top of page
Massachusetts 
Institute of  Technology 
М. Төгсбаясгалан
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Манлайбаатарын Төгсбаясгалан гэдэг. Одоогоор би АНУ-ын Сан Франциско хотод амьдарч байгаа. Сант сургуулийг 2015 онд төгссөн. 2015 оноос Массачусетсийн Технологийн их сургууль буюу MIT-д элсэн суралцаад тэндээ computer science буюу программ хангамжийн мэргэжлээр суралцан 2019 онд төгссөн. 2020 онд мастерийн зэргээ хамгаалж, 2020 оны аравдугаар сараас “Facebook” компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байна. 10 жилд байхдаа математик, физикийн олимпиадад их оролцдог, шинжлэх ухаанд сонирхолтой байсан учраас тэрийгээ дагнаад программ хангамжаар суралцахаар шийдсэн.
 
-Та анх яагаад MIT-д орохоор шийдэн өргөдлөө явуулж байсан бэ? Их сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл. 

 

Манай Сант сургуулийн захирал MIT-г төгссөн хүн байдаг. Тийм болохоор 9, 10-р ангид байх хүртлээ “MIT гэж их сайн сургууль байдаг юм байна” гэсэн төсөөлөлтэй байсан. Гэхдээ тухайн үед гадаадад суралцах талаар маш бага мэдээлэлтэй байсан болохоор MIT-г сайн сургууль гэдгээс нь өөр зүйл мэддэггүй байсан гэхэд болно. Манай дээд ангийн Баттүшиг 2013 онд MIT-д тэнцэхэд би их урам зориг авсан. “Ямар ч л байсан ингээд манай сургуулийн хүүхэд тэнцэж болдог юм байна” гэж итгэл найдвар аваад 2014 оноос эхлэн SAT, TOEFL гэх мэт шалгалтууддаа бэлдэж эхэлсэн. Тухайн үедээ мундаг, шилдэг сургууль гэж бодож байсан болохоос биш очоод ямар мэргэжлээр сурах гэх мэтийг ч бодоогүй. Сайн сургууль гэж бодоод л сонгосон гэхэд болно. 

Одоо сургуулиа сонгож байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд ерөнхийдөө Америкийн сургуулиуд бүгд хоорондоо ойролцоо. Харин гол нь чи өөрөө тухайн сургуульд очоод, өөртөө орж ирсэн боломжийг яаж ашиглах нь чиний дараа дараагийн амжилтад нөлөөлөх болно. Сургуулиа судлахдаа тухайн сургуулийн байршлын цаг агаар, оршин суугчдынх нь эрхэлдэг ажил гэх мэтийг харж болно шүү дээ. Жишээлбэл, Нью-Йорк гэхэд завгүй, хөл хөдөлгөөнтэй. Харин баруун эрэг лүүгээ буюу Сан Франциско гэх мэт газрууд ерөнхийдөө тайван уур амьсгалтай байдаг. Тэгэхээр энэ мэтчилэн “Тайван газар амьдармаар байна уу?”, “Илүү хөл хөдөлгөөн, өрсөлдөөн ихтэй газар амьдармаар байна уу?” гэдгээ харж үзвэл зүгээр санагдсан. Хүүхдүүд сургуулийнхаа үзүүлэлтүүдийг илүү анхаарч харж байгаа байх. Дэлхийн топ 100, 10 гээд л. Гэхдээ бакалаврын зэрэгт үзүүлэлт тийм чухал ач холбогдолтой биш. Учир нь тухайн сургуулийн үзүүлэлтийг докторын зэрэгт хийгдэж байгаа судалгаагаар нь л гаргадаг болохоос биш бүх сургуулиуд бакалаврын зэрэгт олгох боловсролын хувьд ойролцоо байна. 

Нэмж хэлэхэд би өмнө нь сургуульдаа ороод л бүх асуудал шийдэгдэх юм шиг боддог байсан. Гэхдээ тийм биш байдаг гэдгийг хүүхдүүд сайн ойлгох хэрэгтэй. Чи АНУ-ын их сургуульд очиж байна гэдэг нь Монголд олдохгүй боломжууд олдож байна гэсэн үг. Тэгэхээр сургуульдаа ороод бүх зүйл дуусдаггүй, чамд үргэлжлүүлэн хөдөлмөрлөх орон зай хаана ч гарч ирдэг шүү. 

