SAT болон ACT
SAT
Энэ шалгалтыг Америкийн ахлах сургуулийн сурагчид өөрсдөө өгдөг шалгалт бөгөөд ЭЕШ-тэй адилхан гэсэн үг. Хэрвээ Америкийн их сургуулиудад орох гэж байгаа бол заавал өгөх хэрэгтэй байдаг. Уг шалгалт нь унших болон бичих математик гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Шалгалтын дээд оноо нь 1600 бөгөөд хариу нь 21-28 хоногийн дараа гардаг.
https://www.khanacademy.org/SAT гэх сайтуудаас тест дээр ажиллах боломжтой.
Унших (Critical Reading)
SAT-ын унших хэсэг нь илүү хэцүү бөгөөд TOEFL-ын унших хэсгээс арай хүнд байдаг. Дотроо таван эх байх бөгөөд эх бүр 500-750 үгтэй, 65 минут 52 асуултад хариулна. Дасгалын хувьд 4 сонголтоос нэгийг нь сонгох байдлаас явагдана. Энэ хэсэгт үгийн сангийн хэсэг гэж байх бөгөөд үүнд гарсан эх дээрээс нэг үгийнх нь ямар утгатайг сонгох хэсэг байдаг. Энэ нь ойролцоо утгатай үгийг сонгох гэхээсээ энэ үгийн оронд аль үг нь байвал утга нь алдагдахгүй байхыг шалгадаг. Унших хэсгийн хувьд үгийн баялагтай байх их чухал байдаг учраас SAT үгнүүдийг цээжилж ном уншихыг зөвлөх байна. Унших шалгалт дээр нь хэр ойлгож чадаж байгааг шалгадаг тул уншаад ойлгох чадварт суралцах хэрэгтэй.
Мөн дасгал ажиллууд sat жишээ тест хийж үзвэл үг цээжлэхдээ хэрэгтэй үгийг илүү хэрэглээгээр сурах боломжтой. Аль болох утга ойролцоо хамт хэрэглэгддэг үгнүүдийг хамтад нь цээжилвэл үр дүнтэй байх болов уу.
Тестүүдийн сонгох даалгавруудад аль болох тохирсон, аль зохих үг хариултыг сонгох хэрэгтэй бөгөө бүгд адилхан тохирч болохоор юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ нэг л зөв хариулт байгаа учраас сайн цаад утгийг нь ойлгоод уншаарай. Хариултан дээрээ эргэлзэж байвал бусад сонголтыг ч бас анхаарч үзээрэй.
Энэ шалгалтад өөрийн гэсэн арга техниктэй болж бэлдвэл их зүгээр үүнд Erica Meltzer-ын SAT номнуудыг санал болгож байна.
Математик (Mathematics)
Математикийн хэсэг нь Heart of Algebra, Problem Solving and Data Analysis, Passport to Advanced Math болон өөр нэмэлт бодлогоос бүрдэх бөгөөд нийт 58 асуулттай. 2 хэсэгт хуваагдах бөгөөл нэг нь тооны машинтай, нөгөөх нь тооны машингүй боддог. Тооны машинтай нь 30 бодлого болон 8 сүлжээ, машингүй нь 15 бодлого болон 5 сүлжээнээс бүрдэнэ. Үүнд өөрөө бодох болон хариулуудаас сонгох гэсэн хоёр төрөлтэй бодлогонууд байдаг.
Энэ хэсэгт буруу хариулсан тохиолдолд оноо хасахгүй тул бүх асуултандаа хариулахыг хичээгээрэй. Шалгалтандаа бэлдэхдээ Collegeboard.com болон Khan Academy-ээс бэлдээрэй. Өгүүлбэртэй бодлогууд байдаг учраас жишээ тестнүүд дээр бэлтгэл хийж өгүүлбэртэй бодлого хэрхэн бодох дээр ажиллаарай. Бодлогоо хараад шууд бодох гэхээсээ асуултаа ойлгож загварыг нь харах хэрэгтэй сонгох хариултуудаа харан юуг асууж байгааг ажиглаарай. Сүлжээ буюу хариулт бөглөх даалгавар нь нилээн хэцүү мөн сонгох хэсэг байхгүй учраас хэрхэн боддог тал дээр бэлтгэл хийж үзээрэй.
