилийн хүчинтэй байдаг.
Уг шалгалт маань академик болон ерөнхий гэж хоёр ангилагддаг бөгөөд их сургуульд өргөдлөө явуулах гэж байгаа бол академик IELTS шалгалтыг өгөх хэрэгтэй. Ерөнхий шалгалт нь гадаадад амьдрах ажиллах гэх мэт үеүүдэд өгдөг шалгалт юм. IELTS нь мөн цаасаар өгдөг шалгалт бөгөөд эсээний хувьд эхний эсээ нь 150 үгтэй, хоёр дахь эсээ нь 250 үгийн тоотой байдаг.
Мөн бэлдэхдээ ном унших практик тест дээр ажиллаж түвшингээ ахиулвал зүгээр байдаг. www.ielts.org сайтаас илүү дадлага хийж тест дээр ажиллаарай.
Comments