-Санхүүгийн дэмжлэг / тэтгэлэг авахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

Америкт 2 төрлийн сургууль байгаа. Улсын болон хувийн сургууль. Хувийн сургуулиуд олон улсын оюутанд тэтгэлэг өгдөг бол улсын сургуулиуд өгдөггүй. Гэхдээ олон улсын оюутнуудын хувьд MIT, Йел, Харвард, Жоржтаун, Принстон гэх мэт 7 сургууль need blind санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг. Эдгээр сургуулиуд нь чиний санхүүгийн байдлыг огт харгалзан үзэхгүйгээр сургуульдаа тэнцүүлээд, тэнцсэнийх нь дараа ар гэрийн санхүүгийн байдлыг харгалзан тэтгэлэг өгдөг. Энэ 7 сургуулиас бусад нь чиний явуулсан материал болон санхүүгийн байдлыг чинь хараад тэнцэх үгүйг шийддэг. Ихэнх хувийн сургуулиуд тийм байгаа. Тийм болохоор энэ мэт тэтгэлгийн төрлүүдийг анхаараарай. Улсын сургуулиуд сургалт, мэдлэг олголтын хувьд мэдээж сайн гэхдээ тэтгэлэг байдаггүй. Тийм учир бас засгийн газраасаа тэтгэлэг авах гэж оролдож болно. “Засгийн газрын зээл” гэж болдог. Тэгэхээр улсын сургуульд тэнцэх юм бол тэр талаараа тэтгэлэг авах боломж байгаа. Харин хувийн сургуульд тэнцвэл тэтгэлэг авах боломж тэрнээс ч их байгаа. Ямар сургууль, ямар төрлийн тэтгэлэг өгдөгийг би нарийн тодорой хэлж чадахгүй ч энэ талаар хайгаад үзвэл мэдээлэл хангалттай олдоно оо. 

 

Хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Суралцах эхний жилийнхээ туршлагаасаа хуваалцаач. Ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

Үнэхээр их мөрөөдөж байгаад очиж байгаа болохоор итгэж өгөхгүй л санагддаг юм билээ. Анх төв кампус руугаа голын нөгөө талаар таксинд суучихсан очиж байхдаа кампусаа хараад л “Нээрээ би ирчхэж байгаа юм уу ?” гээд үнэхээр гоё санагдаж байсан. Гэхдээ мэдээж дөнгөж ирээд асуудлууд тулгарна. Хэдийгээр англи хэлний шалгалтад тэнцээд, сайн оноо аваад ирж байгаа ч яг орчиндоо ороход англи хэл нь арай өөр. Түүнээс болоод бага зэрэг хэлний бэрхшээл гарна. Мөн MIT-ийн хувьд надаас мундаг хүүхдүүд олон байдаг байсан. Аль хэдийн компанид ажиллаад үзчихсэн туршлагатай, эсвэл зун нь судалгааны ажил хийгээд, хэвлүүлчихсэн, олон улсын олимпиадуудаас алт авчихсан хүүхдүүд байдаг байсан болохоор хэзээ ч тэр хүүхдүүдийн төвшинд очно гэж бодохооргүй мундаг. Дандаа тийм хүүхдүүдтэй байхаар нэг бодлын гоё ч юм шиг, нэг бодлын сүрдмээр ч юм шиг, өөрийгөө харьцуулж хараад сурах юм их байгаа юм шиг мэдрэмжүүд эхний хэдэн сар төрдөг юм билээ. Үүнийг даван туулах аргыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ сүүлдээ дасаад тоохоо больж, өөр дээрээ анхаарч эхлэдэг юм байна лээ.  

 

 

 

 

 

 

 

 

-Хичээлийн хувьд хэр ачаалалтай байдаг вэ? Суралцах эхний жилүүдэд хичээлийн хувьд хэр их бүтэлгүйтэж байсан бэ?

MIT-ийн хувьд 1-р курсийн эхний семестр дүнгүй байдаг. Дүнгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр, хэрвээ чи  C-ээс дээш оноо авах юм бол “pass” гээд оноо өгчихдөг. Чи улирлын төгсгөлд 4 “pass”-тай байх юм бол дүнгийн голчид чинь нөлөөлөхгүйгээр тухайн улирлыг давсан болдог. 

Гэхдээ яалт ч үгүй анх хичээлдээ сууж эхлээд, даалгавраа хийчихсэн хэрнээ хураалгахаа мартах гэх мэт тохиолдлууд гарч байсан. Тиймэрхүү бүтэлгүйтэл болгоноо ажиглаад, өөрийн арга барилаараа л түүнийг засах хэрэгтэй байх. Түүнээс өөр тогтсон арга, зам байхгүй гэж бодож байна. Хамгийн мундаг хүүхэд байсан ч гэсэн даалгавраа хураалгах өдрийнхөө өмнөх өдөр нь эхлэх гэх мэт зүйлс байдаг болохоор санаа зоволгүй яваандаа өөрийн арга замаа олоход болно. 