Бичих (Writing)
Энэ хэсэгт эх байх бөгөөд үүнийгээ уншин тохирох хариултыг сонгодог бөгөөд 44 асуултад 35 минутад хариулна. Энэ хэсэгт бичих даалгавар байхгүй бөгөөд эхийг уншаад алдааг олох, сул болон хэрэггүй хэсгийг өөрчлөх засах гэх мэтээр авагдаж бүх хариулт сонгох хэлбэрээр явагдана. Түлхүү үгийн хэрэглээ, өгүүлбэрийн бүтэц, цэг таслалын зөв хэрэглээ, алдаа олох, өгүүлбэрийн хэрэггүй хэсгийг хасах гэх мэт даалгавар байна. Энэ хэсэгт бэлдэхдээ дүрмээ түлхүү анхаарах хэрэгтэй. Аль болох тестүүд дээр ажиллаж бэлдээрэй.
Эсээ
Эсээгээ бичихдээ өөрийн үзэл бодлоо хамгаалж бусдад өөрийн бодлоо зөв гэдгийг итгүүлэх маягаар бичиж аль болох өөрт тохиолдсон зүйлс, туршлага, аль эсвэл уншсан ном түүхээсээ хуваалцаж сонирхолтой байдлаар бичих хэрэгтэй. Бусдын намтар түүх эсвэл болсон явдлаас иш татсан ч болно гол нь аль болох сонирхолтой, урьд өмнө нь бичээгүй, бүтээлчээр хандаж бичих хэрэгтэй. Бусдын үзэл бодол хэлсэн үг гэхээсээ өөрийн санаагаа оруулж өгөөрэй.
Бичихдээ өөрийн гэсэн эсээ бичдэг формат буюу техник арга барилтай болоод эхлэл хэсэгтэй анхаарал татах танилцуулга өгүүлбэр, өөрийн санаагаа тайлбарласан хэсэг, хэд хэдэн жишээ болон өөрийн туршлага, үүнийгээ яагаад гэж бодож байгаа шалтгаан, төгсгөл буюу бичсэн эсээгээ баталж хамгаалсан хэсэг гэх мэт өөрийн арга барилаа бий болгоорой.
Эхлэл болон төгсгөлийн хэсэг нь яг алилхан таны бодол санааг баталсан байх хэрэгтэй бөгөөд яг адилхан утга санааг илэрхийлэх хэдий ч аль болох өөр өгүүлбэрээр илэрхийлж сураарай. Сэдвээсээ хазайлгүй тохирсон шалтгаан жишээг олж санаагаа гаргах нь маш чухал шүү.
ACT
Америкийн ихэнх их сургуулиуд SAT болон ACT аль аль шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. ACT нь SAT шалгалтыг бодвол түлхүү академик мэдлэгийг шалгадаг. Онооны хувьд 1-36 хүртэл байдаг бөгөөд нийт 3 цаг авдаг англи хэл 47 минуттай 75 Асуулт, математик 60 минуттай 60 асуулт, унших 35 минуттай 40 асуулт, шинжлэх ухаан 35 минуттай 40 асуулт, нэмэлтээр бичих 30 минутын сайн дурын бичгийн шалгалтаас (3 цагаасаа гадна нэмэлтээр 30 минут бичнэ) бүрдэнэ.
Түүнчлэн ACT нь SATшалгалтыг бодвол үгийн баялаг нэг их шаардахгүй энгийн байдаг. SAT хувьд хэрвээ буруу хариулвал зөв хариултаас 0.25 оноо хасдаг бол ACT нь буруу хариултыг тооцдоггүй. Гэвч илүү гүнзгий мэдлэг шаардсан шалгалт болдог байна.
Comments