сургуулиуд
“If you want to lift yourself up, lift up someone else.”
Улс төр судлал
Улс төрийн шинжлэх ухаан гэж юу вэ?
Улс төрийн шинжлэх ухааны гол судалдаг чиглэл бол засгийн газар бөгөөд улс төр судлал нь аль болох практикт суралцах, нийгмийн шинжлэх ухааны талаар судалгаа дүн шинжилгээ хийх, мэтгэлцээн өрнүүлэх зэргээр явагддаг судлагдахуун юм. Мөн уг чиглэлээр улс төрийн онол, олон улсын харилцаа, харьцуулсан улс төр гэх мэт сэдвүүдийг судлах болно. Төгсөхдөө оюутнууд улс төрийн асуудал, онолыг ойлгож, судалгааны асуултад итгэлтэй хариулах чадвартай болсон байдаг. Улс төр судлалаар бакалаврын зэрэгт суралцаж төгссөний дараа танд дараах сонголтууд ирэх болно.
Өөрийн гүнзгийрэхийг хүсч буй улс төр судлалын чиглэлээр докторын зэрэг горилох, хууль эрх зүй, олон улсын харилцаа, анагаах ухаан болон бусад чиглэлээр улс төрийн мэдлэгээ ашиглан мастер, докторын зэрэг горилох гэх зэрэг юм. Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд сонгуулийн кампанит ажил, хуулийн фирм, төрийн бус байгууллага болон бусад чиглэлээр дадлага хийх, ангийн кредит авах боломжтой.
Энэ мэргэжил танд тохирсон эсэхийг яаж мэдэх вэ?
Хэрэв та улс төрийн аргументыг ойлгох, сурталчлах, олон орнуудын улс төрийн асуудлаар мэтгэлцэхийг хүсч байвал улс төрийн шинжлэх ухаан танд тохирсон мэргэжил байж магадгүй юм. Засгийн газрын хичээлийн хөтөлбөрт хамрагдсанаар та өөрийгөө зохиолч, илтгэгч, шүүмжлэн сэтгэгч талаас нь хөгжүүлэх боломжтой болно. Та мөн Америкийн олон нийтийн санаа бодол, цөмийн аюулгүй байдал, Европын холбоо гэх мэт дотоод болон гадаадын улс төртэй холбоотой олон сэдвүүдийг судлах боломжтой. Хэрэв та улс төрийн ертөнц хэрхэн бий болсон, уг салбарын үндэс, үүх түүхийн талаар мэдэхийг хүсч байвал улс төрийн онол нь танд тохирсон анги байж магадгүй юм. Мөн та өөрийнхөө карьерийг хуульч, эсвэл төрийн бодлогоор үргэлжлүүлэхээр зорьсон байлаа ч улс төр судлалаар суралцах нь таны сонгосон ирээдүйн карьерт илүү хэрэгтэй байх болно.
Улс төрийн шинжлэх ухааны зэрэг гэж юу вэ?
Хэдийгээр улс төрийн “шинжлэх ухаан” гэж байгаа ч энэ нь лабораторийн цув өмсөж ажиллахыг хэлээгүй юм шүү. Улс төрийн шинжлэх ухаан, улс төрийн институт, зан төлөвийн ерөнхий тойм бол биологи, хими гэхээсээ илүү түүх, хүн судлалтай илүү төстэй нийгмийн шинжлэх ухаан юм. Улс төрийн шинжлэх ухааны үндсэн чиглэлд Америкийн улс төр, харьцуулсан засгийн газар, улс төрийн онол, хууль, төрийн бодлого орно.
Нэмж дурдахад ихэнх коллеж, их сургуулиудын улс төр судлалын хөтөлбөр нь агуулгадаа АНУ -ын засгийн газрын үйл ажиллагаа, бодлого нь хүн амын зан төлөвт хэрхэн нөлөөлдөг болохыг тусгасан байдаг тул улс төртэй холбоотой арьс өнгө, хүйсийн талаарх сургалтууд улам бүр түгээмэл болж байна. Улс төрийн шинжлэх ухааны зэрэг нэрийн дор маш олон тооны тусгай сэдэв, хичээлүүдийг оруулсан байдаг ч улс төрийн шинжлэх ухааны гол чиглэл нь олон улсын харилцаа, социологи, эдийн засгийн асуудлууд гэх мэт бөгөөд илүү өргөн хүрээний судалгааны чиглэлийг хамардаг.
Улс төр судлалын бакалаврын зэргээр би юу хийж чадах вэ?