Би 10 жилд сурдаг байхдаа шалгалтууд дээр дээгүүр бичигддэг байсан. Харин их сургуульд орж ирээд шалгалтууд болоход арай хийж зүтгэж, зүтгэж 80% аваад тэр нь дундаж болох нь бага зэрэг гутармаар байсан. Гэхдээ гол зорилго нь чи өөрөө л юм сурч байгаа болохоор, бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулаад хэрэггүй шүү. 

 

- Одоо сургуулийнхаа дотоод уур амьсгалын талаар сонирхуулбал? Олон улсын оюутнууд хэр их байдаг вэ?

MIT-д жилдээ 1,000 орчим хүүхэд ордог. Тэр хүүхдүүдийн 100 орчим нь олон улсын оюутнууд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бакалаврын оюутнуудын 10 орчим хувь нь олон улсын оюутнууд гэсэн үг. 

Дотоод уур амьсгалын хувьд илүү бие, биендээ тусалж, хамтарч ажилладаг. Даалгаврууд нь ерөнхийдөө хэцүү байдаг учраас хамт сууж хийхгүй л бол чадахгүй. Тэр талаараа бие биенээсээ суралцаад явдаг. Өрсөлдөөн тийм ч их байдаггүй. Америкийн зарим сургуулиудад “honors degree” буюу дүнгийн голчоороо өрсөлдөн эрэмбэлэгддэг систем байдаг. Харин манайд тийм зүйл байдаггүй. Харин ч хувь хүний голч дүн нь маш нууцлалттай, хүмүүс огт харж болохгүй. Тэгэхээр хамтын ажиллагаа, биендээ тусалж дэмжих зүйлс түгээмэл байдаг. 

Сурагчдын хувьд мэдээж бусад их сургуулиудтай л адил маш олон газрын өөр, өөр хүүхдүүдтэй. Философи сонирхдог, балет бүжиглэдэг, спортоор хичээллэдэг гэх мэт олон төрлийн сонирхолтой хүүхдүүд ирдэг учраас өөрийнхөө сонирхлын дагуу клубүүдэд хамрагдаж, тэр хүүхдүүдтэйгээ л харилцдаг.  1-р курсдээ маш олон хүүхдүүдтэй танилцаад гоё байх ч дараагийн жилүүдээс тэр хүмүүс нь хумигдсаар 10 хүрэхгүй тогтмол харьцдаг хүмүүстэй болж үлдэх магадлалтай. 

MIT-ийн нэг онцгой зүйл нь мэргэжлээ очоод сонгодог явдал юм. Ер нь ихэнх сургуульд мэргэжлээ сонгочихоод өргөдлөө явуулдаг. Гэвч MIT-д 1-р курсийнхээ төгсгөлд сонгож болдгоороо давуу талтай. Ингэснээр хүүхдүүдийг илүү “informed decision” буюу үндэслэлтэй шийдвэр гаргахад тусалдаг. Жишээ нь, “Career Fair” гэх мэт өдөрлөгүүдэд оролцсоныхоо дараа хүүхдүүд мэргэжлээ сонгох явдал түгээмэ 

                                                                                                               

                                                                                                 - Кембриж хотын уур амьсгал ямар байдаг вэ

                                                                                              Кембриж нь маш тайван хот. Бостоны яг хажууд байдаг,                                                                                                гүүрээрээ л холбоотой. Гүүр нь маш жижигхэн учраас                                                                                                     дугуйгаар явахад 5 хүрэхгүй минут зарцуулдаг. Тийм                                                                                                      болохоор Кембриж, Бостон хоорондоо маш ойрхон                                                                                                          байрладаг. Кембриж нь MIT, Харвард, Тафтс гэх мэт                                                                                                        олон сургуулиудтай. Бостонд ч бас Бостоны их                                                                                                                  сургуулиас эхлээд олон жижиг, жижиг коллежууд                                                                                                            байдаг болохоор тэр хэсэг оюутан, залуучууд ихтэй. Ер                                                                                                  нь хотын уур амьсгал их гоё. Том, том хотууд шиг олон                                                                                                    хүн бужигнаагүй тайван талдаа. Хаашаа ч харсан залуу                                                                                                  хүмүүс явж байдаг болохоор бас гоё. 

                                                                                              Цаг агаарын хувьд Америкийн хамгийн хүйтэн хэсэг нь                                                                                                  байх. Гэхдээ Монголын өвөлтэй харьцуулахад                                                                                                                    Кембрижийн өвөл илүү дулаан.  MIT-д ирээд бусад                                                                                                          хүүхдүүдийг сонсож байхад хамгийн хэцүү зүйл нь цаг                                                                                                    агаар байдаг юм шиг байна лээ. Гэсэн ч тэр нь монгол                                                                                                    хүүхдүүдэд асууда

 

 

-Дотуур байранд амьдарсан бол сургуулийнхаа дотуур байр, хоолных нь талаар танилцуулаач.

