Америкийн нэгдсэн улсын мэргэжлийн зэргүүд
Мастер болон докторын зэргээр суралцах нь мэргэжил болгоны хувьд өөр байдаг учраас яг ямар чиглэлээр сурах гэж байгаагаасаа шалтгаалан суралцах хэрэгтэй болдог.
1. Нарийн мэргэжлийн зэрэг (Associate degree)
Нарийн мэргэжлийн зэрэг эзэмшихийн тулд 2 жил бүтэн цагаар суралцах хэрэгтэй.
2. Баклаварын зэрэг (Bachelor’s degree)
Бакалаврын зэрэг авахын тулд дөрвөн жил бүтэн цагаар суралцдаг боловч зарим их дээд сургуулиуд илүү хурдан дуусгах боломжтой түргэвчилсэн хөтөлбөрүүдийг санал болгодог. 3. Мастерийн зэрэг (Master’s degree)
Магистрын зэрэг нь бүтэн цагийн оюутнуудад дунджаар 1,5-2 жил суралцах хэрэгтэй. Гэхдээ суралцах хугацаагаа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх эсвэл бууруулж болдог.
4. Докторын зэрэг (Doctorate’s degree)
Докторын зэрэг хамгаалахад ихэвчлэн 4-6 жил шаардагддаг боловч энэ хугацаа нь суралцаж байгаа хичээлийн хөтөлбөр, сургууль, мэргэжлийн чиглэлүүдээс хамаарч өөр өөр байна.
Түүнчлэн сургуулиудаа сонгохдоо эрдмийн зэргээс нь хамаарч ангилдаг байгаа.
- Нарийн мэргэжлийн сургууль (Community College)
Энэ нь хоёр жилийн хугацаатай байдаг гэхдээ баклаварын зэрэг олгодоггүй.
- Дээд сургууль (College)
Энэ нь маш цөөхөн чиглэлд байдаг бөгөөд мастер, докторын зэрэг олгодоггүй.
- Их сургууль (University)
Энэ нь олон чиглэлээр явагддаг, мастер болон докторын зэргийг олгодог.
- Дээд мэргэжлийн сургууль (Graduate School) гэх мэтээр ангилж үздэг.
Энэ нь мастер болон докторын зэргийг олгодог, их сургууль дээд сургууль нь ерөнхийдөө ялгаа бага адилхан байх нь элбэг.
Кредит цаг
АНУ-ын их, дээд сургуулиудын оюутнууд ихэвчлэн долоо хоногт хэдэн удаа танхимаар хичээллэж ангидаа цаг зарцуулсан тооноос хамаарч кредит цагаа тооцож авдаг. Кредит цаг нь ихэвчлэн коллеж, их сургуулийн оюунтуудын ачааллыг хэмжих стандарт арга юм.
Илүү ойлгомжтой болгох үүднээс жишээ авбал хэрвээ та долоо хоногт тухайн сонгосон хичээлээрээ 2 цаг танхимд хичээллэвэл тэр нь 2 кредит цагийн хичээл гэж тооцогдоно гэсэн үг юм.
Гэхдээ бүх сургуулиуд ийм байдлаар тооцдоггүй бөгөөд өөр байх тохиолдол ч байдаг байна. Тухайлбал Харвардын их сургуульд бакалаврын зэрэгтэй болохын тулд 32 курс буюу 128 кредит оноотой байх ёстой байдаг. Дээд түвшний оюутнуудын хувьд буюу дөрөвдүгээр курсдээ суралцдаг магистрын зэрэг авахаар төлөвлөж байгаа оюутнууд 32 кредит авах 96 кредит оноо авах шаардлагатай болдог.
Ерөнхийдөө нарийн мэргэжлийн зэрэг нь нийт 60+ кредит цагийг хоёр жилийн хугацаанд цуглуулах хэрэгтэй харин баклаварын зэрэг нь 120+ кредит цагийг дөрвөн жилийн хугцаанд цуглуулах хэрэгтэй байдаг.
Comments