Энэхүү мэргэжлээр эзэмшсэн мэдлэг нь олон салбар луу шилжих боломжтой тул улс төрийн шинжлэх ухааны зэрэг нь танд бүх чиглэлээр карьераа үргэлжлүүлэх боломжийг олгоно. Шүүмжлэлтэй сэтгэх, харилцааны ур чадвар нь таныг сэтгүүл зүй, бизнес, боловсрол болон бусад чиглэлээр ажил эрхлэхэд хүргэдэг. Та шинжээчээр ажиллах эсвэл улс төрийн кампанит ажил хийх замаар улс төрд ажиллах боломжуудыг олж ч чадна. Хэрэв та бакалаврын чиглэлээр судалгаа хийх дуртай байсан бол улс төрийн шинжлэх ухааны докторын хөтөлбөрт хамрагдаж, эрдэм шинжилгээний чиглэлээр карьераа эхлүүлэх эсвэл хуулийн сургуульд өргөдөл гаргаж болно. Улс төрийн шинжлэх ухааны зэрэгтэй бол та ашгийн төлөө бус байгууллага, засгийн газар, хувийн хэвшилд албан тушаал хайх боломжтой.
Яагаад АНУ -д улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах хэрэгтэй вэ?
Улс төрийн шинжлэх ухаан нь олон янзын хичээлийн агууламжтай байдгаас гадна тухайн оюутанд олон талын ур чадваруудыг эзэмшихэд тусалдаг тул та уг чиглэлээр диплом горилоход илүү сайн боловсролтой болж чадна гэсэн үг юм. АНУ -д улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй олон улсын оюутнууд бичих, харилцах, мэтгэлцэх ур чадвараа дээшлүүлж, асуудлыг шийдвэрлэх өндөр чадвартай, дотоод болон гадаадын улс төрийн тогтолцооны талаар илүү өргөн ойлголттой болдог. Өмнө дурдсанчлан, улс төрийн шинжлэх ухааны хичээл нь бусад нийгмийн шинжлэх ухааны элементүүдийг багтаах тул улс төр судлалын чиглэлээр мэргэшсэн олон улсын оюутнууд бусад мэргэжлийн ойлголтуудын талаар мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.
Улс төр судлалын чиглэлээр мэргэшихэд ямар шаардлага тавьдаг вэ?
Их сургууль бүрийн курст тавигдах шаардлага харилцан адилгүй боловч ихэнх улс төрийн шинжлэх ухааны тэнхимүүд оюутнуудаас гурав ба түүнээс дээш өөр чиглэлээр хичээл сонгохыг шаарддаг. Жишээлбэл, Өмнөд Калифорнийн Их Сургуульд олон улсын оюутнууд Америкийн улс төр, харьцуулсан улс төр, хууль ба олон нийтийн бодлого, улс төрийн сэтгэлгээ гэсэн дөрвөн чиглэлээр хичээллэх шаардлагатай.
Үндсэн мэргэжлээр суралцах шаардлагатай салбаруудаас гадна АНУ -ын улс төрийн шинжлэх ухаанд суралцаж буй оюутнууд өөрсдийн сонирхол дээр үндэслэн гүнзгийрэх төвлөрлөө өөрчилж болно. Жишээлбэл, Массачусетсийн Технологийн их сургуульд (MIT-д) оюутнууд дараах жагсаалтаас улс төрийн философи, улс төрийн эдийн засаг, Америкийн улс төр, олон нийтийн бодлого, олон улсын улс төр, харьцуулсан улс төр, арга зүй гэсэн гурван концентрацыг сонгон, суралцах үндсэн чиглэлээ бий болгож болдог ажээ.
Улс төр судлалын салбарт ажил мэргэжлийн ямар боломжууд байдаг вэ?
Өргөн хүрээний сэдэв, онцолсон ур чадварынхаа ачаар улс төрийн шинжлэх ухаан нь төрөл бүрийн ажил мэргэжлийн нөөц бололцоотой байдаг. Дараах жагсаалтаас онцлох мэргэжлүүдийг хараарай. Үүнд:
-
Хуульч
-
Сэтгүүлч
-
Тагнуулын төв газар / Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч
-
Дипломатч
-
Улс төрийн зөвлөх
-
Аялал жуулчлалын ажилтан
-
Судалгааны шинжээч
-
Төрийн албан хаагч
-
Сурган хүмүүжүүлэгч
-
Гадаад харилцааны ажилтан
-
Олон нийттэй харилцах ажилтан
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид USNews.com-оос гаргасан мэдээллийн дагуу архитектурын хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: USNews.com, internationalstudent.com