1-р курсдээ дотуур байранд байж байгаад, 2-р курсээсээ өөр газар луу орж байсан. Дотуур байрны хувьд бас зүгээр, дажгүй. Намайг эхний  курст сурч байхад дотуур байрны хүрэлцээ муутай байсан. Тэгэхээр 2 хүний өрөөнд, 3 хүүхэд орох гэх мэт зүйлс гарч ирсэн. Миний хувьд дотуур байрны тал дээр бага зэрэг урам хугарсан л даа. Анх “Зочид буудал шиг байх юм болов уу?” гэж таамаглаж байтал тийм биш, дотуур байр шиг л байсан. 

Хоолны хувьд надад тохирсон л гэж боддог. Манай сургуулийн хоол нээх гоё бол биш ч бас идэж болмоор. Амтлагч, халуун ногоо ихтэй гэх мэт биш энгийн л хоол иддэг болохоор монголчуудын хувьд хоол нь тохирдог. Бусад олон улсын оюутнууд, жишээ нь Энэтхэгээс ирсэн хүүхдүүдийн хувьд халуун ногоотой хоол идэж чадахгүй болохоор хэцүү байдаг юм шиг санагдсан. Гэхдээ Кембриж, Бостон хотууд нь олон хоолны газруудтай байдаг болохоор амралтын өдрүүдээр гадуур хооллоод, ажлын өдрүүдээр сургуульдаа хооллох боломжтой байдаг

 

-Оюутны хотхоноосоо хамгийн дуртай газар, эсвэл байршлын онцлогийг танилцуулж болох уу?

Манай кампус бүр гоё кампус бол биш. Ерөнхийдөө, олон байшингуудтай мөн голын эргийн дагуу үргэлжилсэн урт байрлалтай байдаг. Миний хувьд дуртай газар гэвэл “Student Center” буюу “Сурагчдын төв” байсан. Учир нь тэнд очихоор таньдаг хүүхдүүдтэйгээ байнга уулздаг. Хамгийн гоё хэсэг нь дотуур байрандаа хүүхдүүдтэй ярилцаж суух. Яагаад гэхээр  Кембриж ерөнхийдөө бүрхэг, арван сараас хойш сэрүүхэн байдаг учраас хүүхдүүд гадуур гарахгүй, дотор байдаг. 

Голын дагуу алхах надад бас их таалагддаг байсан. Стресстсэн үед тэгж алхахаар тайвшраад, сэтгэл санаа сайхан болдог. 

-MIT-д сурахаар сонирхож байгаа хүүхдүүдэд таны зүгээс хандаж юуг хэлэх вэ?
 

Ер нь MIT ч гэлтгүй Америкт очихдоо зорилгоо сайн бодож очвол илүү зүгээр юм болов уу гэж боддог. Жишээлбэл, сургуулиа төгсөөд Америктаа үлдэж ажиллах уу, Монгол руугаа буцах уу гэх мэт. Тэр болгоноос хамаарч их сургуульд суралцах хугацаандаа юу хийж, юун дээр анхаарах ёстой нь тодорхойлогдоно. Жишээ нь, хэрвээ чи АНУ-д үлдэж ажиллахаар шийдсэн бол зуны турш дадлага хийсэн байх хэрэгтэй. Миний хувьд зундаа Монголдоо ирээд л, 3 сарын турш сайн амарч байгаад явах хэрэгтэй гэж боддог байсан. Гэтэл тэр цаг хугацаандаа өөр зүйлс туршиж, дадлага ажлууд хийх нь ирээдүйн кареерт чинь нөлөөлдөг шүү. Мөн хэдийгээр сурах гэж очиж байгаа ч бас цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартаж болохгүй. Өөрийн хийхийг хүсч байгаа зүйлийг айлгүй туршиж үзээрэй! Өөрт олдсон боломжийг аль болох ашиглахыг хичээж, өөрөөсөө илүү хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулж болохгүй шүү! Аливаа зүйлийг олон цагаар сууж хийх нь үр бүтээмжийг нь багасгадаг учраас хичээлээ хийхдээ дунд нь завсарлага авч, гүйж, алхан дасгал хийж байхыг мөн хичээгээрэй. Хамгийн гол нь эцсийн зорилго чинь чухал болохоос биш олон цагаар хичээл хийж суух нь чухал биш шүү дээ. Мөн сургуульдаа очоод аль болох хүмүүстэй нээлттэй харьцаж, танилын хүрээгээ тэлээрэй.

 

Яг одоо чамд хэцүү санагдаж байгаа ч, чиний өмнө маш олон чамтай адил хүмүүс хүмүүс тэр сургуульд суралцаад төгсчихсөн тул сайн сайхныг мөрөөдөн битгий бууж өгөөрэй! Баярлалаа. 

© 2021 by 

bottom of page