Хэрхэн их сургуулиа сонгох вэ?
- USA ihsurguuliud
- Apr 17, 2021
- 2 min read
Updated: Feb 20, 2022
Сургуулиасаа сонгох
Хэдийгээр их сургуулиудын нэр хүнд чухал хэдий ч өөрсдөдөө тохирсон сайн сургуулийг сонгох нь илүү чухал. Тиймээс энэ буланд илүү юуг анхаарах хэрэгтэй талаар зөвөлгөө хуваалцах болно. Өөрсдөдөө тохирсон сургуулиа сонгохдоо хэд хэдэн чухал зүйлийг анхаарах хэрэгтэй байдаг. Мөн та эдгээр зүйлээс гадна өөрсдийнхөө хэв маягт тохирсон нэмэлт зүйлсийг судалж үзэх хэрэгтэй.
Сургуулийн босго оноо
Сургууль бүр өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд үүндээ өөр өөрсдийн босго оноог тавьдаг. Тиймээс өөрийн суралцахыг хүсэж буй сургуулийнхаа сайт руу орон эсвэл манай сайт дээрх мэдээллийг уншиж судалсанаар ямар шалгалтанд хэдий хэмжээний оноо авж байж сургуульд өргөдлөө явуулж болох талаар мэдэж авах боломжтой. Үүнд сургуулиасаа шалтгаалан IELTS, TOEFL, SAT, ACT гэсэн шалтгалтуудыг өгөх хэрэгтэй байдаг.
Тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, сургуулийн төлбөр
Америкийн их сургуулиудын төлбөрийн хэмжээ их байдаг учраас мэдээжийн хэрэг тэтгэлэг гэдэг маш чухал. Тэгвэл олон улсын оюутны хувьд аль сургуульд өндөр тэтгэлэг өгдөг түүнчдэн өөрт тань тохирсон эсэхийг судлах мөн өөр бусад ямар боломж хөтөлбөрүүд байна гэдгийг судалж мэдэхийг зөвлөж байна. Сургуулиа сонгохдоо гадаад оюутнуудад хэр хэмжээний тэтгэлэг олгодог хэдэн сурагч, ямар материал бүрдүүлэх хэрэгтэй гэх мэтээр сайн судалгаа хийж Америкийн болон Монголын засгийн газрын тэтгэлэг авах боломжтой эсэхийг судалж үзээрэй. Хэрвээ өөрөө зээл авч төлөх болсон ч сургуулиа судлан бага төлбөртэй хэдий боломж өндөр сургуулиуд ч их байдаг учраас хайж үзэх хэрэгтэй.
Тэнцэх магагдлал
Америкийн их сургуулиудад ялангуяа шилдэг сургуулиудад дан ганц Америк оюутнууд гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд өргөдлөө явуулдаг учраас сургууль бүр өргөдөл явуулж буй хүүхдүүдээс тодорхой хэмжээний хүүхдүдийг л авдаг учраас сонгосон сургуулийнхаа хэдий хэмжээний хүүхдийг элсүүлдэг гэх мэтчилэн өөрийн тэнцэх магагдлалаа тооцоолж үзэх хэрэгтэй.
Байршил болон цаг агаарын нөхцөл байдал
Сургуулиудын байршил хэдийгээр нэг их хамаагүй юм шиг санагдаж болох ч анхаарах зүйлсийн нэг бөгөөд өөрийн хувь хүний онцлогоос хамааран өөрт тохирсон газраа харвал их зүгээр. Учир нь халууны улирал тохирохгүй эсвэл хэт хүйтэн сэрүүний улирал тохирохгүй хүмүүс гэж байдаг. Мөн түүнчлэн хотын төвд хүн ихтэй хөл хөдөлгөөнтэй газарт байх дуртай хүн гэж байхад намуухан хүн багатай газар байх дуртай төрлийн хүн гэж бас байдаг. Тэгэхээр аль болох өөр өөрсдийн онцлогт тохирсон газраа харж үзээрэй.
















Comments